Монголын хөгжмийн аялал жуулчлалд "Playtime" фестивалийн ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Монголын хөгжмийн аялал жуулчлалд "Playtime" фестивалийн ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Монголын хөгжмийн аялал жуулчлалд "Playtime" фестивалийн ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Плэйтайм наадам нь орчин үеийн хөгжмийн урлагаар дамжуулан Улаанбаатар хотыг Азийн тэргүүлэх хөгжмийн аялал жуулчлалын хот болгож ингэснээр жилдээ 10,000 ажлын байр бий болгож, 2024-2028 онд нийслэлийн эдийн засагт 100 гаруй тэрбум төгрөгийн нэмүү өртөг оруулна гэсэн статистик тооцоолол гарчээ.


"Tourism week-2024" чуулган энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Аялал жуучлалын хөрөнгө оруулалт сэдвийн хүрээнд үргэлжилж байна. Энэхүү чуулганы үеэр "Плэйтайм" хөгжмийн наадмын үүсгэн байгуулагч, хөгжмийн хөтөлбөрийн захирал Ц.Нацагдорж “Хөгжмийн аялал жуулчлалыг хөгжүүлэх эко ногоон цэцэрлэгт хүрээлэн” сэдэвт илтгэлээ танилцуулсан юм.

Энэ оны долдугаар сарын 4, 5, 6, 7-ны өдрүүдэд нийт дөрвөн өдрийн турш зохион байгуулагдах тус наадам 35-40 мянган үзэгчид хүлээн авахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

"Плэйтайм" фестиваль нь Монгол Улсын хэмжээнд “Үндэсний их баяр наадам”-ын дараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг хамгийн том наадам. Анх 2013 оноос хойш гадаад хамтлаг дуучдыг урьж оролцуулж байгаа уг фестиваль зөвхөн дотоодын том арга хэмжээ төдийгүй  2027  онд Азийн топ таван фестивалийн нэг болох зорилго тавин ажиллаж байна. Жилээс жилд олон улсын уран бүтээлчдийн тоо, чанар чансаа өсөн нэмэгдсээр байгаа "Плэйтайм" Монгол Улсын хөгжмийн аялал жуулчлалд үзүүлэх бодит үр дүн, үзүүлэх нөлөөг дээрх илтгэлээс онцлон хүргэж байна.

Хөгжим нь хэл, соёлын саад бэрхшээлийг даван туулж, хөгжмийн шинэ хэв маягаар дамжуулан хүмүүст тухайн улсын соёлыг таньж мэдэх боломжийг олгодог бүх нийтийн хэл юм. Тэр ч утгаараа хөгжмийн фестиваль нь өөр өөр үндэс угсаатай хүмүүсийг нэгтгэж харилцан хүндлэл ойлголцол, үнэт зүйлсийг бий болгодог хамгийн таатай орчин гэгддэг. Тиймдээ ч хөгжмийн аялал жуулчлал нь дэлхий даяар хурдацтай хөгжсөөр 2023 он гэхэд дэлхийн аялал жуулчлалын салбарт үнэлгээ нь 1,6 триллион ам.долларт хүрэх төлөвтэй байна. Үүгээр зогсохгүй зөвхөн фестивальд оролцохоос гадна тээвэр, зочид буудал, музей, бусад үзвэр үйлчилгээ, хоол үйлчилгээ зэрэг олон салбарын эдийн засагт үр нөлөөгөө үзүүлдэг байна.

Плэйтайм 2024 оны фестивальд  21 улс орны 50 хамтлаг, уран бүтээлчдээс бүрдсэн 180 гаруй хүний бүрэлдэхүүн ирэх гэнэ. Дэлхийн томоохон нэр хүндтэй хамтлаг, уран бүтээлчид,  зочдоор дамжуулан тэдгээрийн олон сая дагагчдад зөвхөн Плэйтайм наадмыг бус Улаанбаатар хотын  соёл урлагийг сурталчилдаг  байна.

Эх сурвалж: CNBC Mongolia

Плэйтайм хэрхэн Азийн топ 5 фестиваль болох вэ?

Тэргүүлэх фестивалийн хамгийн чухал хоёр шалгуур үзүүлэлт нэгдүгээрт хөгжмийн хөтөлбөрийн чанар чансаа, хоёрдугаарт үзэгчдийн тоо аж. Азийн орнуудад амьд хөгжим болон электро хосолсон хөгжмийн хөтөлбөртэй цөөн тооны фестиваль бий. Плэйтайм нь амьд хөгжим болон электро хөгжмийн хосолсон хөгжмийн хөтөлбөртэй байдаг нь хамгийн чухал онцлог аж.

Хөгжмийн хөтөлбөр ийнхүү улам чанаржсанаар 2027 он гэхэд өдөртөө 60.000 үзэгч хүлээн авч үүнээс 12,000 гадаад үзэгч байна гэж тооцоолоод байна. Плэйтайм наадмыг 2022 оноос эхлэн БНХАУ, ОХУ-аас хүрэлцэн ирж үзэх үзэгчдийн тоо эрс нэмэгдсэн төдийгүй жуулчлалын агентууд бий болжээ. 2023 оноос эхлэн БНСУ, Япон улс зэрэг орнууд нэмэгдэж эхлээд байгаа аж. Статистик үзүүлэлтээр 2023 онд 2000 гаруй жуулчид Плэйтайм наадмыг зорьж ирсэн бол 2024 онд дээрх тоо хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Тус наадам нь гадаад үзэгчдийг зөвхөн хөрш орнуудаар хязгаарлах бус Азийн бусад өндөр хөгжилтэй орнуудын тоонд зүй ёсоор багтдаг Япон, Тайван зэрэг улсаас бүрдүүлнэ гэж тооцож байгаа юм. Жишээлбэл Азийн хамгийн том гэгддэг “Fuji Rock” хөгжмийн фестивалийн нийт үзэгчдийн 30 хувийг Тайван улсын жуулчид бүрдүүлдэг байна. Плэйтайм  нь Үндэсний их баяр наадмын өмнөх долоо хоногт болдог уламжлалтай, мөн  7 дугаар сард Азийн дийлэнх орнуудад хэт халуун учир томоохон фестиваль цөөхөн зохиогддог учир хөгжмийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой хэмээв.

Плэйтайм наадам нь орчин үеийн хөгжмийн урлагаар дамжуулан Улаанбаатар хотыг Азийн тэргүүлэх хөгжмийн аялал жуулчлалын хот болгож ингэснээр жилдээ 10,000 ажлын байр бий болгож, 2024-2028 онд нийслэлийн эдийн засагт 100 гаруй тэрбум төгрөгийн нэмүү өртөг оруулна гэсэн статистик тооцоолол гарчээ.

PLAYTIME 2024 LINE-UP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж