"Эмийн сонсголоор олон нийтэд ташаа мэдээлэл өгсөнд гомдолтой байна"

"Эмийн сонсголоор олон нийтэд ташаа мэдээлэл өгсөнд гомдолтой байна"

"Эмийн сонсголоор олон нийтэд ташаа мэдээлэл өгсөнд гомдолтой байна"

"Өргөө" амаржих газрын дарга асан Ж.Энхцэцэг эмийн сонсголын талаар өнөөдөр /2024.04.19/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Би нэг жил зургаан сарын хугацаанд "Өргөө" амаржих газрын захирлаар ажиллаж байсан ч ёс зүйн асуудал гаргасан гэх шалтгаанаар ажлаасаа чөлөөгдсөн билээ. Эрүүл мэндийн байгууллага, ажилчдыг удирдан, зохион байгуулж, дэмжих үүрэгтэй төрийн дээд байгууллага бол Эрүүл мэндийн яам. Гэтэл хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг, доройтуулдаг олон шалтгааны эх үүсвэр болсон ажлуудыг урт хугацааны турш хийж ирсэн хүнлэг биш сэтгэлтэй хүмүүс биднийг удирдаж байгаад харамсч байна. Тодруулбал, мэдрэг чадвар нь ердөө 20 хувьтай оношлуурыг хэрэглэх боломжгүй гэдгийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга асан Б.Цэцэгсайхан дарга хэлсэн байдаг. Гэтэл эмийн нээлттэй сонсголоор тухайн үеийн Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдын шахалтаар БНХАУ-аас ийм оношлуур худалдан авсан гэх асуудлыг хөндлөө.

Эмийн сонсголыг үзсэн хүмүүс эмнэлгийн байгууллага дампуурсан байна гэж ярихыг сонсоод сэтгэл маш их эмзэглэсэн. Гадаадаас оруулж ирж байгаа эмийг эмч нар оруулж ирдэггүй. Эмийн чанарыг эмч нар шинжилдэггүй. Тэгсэн мөртлөө бурууг нь эмч нар хүлээдэг" гэв.

Мөн тэрбээр УИХ-аас зохион байгуулсан эмийн сонсголын үеэр сайд асан С.Энхболдын хариуцлагагүй мэдэгдлүүдэд хариулт өгөхийг хүссэн гэв. "Намайг ажиллаж байх хугацаанд төрөх эмнэлэгт эхийн эндэгдэл гараагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Эмийн сонсголоор зөвхөн "Өргөө" амаржих газрын асуудлыг хөндөн ярьсанд гайхаж байна. Намайг ажиллаж байх хугацаанд эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн байсан, цар тахлын хүнд үед манай ажилтнууд маш сайн ажилласан. Гэтэл үнэндээ миний дараа томилогдсон захирлын үед 27, 31 настай хоёр ээж нас барсан тохиолдол гарсан. Эхийн эндэгдэл гэдэг бол үр тогтсон цагаас эхлээд жирэмсэн байх хугацаа болон төрж байх үе, төрсний дараах үед 42 хоногийн дотор эх эндэхийг хэлдэг. Гэтэл намайг аль хэдийн тушаалаа биелүүлээд, ажлаасаа чөлөөлөгдсөн байх үед болсон үйл явдлаар шалтгаалан намайг ажлаас чөлөөлсөн гэх тайлбар хийсэн. Харин би эсрэгээрээ энэ үйл явдал өрнөж байхад ажил хүлээж авсан захиралд ямар арга хэмжээ авсныг асуумаар байна" гэсэн юм.

Б.Эрдэнэзаяа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

NoelleWallace 2024-04-19 188.130.136.39

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2716409

Avatar

VeronicaMccray 2024-04-19 45.86.0.7

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2716409

Avatar

KathyGordon 2024-04-19 188.130.218.236

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2716409

Avatar

Нэргүй 2024-04-19 188.130.211.189

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2716409

Avatar

Харьцуулагч 2024-04-19 49.0.139.175

За нэг ийм л юм бодоод байна, бүгдийг ямар ч хяналтгүй хордуулаад, нүд улаан, мөнгө цагаан болоод, дүүрэн харшил төрүүлээд байна. Энэ доторх нэг их гомдож гонсойсон этгээдүүд, мууг дагавал могойн хорлол доо…

Avatar

Иргэн 2024-04-19 202.9.46.200

Эрүүл мэндийн салбарт хагалгаа хийж хавдрыг нь авах цаг болжээ

Avatar

Нэргүй 2024-04-19 66.181.184.129

Ter setguulch uyanga shantaaj avgai bas l xudlaa shantaajilsan baina. Ene Enkhtsetsegiin tuxai yum baina. xuuramch em geed ene enkhtsetsegtei xolbootoi yum bichsen baisan. Ene xudalchuud uls turuus zailaasai. Ovoo zailchixsan baisan bas xaanaas garaad irsen yum bol. Shantaajilsan munguu avch baaxan gadaadad amidarch baigaad mungu ni duusanguut axij shantaaj xiix geed irsen baixdaa. Zailaasai.

Avatar

Нэргүй 2024-04-19 139.5.217.251

Хувийн эмнэлэг, эмийн сантай өчнөөн эмч байгаа нь нууц биш. Тэгэхээр тийм хүмүүс нэг бол хувийнхдаа, эсвэл хувийнхийгаа хаачихаад улсдаа ажиллах хэрэгтэй. Хувийн сонирхол нь дийлээд байгааг ард түмэн мэдэж байгаа шүү!

Avatar

Нэргүй 2024-04-19 82.132.226.105

манай эмч ннар мэдлэг чадвар бол үнэхээр сайн . Тэр хэрэгцээгүй шахуу чагнуураар чинь өчгөөн өвчиний чигийг олж эмчилдэг. Гэвч нөгөө л нийгмээ дагаад тэр үү хүн загнах л их дуртай хүмүүс дээ ! Ийм бодтол нь хаагуур явдаг юм ч гэх шиг өвчнөө ө
вдөхөөр нь мэдрээд л эмчид очиж байгаа шүү дээ уг нь … улавчнаас болж бөөн хэрүүл болж байна аа ямар ч ёс юм өрхийн эмнэлгүүдийн ашиг гэлтэй . Хирург төрөх энэ тэрд бол болж байна аа өмсөе бусадгазар бол үр дүн нь мөнгө л байх

Avatar

Нэргүй 2024-04-19 202.179.11.230

Emiin naimaanii tom suljeeg l darmaar baina. UIH dotor ch tuluulugch ni baij medne. Er ni tom bulegleluud hunee UIH-d oruulaad business-ee hamgaalaad baina. Vakcinii tom suljee baih shig baina.

Avatar

789789 2024-04-19 202.21.102.222

хувийн эмнэлэгтэй дарга нарыг халаач

Avatar

Нэргүй 2024-04-19 66.181.177.251

Яамнаасаа эхлээд доошоо нэгж хүртлээ Эрүүл бус систем тогтолцоотой болсон харагддаг ийм буруу замаар явж байгаа салбар яаж монголчуудыг эмчлэх билээ ЭМ-н салбар эхлээд өөрсдөө эрүүлжих эмчлэгдэх цаг болсон байх оо сэтгэл ёс зүй ёс суртахуун харилцаа гээд асуудлууд овоолгоостой

Avatar

Нэргүй 2024-04-19 84.54.122.226

400 эмийг бүртгэ гээд шүүхдээд Хүний эмийн зөвлөлөө шахаад бүртгүүлсэн гээ биз дээ, Хүний эмийн зөвлөл нь академич эрдмйин хүмүүс болохоор ийм юинуудтай хэрүүл хэл ам хийгээд нэмэргүй цагын юм цагтаа л гэж бодсон байх

Avatar

Нэргүй 2024-04-19 124.158.106.182

оюунэрдэнэ гэж сайдад эргэлзэх юм энхболд гэж эрүүл мэндийн дэд сайд нь бүх зүйлин мафи болоод байгаад ягаад арга хэмжээ авахгүй байна вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж