Ираны төв рүү Израиль довтоллоо

Ираны төв рүү Израиль довтоллоо

Ираны төв рүү Израиль довтоллоо

Израилийн пуужин Ираныг оносон гэж АНУ-ын албаны хүмүүс  “CBS News”  телевизэд мэдэгдэв. Төвийн Исфахан мужид дэлбэрэлтийн чимээ сонсогдож, хэд хэдэн хотын нислэгүүд зогссон гэж Ираны хэвлэлүүд мэдээлж байна. Израиль Бямба гаригийн шөнө Иран руу дайрна гэх мэдэгдлийн дараа Иран өндөржүүлсэн бэлэн байдалд байсан. Сирийн консулын байрыг Израиль устгасан гэх мэдээллийн дараа Хезболла зэрэг зэвсэгт бүлэглэлүүд Израилийн армийн бааз руу довтолсон байв. Тэгвэл Израилийн засгийн газар хариу арга хэмжээ авч Исфаханы томоохон цэргийн баазыг онилсон байна. Тус муж нь хэд хэдэн цөмийн байгууламж, пуужингийн цогцолборуудтай ба агаарын довтолгооны дараа хохирол учираагүй гэж албаныхан мэдэгдэв.

Ираны төрийн телевиз мэдээлснээр, жижиг дронууд дайрахыг завдсан ч амжилттай устгасан гэж мэдээлжээ. Иргэдийг тайван байхыг уриалсан бол Австралийн консул өөрийн улсын иргэдээ аль болох түргэн Израилиас гарч, эх орондоо буцахыг уриалсан байна.

Ираны “Фарс” агентлагийн мэдээлснээр, Исфахан олон улсын нисэх онгоцны буудал болон хотын армийн баазын ойролцоо дэлбэрэлтүүд сонсогдож, орон нутгийн агаарын довтолгооноос хамгаалах системийг идэвхжүүлсэн байна. Агаарын довтолгооноос хамгаалах зэвсгийн дууг “BBC Persian”-ийн “Instagram” хуудсанд нийтэлсэн  видео бичлэгээс сонсож болно.

АНУ-ын албаныхан Израилийн пуужин Иран руу харвасан гэж мэдэгдсэний дараа дэлхийн газрын тос, алтны үнэ өсч, хувьцааны ханш унасан. Азийн арилжаагаар “Brent” маркийн нефтийн үнэ 3 хувиас дээш өсөж, баррель нь 90 ам.долларт хүрсэн бол алтны үнэ нэг унц нь 2400 ам.доллар давж шинэ дээд амжилт тогтооход ойртлоо. Гэвч  Япон, Хонконг, Өмнөд Солонгосын жишиг хөрөнгийн индексүүд уналтад орсон байна.  Өнгөрсөн амралтын өдөр Ираны нисгэгчгүй онгоц болон пуужингийн довтолгоонд Израилийн хариу үйлдлийг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

NoelleWallace 2024-04-19 188.130.136.39

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2716408

Avatar

VeronicaMccray 2024-04-19 45.86.0.7

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2716408

Avatar

KathyGordon 2024-04-19 188.130.218.236

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2716408

Avatar

Нэргүй 2024-04-19 188.130.211.189

Халуун охид таныг хүлээж байна >>> https://news.mn@ok.me/95WG1?2716408

Avatar

Нэргүй 2024-04-19 185.243.218.95

Ха ха ха, Израйль хэдэн дрон нисгээд тэднүүс нь байгдаа хүрч чадалгүй замдаа сөнөсөн, пуужин харваагүй, ха ха ха. Израйлын ТВ мэдээгээр баахан пуужин харваад 99% байндаа туссан гэж бөөлжис цутгатал давтаж байгаа, ха ха ха

Avatar

Нэргүй 2024-04-19 66.181.160.30

Энэ бол дөнгөж сануулга төдий!! Жинхэнэ цохилт нь аймшигтай байх болно гэж Израилийн тал мэдэгджээ!!!

Avatar

Нэргүй 2024-04-19 66.181.160.30

Оросоор бол "Это только цветочки"!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж