Палестин НҮБ-д нэгдэх хүсэлтийг АНУ зөвшөөрөхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2024.04.19-нд нийтлэгдсэн

Палестин НҮБ-д нэгдэх хүсэлтийг АНУ зөвшөөрөхгүй гэв

Палестин НҮБ-д нэгдэх хүсэлтийг АНУ зөвшөөрөхгүй гэв

Палестины эрх баригчид анх 2011 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэхийг хүссэн. Түүнээс хойш элсэх цаг нь олдоогүй  бол одоо элсэх боломжгүй бололтой. НҮБ-ын гишүүнчлэл шийдэх хурлын үеэр АНУ хориг тавьснаар Палестин НҮБ-д багтсангүй. Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүнээс  12 гишүүн нь дэмжсэн бол АНУ эсэргүүцэж, хоёр гишүүн орон түдгэлзсэн байна.

Хэрэв АНУ хориг тавих эрхээ эдлээгүй байсан бол 193 гишүүнтэй Ерөнхий Ассамблейд Палестин 194 дэх гишүүнээр элсэх боломжтой байжээ.

Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Ведант Пател  "Хамас… террорист байгууллага одоогоор Газад эрх мэдэл, нөлөөгөө хэрэгжүүлж байгаа. Хэрэв НҮБ-д элсэх тогтоол хэрэгжвээс террорист бүлгийг дэмжиж буйгаас ялгаагүй. Ийм шалтгаанаар АНУ "үгүй" гэж санал өгч байна” гэж мэдэгджээ. Санал хураалтын танхимд АНУ сөрөг хүчний хувьд тодорхой байр сууриа удаан хугацаанд хадгалж ирсэн.

НҮБ гишүүнчлэл бус Ойрхи Дорнод дахь энхийг сахиулах гэрээ хийх ёстой гэж тус улсын төлөөлөгчид үзэж байна.

Гэвч Израиль, Палестины хооронд хэлэлцээр байгуулах нь битгий хэл, аман  хэлэлцээ хийх боломж одоогоор алга. Ерөнхийлөгч Жо Байдены Палестины асуудалд  Израилийн үзэл бодол давамгайлж байгаа ба НҮБ-ын танхимд ч мөн ялгаагүй байна.  Израилийн НҮБ-д суугаа элчин сайд Гилад Эрдан "Хэрэв Аюулгүйн зөвлөл газар нутагт нь хяналт тавихгүйгээр терроризмыг өөгшүүлж, санхүүжүүлдэг Палестины эрх баригчдыг бүрэн эрхт гишүүнээр элсүүлэхийг санал болговол  "Аюулгүй байдлын зөвлөл" биш, НҮБ-ын "терроризмын зөвлөл" гэж нэрлэх нь зүйтэй" гэж буруутгажээ.

ЭХ СУРВАЛЖ: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж