Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2024.04.19/ "Өнөр бүл" хүүхдийн төвийн 50 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
"Өнөр бүл" хүүхдийн төвийн ахмад багш З.Даниад Монгол Улсын Гавьяат багш цолоор, тус төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэгт Монгол Улсын үйлчилгээний Гавьяат ажилтан цолоор тус тус хүртээв. Мөн тус төвийн ахмад ажилтан Д.Минжүүр, Н.Наранцэцэг нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Алтангадас одонгоор ахмад ажилтан Г.Дашмаа, Я.Зина, Ц.Сэлэнгэ, Т.Ганбат, Х.Бат-Эрдэнэ, Ж.Дуламжав, туслах багш С.Оюунтуяа, тогооч Л.Уртнасан нарыг шагнав.
Мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар Д.Цагаанжанар, З.Оюунчимэг, О.Мягмарсүрэн нарыг шагнаж, одон медаль гардууллаа.
Анх 1974 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр асрамжийн сургуулийн дэргэдэх цэцэрлэгийн бүлгийг 58 дугаар цэцэрлэгт нийлүүлсэн нь “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн суурь болсон түүхтэй. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд тус төвд 1,500 гаруй хүүхэд өсөж торнисон бөгөөд одоо 144 хүүхэд амьдарч байна.
Нэргүй 2024-04-19 188.130.211.189
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-04-19 103.71.101.220
Mongolchuud bugdeeree gavyuat avsanch yadii
Зочин 2024-04-19 66.181.177.176
Авч байгаа өгч байгаа хоёр ч яана даа.
зочин 2024-04-19 202.131.225.242
шагнал утагаа алдаж байна Хүрэлсүхээ шударга байгаачээ. Таны эргэн тойрны хэд л гавьяат болох юм.
Баабар 2024-04-19 66.181.165.234
Төсөв гуссан тэжээвэрүүд гэж энэ шүү дээ
Нэргүй 2024-04-19 139.5.217.251
"цолоор…хүртээв" гэж бичдэг юм уу? Хэл зүйн шалгалтад "Онц муу" дүн авлаа.