АНУ-ын зүгээс Украинд ямар ч цэргийн тусламж үзүүлсэн фронтын нөхцөл байдал өөрчлөгдөхгүй гэдгийг Кремль Пүрэв гаригт мэдэгдлээ. Украины арми хүч мохосдсон байдалтай байгааг тус мэдэгдлээр онцлоод цэргийн тусламж нь АНУ-ын колоничлолын бодлогын нэг хэсэг гэжээ.
Удаан хүлээгдсэн шинэ тусламжийн багцийн санал хураалт энэ Бямба гаригт явагдахыг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын хэвлэлийн төлөөлөгч Майк Жонсон хэлсэн. Нийт 60.84 тэрбум ам.долларын тусламжийн багц төлөвлөжээ.
Өнөөг хүртэл АНУ нь Украины хамгийн том цэргийн тусламж үзүүлэгч болоод байна. Харин Европын холбооны зүгээс илүү их тусламж үзүүлнэ гэдгээ амлаад байгаа билээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ "Украины арми америкчуудын ашиг сонирхлын төлөө тэмцэж байна. Тэд өрөндөө дарагдсан. Энэ бол АНУ-ын дуртай колоничлох бодлого. Санал болгож буй тусламжийн ихээхэн хэсэг нь АНУ-ын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборт үлдэх болно. Мэргэжилтнүүд ч, ажиглагчид ч фронтын нөхцөл байдлыг илхэн харж байна. Украины тал явцгүй байгааг харж байгаа. Тэгэхээр энэ тусламж юуг ч өөрчлөхгүй" гэжээ.
ОХУ өдгөө Украины газар нутгийн 18 хувийг хяналтдаа аваад байна. Барууны удирдагчид болон тагнуулын агентлагуудын хэлж буйгаар Украинд яаралтай дэмжлэг үзүүлэхгүй бол Орос ялж, барууныхан шившигтэй байдалд ороход ойрхон байгаа аж.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ