ГҮМҮДА-Тэр ертөнц

ГҮМҮДА-Тэр ертөнц

Гүмүда-Сарны цэцэг. Олон жилийн өмнө энэ сайхан нэртэй цэцгийн талаар сонсоод эрж хайсан ч үлгэр домгийн гэлтэй түүнийг бодитоор харж чадаагүй юм. Тиймээс дахин давтагдахгүй энэ цэцэгсийг өөрийн гараар хийж эхэлсэн нь хязгааргүй уудам орчлонгийн хаа нэгтээ ийм цэцэгс байж магад гэх сэтгэгдлийг надад төрүүлсэн. Магадгүй тэр ертөнцөд.

Тэр ертөнц. Бид бүгд энергийн хуулиар хэзээ нэгэн өдөр хаа нэгэн газраас хаа нэг зүг рүү явдаг. Тэр ертөнцөд магадгүй хөрс шороо, газар дэлхий үгүйгээр хүссэн зүгтээ нисэж /шилжиж/, цэцэгс нь агаарт хөвөн, ийн жингүйдэж оршдог байж ч болох… Харин эдгээр цэцэгс тэр л ертөнцийн, эсвэл миний ертөнцийн, магад эсвэл миний хайртай бүхэндээ зориулж бүтээхийг хүссэн ертөнцийн маань нэгээхэн хэсэг юм.

Нөгөөтэйгүүр энэ бүгд та бүхний сайн мэдэх, бас огт мэдэхгүй Золжаргалын сүүлийн 20 жилийн туршлага, мэдлэг, баяр болоод гуниг, харуусал бас амжилтын илрэл юм. Нэг талаас энэ үзэсгэлэн маань нэг л бүтээл, нөгөө талаас мянган өөр бие, сэтгэл бас мянган ширхэг миний бүтээл. Нэг бүрчлэн хараад үзвэл нэг өдөр ч хангалтгүй ихийг өгүүлэх миний сэтгэл дотор. Нийтээр нь ажиглавал магадгүй байдаг л нэг цэцэгс. Гэвч хийх явцаасаа эхлээд л… хэсэг шавар тасалж аваад түүнийгээ нэг амь хэмээн бодож, явцын дунд тасарсан ч түүнийг нь тэр цэцэгний, тэр амины туулах ёстой тавилан хэмээн сэтгэж, өөрт нь эргүүлэн наагаад, урагдвал тэр чигт нь орхиж эдгээр цэцэгсийг хийсэн минь магадгүй тэр болгонд давтагдашгүй гоо үзэсгэлэн нэмсэн мэт. Яг л хүн шиг…
Гоо үзэсгэлэнт нэгэн хүмүүнийг орчлон яаж бүтээдгийг харуулах лугаа.

“Нэг цэцэг нэг хүмүүн эсвэл нэг оршихуй”.

Уран бүтээлч Ч.Золжаргалын “ГҮМҮДА-Тэр ертөнц” бие даасан үзэсгэлэнг үзэж сонирхохыг хүсвэл 2024 оны 4-р сарын 6-30-ны өдрүүдэд ХААН галерейд ажлын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд олон нийтэд үнэ төлбөргүй гарч байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

NoelleWallace 2024-04-19 188.130.136.39

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2716386

Avatar

VeronicaMccray 2024-04-19 45.86.0.7

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2716386

Avatar

KathyGordon 2024-04-19 188.130.218.236

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2716386

Avatar

Нэргүй 2024-04-19 188.130.211.189

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2716386

Avatar

Нэргүй 2024-04-19 106.206.84.9

Цагаан удвал цэцэгийг Гүмада гэж хэлдэг гэж бна. Сар гийхэд дэлбээгээ дэлгэж үнэр гаргадаг цэцэг байдаг түүнийг гүмада гэж хэлдэг гэнэ. Мөн Радку рани буюу Шөнийн хатан гэж нар жаргаж харанхуй болгонгуут үнэртдэг цэцэгийн нэрийг Гүмүда гэж хэлдэг гэж бичсэн бна. Ямартай ч төсөөллийн цэцэг бол биш, хумуда гэсэн нь биш байхаа

Avatar

Нэргүй 2024-04-19 90.188.245.228

Үзэх юмсан. Үнэхээр сонирхолтой, бас тансаг, шинэлэг юм

Avatar

Нэргүй 2024-04-19 122.201.31.132

Гүмүда гэдэг нэр нь өөрөө хийсвэр. Бодит биш. Орчуулгын алдаа. Хумуди гэж энэтхэг үг байна. Уг нь цэцэг биш. Энэтхэгт зарим омгийн хүүхнүүд толгойнхоо ард цэцэг хэлбэртэй одоогийнхоор баантаг, зүүлт зүүн үсээ торгоож боодог хэрэгслийн нэр байжээ. Мэдээж түүнийгээ зарим нь алт, мөнгө, үнэт зүйлээр гоёж, чамирхах явдал байсан байх. Түүнийг нь юм мэдэхгүй харийн хүмүүс сонирхон ийм цэцэг байдаг юм байх гэж бодон тэмдэглэл, шүлэг найрагтаа оруулсан. Оросууд мэтийн зарим үндэстэн Х авиаг Г-р тэмдэглэ

Avatar

Нэргүй 2024-04-19 122.201.31.132

дэг. Тийм байдлаар Хумуди нь Гумуди болон хувирч. Гумудийн цэцэг адил гээд нэг гар бичингүүт нөгөө нь өлгөж аваад аан, Гүмүд гэж тансаг цэцэг байх нь гээл шуураад явчиж байгаан. Бичгийн соёлд тухайн ойлголт яг эх үндсээрээ яаж байсан, юуг илэрхийлж байсан, үүнийг л эрж, хайх, утгачлахыг эрхэм болгодог нэг тогтсон нийтлэг чанар бий. Бичгийн эрдэм, ухаанд зүрх сэтгэлээ зориулсан хүн л ийм нандин мэдрэмжийг авдаг. Манай зарим бичгийн эрдэмтэд энэ байдлыг эрхэмлэж байсан. Харин түгээмэл тохиодог, нэ

Avatar

Нэргүй 2024-04-19 122.201.31.132

р ашгийг чухалчилдаг, мэдлэгээр дулимаг, тэгсэн мөртөө ялихгүй юмаар ул хийж мандах сонирхолтой тийм мунхаг, мулгуу хүмүүс эрдэм соёлыг эрэмдэглэж байдаг. Буруугаар тогтсон юм гэдэг түмэн олонд гайгаа чирдэг. Өнөөг хүртэл Монголчууд уран зохиол, урлагийн салбарт буруугаар мунхран тогтож, эргээд засах аргагүй болсон олон тийм андуурлыг оюундаа тээж явдаг. Шинжлэх ухааныг ч бас л буруугаар баримжаалсан явдал бишгүй. Жишээ олон бий. Ханхүү гэдэг ойлголт байна. Энэ бол том алдаа. Уран зохиолын салба

Avatar

Нэргүй 2024-04-19 122.201.31.132

рт Марк Твэйний Жонон гуйлгачин хоёр гэж зохиолын нэр алдаа болон бидний ой санамжийн механизмд тогтсон. Уг нь бол Хунтайж гуйлгачин хоёр. Бас В.Хюгогийн Парисын Дарь эхийн сүм гэдэг зохиолын нэр бас л алдаа. Уг нь бол Парис дахь Есүсийн ээж эх Дагина гэгээн Маригийн сүм. Дойльд Михайликийн Ганц дайчин ганцаардахгүй гэж зохиолын нэр бас л алдаа. Уг нь Ганц дайчин ганцдахгүй. Дантегийн Тэнгэрлэг Инээд гэж зохиолын нэр бас алдаа. Уг нь бол Бурхдын Егөөдөл гэвэл ойртоно. Үндсэн нэр нь ч өөрөө Итали

Avatar

Нэргүй 2024-04-19 122.201.31.132

чуудын хувьд бас төөрөгдөл байх магадлалтай. Буддын сургаалийн Их хөлгөн, бага хөлгөн гэх ойлголт Монголчуудын дунд том эндүүрлийг бий болгожээ. Хөлгөн гэдэг нь "Яана" гэдэг санскрит үгний утгачлал. Хинаяана, Махаяана, Чандраяана гэх мэт. Монголчууд үүнийг буруугаар хүлээж аваад будилаад явчихсан. Яана гэдэг нь уг нь тэрэг, машин, цогц явдаг төхөөрөг гэсэн шиг юм. Англиар wehicle. Хөлөг гэж байдаг. Хөлгөн гэж хүндэтгэн буулгасан байж болно. Гэхдээ утга нь анхны санаанаас зөрөөд явчихсан. Гэх м

2 0
Avatar

Нэргүй 2024-04-19 203.91.115.52

Монголчууд шинжлэх ухааны нэр томъёог ч бас ч бас л дураараа интерпретаци хийдэг. Эслэг бол ургамлын эсийн хананд л тохиолддог болохоос эстэй хамааралгүй уургийн нэгдэл. Биед уусдаггүй чанараар нь бодож орчуулж болно. Эсвэл зүгээр л файбер. Математикт төгслөг гэдэг зохиомол үгийг бид хэрэглэдэг. Бас л буруу. Төгсгөлтэй, хязгаартай гэсэн санаагаар л буулгах байсан. Англи хэлний орчуулгад аюулгүй байдал гэдэг үгийг маш өргөн ашигладаг. Safety бол аюулгүй байдал. Sequrity бол хамгаалалт юм.

0 0
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж