Крымын агаарын бааз бөмбөгдөлтөд өртлөө

Хуучирсан мэдээ: 2024.04.19-нд нийтлэгдсэн

Крымын агаарын бааз бөмбөгдөлтөд өртлөө

Крымын агаарын бааз бөмбөгдөлтөд өртлөө

Крымын хойг дахь Оросын томоохон нисэх баазад Украин агаарын цохилт өгч, олон тооны цэргийн техник хэрэгслийг устгасан байна. Уг халдлагаас болж дөрвөн пуужин харвах төхөөрөмж, гурван радарын станц зэрэг тоног төхөөрөмж ноцтой эвдэрсэн гэж Украины тагнуулын алба мэдэгдэв.

Мөн “Амжилттай болсон” гэгдэх энэ ажилгааны дараа эзлэн түрэмгийлэгч армийн обьектууд болон гэмтсэн, амь үрэгсдийн тоог тодруулж байна гэв.

Москва 2014 онд  эзлэн авсан хойгийн хойд хэсэгт орших Жанкой агаарын баазад Лхагва гаригийн  үүрээр халдлага болжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский цэргийн дээд командлагчдаа “эзлэгчийн эсрэг зөв цохилт өгсөн” явдалд талархал илэрхийлэв. Тэрбээр "Оросын армийн техник хэрэгсэл, байлдааны дэд бүтцийг устгасан онцгой ажиллагаа, ялангуяа чухал ажиллагаа" явуулж буй цэргийн албан хаагчдад талархал илэрхийлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж