Энэ жилийн наадмын найруулагч Ц.Батнайрамдал гэж хэн бэ?

Энэ жилийн наадмын найруулагч Ц.Батнайрамдал гэж хэн бэ?

Энэ жилийн наадмын найруулагч Ц.Батнайрамдал гэж хэн бэ?

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталсан. Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар "Монгол туургатан" театрын найруулагч Ц.Батнайрамдалын шинэ технологи, дэвшилтэт төхөөрөмжийг түүхтэй хослуулан хийх “Эх дэлхий, эх оршихуй цадиг” зохиол төлөвлөгөөг баталсан гэдгийг албаныхан мэдээлсэн юм. Тиймээс түүний товч танилцуулгыг хүргэе.

Тэрбээр 2023 онд Төв аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын соёл урлагийн үйл ажиллагааны ерөнхий найруулагчаар ажилласан. Тэрбээр Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат бөгөөд олон арван жүжиг, ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, тоглолт зохион байгуулж, найруулж байсан туршлагатай.

Тухайлбал, 2014-2018 он хүртэл дөрвөн жил дараалан Хүй долоон худагт Соёлын наадмыг найруулсан, 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Холливуд Монголд” төслийн ерөнхий найруулагчаар ажиллаж байжээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын захиалгаар “Legend” төслийн ерөнхий найруулагчаар 2019 онд ажиллаж байсан бол 2018 онд Монгол төрийн их баяр наадмын хүндэтгэлийн концертыг найруулж байжээ. Улмаар аймаг, нийслэл, сумын ой, Хүүхдийн спортын наадам, "Нийслэлийн мөнгөн шөнө" зэрэг томоохон арга хэмжээнүүдийг найруулсан байна.

  • 1988 онд дунд сургуулиа төгсч, Төв аймгийн “Монгол туургатан” театрын жүжигчнээр ажлын гараагаа эхэлсэн.
  • 1990 онд СУИС-ийн кино драмын анги төгссөн.
  • Төв аймгийнхаа театрт Ч.Лодойдамбын “Хугараагүй ноён нуруу” Л.Шийтэрийн “Туулсан зам” жүжгийг найруулж ажлын гараагаа эхэлсэн.
  • 2008 оноос “Сити” их сургуульд багшилж эхэлсэн ба улмаар “СУИС” санал тавьсны дагуу найруулагч Н.Наранбаатартай хамтран хөгжимт театрын жүжигчний ангийг төгсгөсөн.
  • 2014-2018 онд Хүй долоон худагт Соёлын наадмыг найруулсан.
  • 2018 онд Монгол төрийн их баяр наадмын хүндэтгэлийн концертыг найруулсан.
  • 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Холливуд Монголд” төслийн ерөнхий найруулагчаар ажилласан.
  • 2023 онд Төв аймгийн 100 жилийн ойн баяр наадмыг найруулсан.

Дашрамд дурдахад, найруулагч Ц.Батнайрамдал Үндэсний баяр наадмын хамгийн бага хөрөнгө оруулалтын саналыг дэвшүүлсэн буюу 2.9 тэрбумаар наадмын нээлт, хаалтыг хийх төсөв оруулж ирсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-19 122.201.31.183

Гэнэт нэг ийм нөхөр үсрээд гараад ирлээ гайгүй найруулчаарай мэдэхгүй чадахгүй юм байвал надаас асуугаарай чамд гэж хэлэхэд Харанга Лхагвааг энэ жил мориноос нь нэг нисгэх хэрэгтэй энэ их гоё үзүүлбэр гэж бодож байгаа .Сэтгэцийн өвчтэй Элбэгдоржийг АНУ с ацраад хачин эрүүл бус нүдээрээ аймаар хараад туг тойрон дэвэг тэр тэндээсээ хоёр хуушуур аяга айраг цусалчихаад ганц худагтаа очоод нүүх үү? үлдэх үү? гэж хуцаад сууж байг тэр ингэж л зөвлөе чамд мөнгөө хяналттай хусаарай

Avatar

Иргэн 2024-04-19 202.21.111.13

2,9 тэрбум бага мөнгө үү…

Avatar

Нэргүй 2024-04-19 202.55.188.121

тиймээ 1 өдөр нүүрс зараад оляих мөнгө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж