Л.Оюун-Эрдэнэ: Нэг гэр бүл стратегийн ордыг эзэмшдэг байдал эцэслэлээ

LiveЛ.Оюун-Эрдэнэ: Нэг гэр бүл стратегийн ордыг эзэмшдэг байдал эцэслэлээ

Л.Оюун-Эрдэнэ: Нэг гэр бүл стратегийн ордыг эзэмшдэг байдал эцэслэлээ
15 : 52
2024-4-19

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Санал хураалтад оролцсон гишүүдээс 39 нь дэмжсэнээр уг хуулийн төсөл батлагдаж байна.

Ингэхдээ дээрх төслийг дагаж өргөн мэдүүлэгдсэн Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл, Хуримтлалын сангийн тухай хуулийн төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Аж ахуй нэгжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд эцэслэгдэн батлагдлаа.

Л.Оюун-Эрдэнэ: Энэ хуулийг Цэц дээр унагахаар зэхэж байгаа хэсэг бүлэг бий

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг батлахын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв.

Тэрбээр “Олон жилийн хугацаанд ярилцаж, зарим газраа маргаантай ч гэсэн Үндэсний баялгийн сангийн тухай хууль цогц байдлаар анх удаа батлагдах гэж байна. Дэмжиж өгнө гэдэгт итгэлтэй байна. Парламентад суудалтай улс төрийн намууд зөвшилцөж, нэгдмэл байр сууринд нэгдэж намын дарга нар гарын үсэг зурсан. Хууль батлахад дэмжлэг үзүүлсэн Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд болон гишүүдэд талархал илэрхийлье.

Энэ хууль байгалийн баялаг хүртээмжтэй байх суурь зарчмыг тохирч байгаа гэдгээрээ чухал агуулгатай. Хуулийн төслийн хуудас нь нимгэн ч том агуулгатай. Баялагтаа эзэн байх суурь эрх зүйн орчин бүрдсэнээр хэрэгжих эхлэл цэг тавигдана гэдэгт итгэлтэй байгаа. Ирээдүйн өв сан нь Норвегитэй адилхан үржүүлэхийн хүрд байх эрх энэ хууль батлагдсанаар нээгдэж байна. Нөгөө талаараа Ирээдүйн өв сангийн хуримтлал валютаар хадгалагдана гэж хуульчлагдаж байгаа. Валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрсэн. Валютын нөөцөө арвижуулах том боломж гарч байгаа. Бүх иргэдэд хүртээмжтэй зүйл болно. Хуримтлалын санг Сингапурын суурь зарчимд тулгуурлан боловсруулсан.  

Өнгөрсөн хугацаанд орон сууцжуулалтын том реформ хийгдэж чадахгүй явсан нь эх үүсвэр үнэтэй байсанд л байгаа юм. Бодлогын хүү өндөр, зээлжих зэргэлэл В3-т хүрэхгүй байсан учраас хаанаас ч мөнгө татсан өндөр хүүтэй байсан.

Одоо бол жилд дунджаар 500-700 орчим тэрбумыг импотекийн хөтөлбөрт зарцуулдаг.

Монголбанктай яриад, хувийн хэвшилтэй хамтраад үржүүлэхийн хүрд болгож чадвал жил бүр 1 их наядаас давсан илүү хөрөнгийг орон сууцанд оруулах, тэр хүүгээ өөрсдөө удирдах боломж энэ хууль батлагдсанаар бүрдэж байна.

Дээрээс нь эрүүл мэнд, боловсрол. Дндаж давхаргыг бүрдүүлнэ. Боловсролын салбар бүх ирээдүйн эдийн засгийн салбартай уялдсан реформ учраас үүнийг Баялгийн сангаараа  шийднэ.  

Уул уурхайн ил тод байдал хангагдана. Нэг гэр бүл цаашдаа стратегийн ордыг эзэмшээд яваад байхгүй, энэ хуулиар цэг тавьж, хязгаарлагдаж байна. Тэд бирж дээр нэлттэй компани болно, олон улсын аудитад байнга ордог болно.  Ил тод байдал дээшилнэ.  

Өв залгамжилж байгаа тохиолдолд 30 хувийн татвар тавих эрх зүйн орчин хийгдэж байна. 30 хувь гэдэг том эхлэл цэг. Бусад улс оронд 80 хувь хүртэл татвар тавьдаг.

Үүсмэл ордыг хаягдал орд гэж явсан. Өнгөрсөн жил төсөв 4 их наядаар давсан. Үүнд түшиглээд цалин, тэтгэврийг нэмсэн. Яг үүнтэй адилханаар Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар уул уурхайн ил тод байдал хангагдаж, эдийн засаг илүү их тэлэх боломжтой болж байна. Эдийн засаг 36 их наядаас 74 их наядад тэлсэн. 100 их наяд руу аваачих хэрэгтэй. Эдийн засагт ил тод байдал ирснээр энэ байдал ирж байгаа. Энэ хуулийг Цэц дээр унагахаар зэхэж байгаа хэсэг бүлэг хүмүүс бий.  Монголын баялаг дээр эзэн суусан хэдэн хүн нэгдэх байх. Үүн дээр улс төрийн намууд сонор сэрэмжтэй байж, хуулийн төслөө хамгаалаасай гэж хүсч байна. Далд эдийн засгаас авлига авч байгаа хүмүүс бий. Нууц данстай, түүнийгээ гоё нэрээр нэрлэсэн хүмүүс байгаа. Удахгүй ил болно. Цагийн аясаар бүх зүйл үнэн дээр очно. Мөнгөний ул мөр алга болохгүй.

Ярвигтай маргаантай байсан ч парламентын гишүүд нам харгалзахгүйгээр хуулийн төслийг эцэслэн батлахад бэлэн болсон гэж ойлгож байна. Чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Улсын хувьд маш том эргэлтийн цэг болж байна.

Стратегийн ордын 34 хувь боловсрол, эрүүл мэнд, орон сууцжуулалтад зарцуулагддаг болж байгаагаараа чухал юм” гэв.

Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл батлагдсанаар импортоор орж ирэх гурил, тэжээлийг Гаалийн албан татвараас чөлөөлж байна. Ингэснээр гурилын үнийг буулгах боломжтой болно гэж тооцож буй.

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсанаар мал аж ахуйн салбарыг 5 их наяд төгрөгийн зээлээр дэмжинэ.

13 : 58
2024-4-19

Л.Оюун-Эрдэнэ: Аятайхан байгаарай, ордыг стратегиас гаргасан хүмүүсийг АТГ-аар шалгуулна шүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор гишүүдээр санал хураалгаж буй юм. Зарчмын зөрүүтэй саналын томъёололтой холбогдуулан дараах гишүүн асуулт тавьж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Төрийн өмчийн томоохон компаниуд дээр гарч байгаа хулгай зэлгий бол хөрөнгө мөнгөөр дэмжиж, УИХ-ын гишүүнийг парламентад гаргачихаад дараа нь өөрөө төрийн өмчит компани дээр очиж хулгай хийдэг цүнх баригч нартай холбоотой.  Гэтэл төрийн өмчит компанийг шилэн ил тод болгох концепцыгЗасгийн газар оруулж ирсэнгүй.  Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн өмчит компанийг ард иргэдийн хяналтад оруулахын тулд төлөөллийг нь стратегийн төрийн өмчит компанид  оруулах нь зөв зүйл. Тийм учраас миний санаачлан өргөн барьсан “Эрдэнэт” үйлдвэрийн 20 хувийг Монголын ард түмэнд үнэгүй эзэмшүүлэх, 20 хувийг НДШ төлдөг ажилтан албан хаагчидтай үндэсний компанид  тодорхой хувиар борлуулж эзэмшүүлэх тогтоолын төслийг хамтад нь хэлэлцэх ёстой.

Тогтоолын төсөлд заасны дагуу Компанийн тухай хуулиар 36-аас дээш хувь байх юм бол тухайн төрийн өмчит компанид ард иргэд төлөөллөө оруулах юм.  Иргэдийн төлөөллийг оруулж байж, хариуцлагатай хүмүүсийг ажиллуулж байж, төрийн өмчит компани олон нийтийнх болно. Баялгийн сангийн тухай хуулиар Хуримтлалын сан зэрэг гурван санг яам, Тамгын газраас удирдлагыг сонгох асуудал ахиад орж ирж байгаа. Энэ нь дахиад цүнх баригч томилогдоно гэсэн үг. Ард иргэдийн хяналтад төрийн өмчит компани очихгүй, хувьцаа тараагдахгүй гэсэн үг. Энэ хуулийг хэлэлцэхдээ иргэдэд хяналт очих, тогтоолын төслийг хамтатган хэлэлцэх ёстой гэсэн шаардлага тавьж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Баялгийн сангийн тухай хуулийн төслийг дэмжиж өгнө гэдэгт итгэж байна. Б.Пүрэвдорж гишүүний зарим нэг зүйлтэй санал нэг байна. Гэхдээ яг ингэж ярьж байгаад стратегийн ордуудыг авсан шүү. 2006 онд УИХ-аар ороод стратегийн ордын жагсаалтад байсан төслүүдийг стратегийн орд биш гэж лоббидож гаргасан. Удахгүй сонсголоор ил болно. Ж.Ганбаатар сайд нарийн мэдээлэлтэй байгаа. УИХ ын гишүүд янз бүрийн лобби хийж байгаа, ятгалганд автахгүй байхыг чин сэтгэлээсээ хүсч байна. Стратегийн ордуудын дийлэнх нь байхгүй, хуваагаад нөөцийг нь багсгаад гаргачихсан, Эсвэл УИХ -ыг лоббидож, Цэцийг авлигадаад гаргаад авчихсан. Тийм учраас стратегийн ордтой холбоотой энэ зохицуулалт дээр хатуу байх ёстой. Норвеги, Чили тийм л байгаа, ялгаатай зүйл хийх гээд байгаа юм биш.

Хоёрдугаарт, үүсмэл ордтой холбоотой асуудлыг П.Цагаанаас эхлээд  хог хаягдал гээд байгаа. Страегийн ордтой адилхан баялаг. Оюутолгой орд дээр ч бий болно.

Стратегийн ордыг хувь хүнд өгөх юм бол ил тод болно гээд байгаа, үгүй.  Хог гээд гаргаж аваад үүсмэл орд болгоод явж байгаа нь ил тод байдал юм уу.

Стратегийн ордыг хуулиар дамжуулж хулгайлдагийг энэ хуулиар эцэслэх ёстой. Стратегийн ордыг луйвардаж авсан хэдэн компаниуд энэ хуультай холбоотойгоор янз бүрийн ойлголт төрүүлдэгээ болих хэрэгтэй. Хуримтлалын сан руу 34 хувь шилжих эрхийг өгчих. Хэрвээ энэ дээр янз бүрийн асуудал гарах юм бол стратегийн ордуудыг буцааж авах, гарахад хэн яаж оролцсон бэ гэдгийг Авлига дээр ярих асуудал байж болохоор байгаа шүү. Аятайхан байчих, яасан их мөнгөтэй юм. П.Цагаан дээр очихоор ил тод болчих юм уу.

Үндэсний баялгийн сангийн тухай хууль гэж 30-аад жил ярилаа.Үндсэн шийдэл дээрээ очих гэж байна.  Үүсмэл орд бол баялаг, хог гэж ард түмнийг тархийг угаадгаа болих хэрэгтэй шүү гэв. 

Сануулахад, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр дараах зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал гарган, дэмжигджээ. Үүнд, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн 13 дахь хэсгийг Монголбанк Засгийн газартай гэрээ байгуулсны үндсэн дээр хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг хөрөнгийн үлдэгдэлд бодлогын хүүгээс багагүй багагүй хувиар хүүд тооцох, эсхүл бодлогын хүүгээс багагүй өгөөжтэй санхүү хөрөнгө оруулалтын хэрэгсэлд байршуулах замаар арвижуулах агуулгаар өөрчлөн найруулах саналыг бэлтгэжээ. Мөн төслийн 16.12.6 дахь хэсгийг орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд нь уур уурхайн олборлолт ашигт малтмалын боловсруулах салбарын болон өөрийн хөрөнгөөр оруулсан авто зам, төмөр зам, дэд бүтцийн төрийн өмчит төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшиж, удирдлага зохион байгуулалтаар хангах агуулгаар өөрчилөн найруулж, үүнтэй холбогдуулан төслийн 13.12.8 дахь хэсэгт өөрчлөлт оруулах, 10.9 дэх хэсэгт өөрчлөлт оруулах, найруулах, найруулах санал бэлтгэсэн гэлээ. Түүнчлэн ажлын хэсэг төслийн 4.1,5, 12.4 дэх хэсэгт өөрчлөлт оруулах саналаа татан авч, төслийн заалтыг хэвээр үлдээхээр танилцуулсныг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна. 

Хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбогдуулан хуралдаан даргалагчийн гүйцээн боловсруулах чиглэл өгсөн тус төслийн 5.4 дэх хэсэгт улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд тухайн хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэл хувийг, 5.5 дахь заалтыг нь улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон бол 34 хүртэл хувийг төр үнэ төлбөргүйээр эзэмшихээр өөрчилсөн байна. Эдгээр саналын томъёоллууд гишүүдээс дэмжлэг хүлээсэн юм. 

 

12 : 42
2024-4-19

Б.Пүрэвдорж: Ажлын хэсэгт багтаасан бол хүний, өөрийнгүй арьсыг нь хуулах байсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийгн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд импортоор орж ирэх гурил, тэжээлийг Гаалийн албан татвараас чөлөөлөхөөр заасан юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Ард иргэдээ шулж, шулж хармаа хотыг нь суйлж суйлж баяжчихаад асуудлыг хэлэлцэнэ гэдэг хариуцлагагүй үйлдэл.  Гурилын олон үйлдвэр Ардчилсан намынх гэж яриад байгаа. Гэхдээ шийдвэр гаргадаг нь та бүхэн. Бараа бүтээгдэхүүн үнэтэй байвал түүнийг нь импортлох , татварыг нь бууруулах эрх өөрсдөд нь байхад үйлдвэрлэгч нар луу дайраад байгаа. Үйлдвэрлэгч нарт ч асуудал байна. Буудай тариалдаг тариаланчид нь урамшуулал авдаг, гурил үйлдвэрлэгч нар нь бага хүүтэй зээл авдаг. Ажлын хэсэгтээ намайг оруулахгүй байгаа. Оруулбал хүний өөрийн гэхгүй арьсыг нь хуулаад өгнө.  Ажлын хэсгийг Ж.Бат-Эрдэнэ гишүүн ахалж байна, зөөлдөх вий. Хэдэн жил үнэтэй гурил идүүлэнгүүтээ хоёр сар хямд гурил идүүлээд санал авна гэж бодож байгаа бол эндүүрэл шүү.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:

-2019 онд гурилын салбарын үйлдвэрлэл 210 мянган тонн байхад 240 тэрбум төгрөг, 2023 онд гурил үйлдвэрлэлийн хэмжээ 20 мянган тонноор буурсан хэр нь 430 тэрбум. Хоёр жилийн дотор гурилын үнэ нугарсан. Зарим нөхдийг үгсэн хуйвалдсан гээд шүүхэд өгөхөд 1,6 жилийн хугацаанд гацаасан. Танай намын бүлэгт хүсэлт тавьж байна. Нэн тулгамдсан асуудлаар завсарлага авахгүй үргэжлүүлж өгөөч гэж хүсэлт тавьж байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибаль:

-Энэ жилээс улаан буудай экспортод гаргана гээд яриад байх юм. Тариаланчид буудайгаа үйлдвэрлэгч нарт үнэтэй заръя гэдгийг нь буруутгах аргагүй.  Импортоор орж ирэх гурилын татварыг хугацаагүй болгонгуут үйлдвэрлэлээ багасгана.  

Үндэсний гурилын үйлдвэрийн хивэг экспортод гаргаж байхад нь хорьчихсон. Импортоор орж ирж байгаа хивэгний татварыг бууруулчих гэтэл хүлээн аваагүй. Гурил үйлдвэрлэгч нартайгаа зөв харилцахгүй бол хохирогч нь тариаланчид болно. Ерөнхий сайд БНСУ-д оччихсон буудай аваач гээд явж байх юм. Амаараа яриад болно гэж байгаа бол бүтэхгүй, стандарт тавигддаг шүү. Монгол Улс өнгөрсөн хугацаанд буудай экспортолж байсан түүх байхгүй.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ:

– Төр аливаа зохицуулалт хийх ёстой.  Дөрөвхөн гурилын үйлдвэрийн асуудал яригдаж байгаа. Төрийн зохицуулалт алдаатай байгаагийн илрэл энэ.  Гурилын 12 үйлдвэр байгаагаас дөрөв нь гол үйлдвэр. Төрийн мэдээлэлд үндэслэж, ажлын хэсэг ажилласан. Хэд, хэдэн асуудлыг шийдвэрлэхээр УИХ -ын тогтоолыг давхар оруулж ирсэн. Гурилын үйлдвэрүүд дээр ажиллаж байгаа лабораторийг хөндлөнгийн болгох. Буудайг биржээр худалдаалдаг  зохицуулалтыг оруулж ирж байна. Нийт буудайны 100 мянган тонныг нь улс худалдан авах. Намар буудайг нийлүүлдэг биш эльеваторт хадгалж байгаад өндөр үнээр зардаг байх боломжтой болгох. Тариаланчдаа дэмжсэн, гурилын үйлдвэрээ хаяхгүйхэн шиг боломж бололцоог хангасан тогтоолын төсөл дагаж орж ирнэ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:

-Гурилын үнэ өндөр байгаа. Ард түмэн хямд гурил идэх эрхтэй. Орон нутгийн иргэдийн худалдан авч байгаа бүтээгдэхүүний 70 хувь нь гурилан бүтээгдэхүүн. Газар тариалангийн салбарыг Засгийн газар орхигдуулахгүй. Энэ салбарыг жинхэнэ утгаар нь бизнес болгож өгч байгаа.  400 мянган тонноос илүү үр тариа тарьдаггүй хязгаарлагдмал байсныг нээж өгч байгаа. Стратегийн нөөцдөө улс 100 мянга хүртэл тонн улаан буудай авна. Экспортыг нээнэ. БНХАУ  жилдээ 12 сая тонн улаан буудайг 1 хувийн татвартайгаар авдаг. Дотоодынхоо хэрэгцээг хангасны үндсэн дээр илүүдэл буудайг экспортод гаргах. Гурилын үйлдвэр хараат байх нэг сөрөг тал нь өөрсдийн лабораториор чанарыг тогтоодгийг улсын лабораториор тогтоодог болох.

Улаан буудайгаа тариаланчид гурилын үйлдвэрийнхнийг гуйж зардаг биш биржээс гурилын үйлдвэр нь авдаг болох боломжийг бий болгоно. Монопольд ипэгдсэн салбарыг чөлөөлнө.  Буудайг экспортолдог болсноор 500 орчим сая ам.долларыг  олно.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

– Улаан буудайн экспортолсон түүх байхгүй.  Нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолчихвий дээ. Тариалангийн салбарыг авч явдаг төсвийн бүсийн тариаланчидтай уулзлаа. Энэ асуудалд дургүй байна. Экспорт байхгүйг мэдэж байгаа. Гурилын үйлдвэрийг царай алдаж бууудайгаа зарна. Хаврын тариалалт эхлэхээс өмнө буудайн үнийг зарла гэж байна.  Буудай бол стратегийн хүнс. Монголчуудын түлхүү хэрэглэдэг хоёр бүтээгдэхүүний нэг нь гурил. Мах, гурилтайгаа байхад эдийн засгийн ямар ч хүндрэлийг даваад гарна. Гурил хийх гэтэл будаагүй болчих вий гэдэг асуудал яриад байгаа юм.

Хоёрдугаартт , гурилын импортод хэмжээ хязгаар тавихгүй байгаа нь буруу.  Салбарын яам нь импортын гурилыг татвараас чөлөөлөх асуудалд хэмжээ заая, хугацаа тавих ёстой гэж оруулж ирсэн. Тунга нь тааруулаад шийдэх ёстой.

Энэ жил онцгой сайхан жил. Газрын чийг хангалттай байна, гуурсанд тарьсан ч ургац авахаар байна гэж тариаланчид ярьж байна. Борлуулалтад санаа зовж байгаа тариаланчдын асуудлыг шийдэх ёстой.

Улмаар энэхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого зарлагын 2024 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. 

 

11 : 55
2024-4-19

АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага хүссэн ч 2 цагаар хязгаарлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гурав хоногийн завсарлага хүссэн юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Малчдыг орлоготой болгоно гэхээс илүү сонгуулийн өмнө санхүүгийн механизм ашиглаж мөнгө тараах. Үүндээ хүрэхийн тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиас эхлээд бүх л хуулийг зөрчсөн төсөл. Бүх эрхийг Засгийн газарт өгөх нь. УИХ төсөв батлаад хэрэг байгаа юм уу.  Гоё уриа лоозон тавиад бусад эрх зүй нурж байхыг үл тооно гэдэг чинь социалист арга. Хөдөө аж ахуйн салбар луу таван их наядын зээл цутгана гэдэг чинь тав дахин өртэй болно л гэсэн үг. Ийм учраас Ардчилсан намын бүлэг хуулийн төслийг нухацтай авч хэлэлцэх шаардлага байгаа тул гурав хоногийн завсарлага хүсч байна” гэв.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Гурав хоногийн завсарлага өгөх боломжгүй, хоёр цагийн завсарлага өгч байна” гэв.

Ингэснээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийгн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.

 

10 : 40
2024-4-19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн хуралдаан эхлээд байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.  Уг төслийг Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн юм. 

Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах хүрээнд малчдын зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулж, энэ хугацаанд хуримтлагдах хүүгийн төлбөрийн 75 хувийг улсын төсвөөс төлөх шийдвэрийг гарган хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаад явж байгаа юм. Мөн 2024 оны эхний хагас жилийн тооллогоор эцэслэгдэн гарах малын хорогдлын хэмжээнд үндэслэн малжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бөгөөд үүнд зориулан улсын төсөвт 22 тэрбум төгрөг тусгажээ.

Мал аж ахуйн салбарыг цогцоор нь хөгжүүлэх Шинэ хоршоо хөдөлгөөний төлөвлөгөөг Засгийн газар боловсруулаад байгаа бөгөөд уг төлөвлөгөөгөөр малчдын хоршоонд 3-5 жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээл олгодог байхаар тусгасан байна. Малчдын хоршоод хөрөнгө оруулалтын зээлээрээ мах, сүү, арьс шир зэрэг түүхий эдийнхээ анхан шатны боловсруулалтыг хийх, мал сүргээ эрүүлжүүлэх чадавх бий болгох бөгөөд ингэснээр өнөөдрийн байдлаар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 10.5 хувийг эзэлж байгаа тус салбарын үйлдвэрлэл 5-10 жилийн дотор ДНБ-ий 30 хувьд хүрнэ гэж Засгийн газар төлөвлөсөн байна. Түүнчлэн мал аж ахуйг хагас эрчимжсэн хэлбэрээр, бэлчээрийн даацад тохирсон, илүү ашиг шим сайтай салбар болгож хөгжүүлснээр малын тоо толгой тодорхой хэмжээнд буурч, ашиг шим, нэг малаас олох орлого нэмэгдэнэ гэж үзэж байна.

Өнөөдрийн байдлаар малчин сард 2.1 сая төгрөгийн зардал гаргаж, 1.5 сая төгрөгийн орлого олж, 600 мянган төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа аж.  Малчдын хоршоодод анхан шатны үйлдвэрлэл, боловсруулалтын чадавх бий болгосноор малчны хотонд малын өөрийн өртгийн ердөө 20 хувь нь үлдэж байгааг 50 хувьд хүргэх боломжтой болох юм байна. Түүхий эдийн ченжийн систем малын өөрийн өртгийн 60 хувийг, худалдаа, борлуулалтын систем 20 хувийг шингээж, малчны хотноос нэг сая төгрөгөөр гарсан үхэр хэрэглэгчийн гар дээр таван сая төгрөгөөр ирж байгаагийн 50 хувийг хотонд нь, малчинд үлдээх зорилготой. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх хөтөлбөрт урт хугацаанд таван их наяд төгрөгийн санхүүжилт орож бөгөөд үр дүнд нь дундаж малчны сарын орлого таван сая төгрөг болно гэсэн тооцоог Засгийн газар хийсэн байна.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
63
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

68 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

АТГ 2024-04-19 103.57.95.209

зѳв шүү Увсын Хартарвагатайн уурхайн ордыг ганц гэр бүл ашигладаг тэрийг хурааж аваад орон нутагт нь ѳгѳѳчээ ядаж сум аймгийнмхѳгжил ард түмэнд хэрэгтэй.

Avatar

Хөдөөнөөс. 2024-04-19 66.181.185.205

Гаалийн татварыг ГУРИЛААС АВАХГҮЙ гэсэн нь Гурилын наймаачдад л сайн хэрэг.ТӨР ҮНЭ БАРЬЖ тогтоож болдоггүй юм уу.Үүнтэй адил Аж ахуйн нэгжүүдийн гаднаас оруулж ирэх машин механизмын Гаалийн татварт хөнгөлөлт хасалт хийвэл олон хүний татварын ачаа хөнгөрнө.
Хуримтлалын санг Хэн хуваарилах нь их чухал АСУУДАЛ.

Avatar

Батаа 2024-04-19 103.168.34.18

Ард иргэдийн амьдралын чанарт бодитой нөлөөлөхүйц чухал хууль баталсанд баярлалаа. Одоо харин хэрэгжилтийг нь харах л үлдлээ.

Avatar

Нэргүй 2024-04-19 139.5.217.43

сайн байна эх орон ард түмнээ гэсэн санаа сэтгэлтэй улс төрч байгаад баярлалаа ёрөнхий сайдадаа

Avatar

Зочин 2024-04-19 92.63.204.103

Монголын ард түмэн нь тэдний төлөө сэтгэлтэй шудрага, ажилсаг ерөнхий сайдтайгаа учирсан билээ. Ерөнхий сайд Оюунэрдэнэ, Ерөнхийлөгч Хүрэлсүх, УИХ дарга Занданшатар нартаа нийт ард иргэдийнхээ нэрийн өмнөөс баярлаж байгаа илэрхийлье.

Avatar

МСS-ЭЭ ЯАЧИЖ ЧАДАХГҮЙ БАЙНА УУ, ОЮУК ГУАЙ!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2024-04-19 37.120.143.250

ТАВАН ТОЛГОЙН ӨРМИЙГ УХААД СУУЖ БАЙГАА ЭМ-СИ-ЭС-ЫНХЭЭ ОДЖАРГАЛЫН ТАЛААР ГАВЧ ГЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА УУ, ОЮУК ГУАЙ. УХАА ХУДАГ БОЛ НАРИЙН СУХАЙТ ЦААШАА ОРД ШҮҮ ДЭЭ, ШУДАРГА ЮМ ЯРИХ ГЭЭД БАЙГАА БОЛ ШУДАРГА Л БАЙЛДААА!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-04-19 66.181.176.142

Хүрэлсүх Оюун Эрдэнэ нар Эрдэнэтийг авч чадсан МАС ийг авч чадах хэрэгтй

Avatar

Нэргүй 2024-04-19 139.5.219.34

ОЮУН ЭРДЭНЭНН ЧИ ДАНДАА ДУТУУ АЛСАН МОГОЙ ШИГ ЮМ ХИЙЖ БАЙХ ЮМ Х. ҮРЭЛС. ҮГ АХТАЙГАА ЧИ МАК ОЮУТОЛГОЙ ГЭЭД СТРАТЕГИЙН ОРДУУДЫГ Б. ҮГДЭНГИЙ НЬ УЛС МЭДЭЛДЭЭ 100% АВАХ ЕСТОЙ МАЛНУУДАА

Avatar

ЗОЧИН 2024-04-19 103.10.22.177

МАН 8 ЖИЛ ХУЛГАЙ, ЛУЙВАР ХИЙЛЭЭ, АВИЛГАДЛАА, ХАГАРТЛАА БАЯЖИЦГААЛАА. УЛС ЭХ ОРОН, АРД ТҮМЭН УЛАМ ДОРОЙТЛОО, ЯДУУРЛАА. ӨӨР ЮУ Ч ХИЙСЭНГГҮЙ ДЭЭ. ХАЙРАН 8 ЖИЛ, 30 ЖИЛ, АЛДСАН БОЛОМЖ. ХАРАМСААД ХАРАМСААД БАРШГҮЙ.

Avatar

Нэргүй 2024-04-19 188.162.254.108

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг завдсан хусдэг байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Нэргүй 2024-04-19 66.181.176.142

Элбэгдорж а******н хулгайчыг устгахгүйгээр томроод хэрэггүй

Avatar

Иргэн 2024-04-19 202.9.46.200

30 хан гэр бүлийн гахайнууд биш монголын 3500000 иргэн хүртэх ёстой. Тэр 30 н нэрсийг зарла. Иргэд мэдэх эрхтэй. 30 -д элбэгдорж эрдэнэбилэг м.энхболд чойжилсүрэн бадамжунай дорлигжав цагаан с.эрдэнэ нүүрс-батэрдэнэ гэх мэт нөхдүүд орж бна уу?

Avatar

Зочин 2024-04-19 103.212.119.216

шалгана шүү гэж зүгээр хэлснээс шууд л шалгуулж байгаач ингээд нэг дутуу дулимаг юм хүүрнэх юмоо

Avatar

Koko Kola 2024-04-19 75.190.35.176

Shine union GITLER

Avatar

Нэргүй 2024-04-19 103.71.101.47

Бас дутуу хийсэн байна. Зах зээлд орсоноос хойш Нарантуул зах, АПУ, Спирт бал бурам үйлдвэр, УБ з/ буудал, Баянгол з/буудал, Алтан тариа, Талх чихэр, Махимпекс, Атар, …… маш олон луйврын хувьчлал болсон. Одоо эд нар ядаж 5- 10 % -иа ҮБСандаа өгөх ёстой. Гүрж улсад ингэж шийдсэн туршлага бэлэн байна Манай ЕС Л.Оюунэрдэнэ зоригтой шийдэмгий ажиллааа.

Avatar

Данко 2024-04-19 96.248.41.119

НУУЦ МАТЕРИАЛУУД: БАЯЛГИЙН ХУЛГАЙЧ youtube-ээс үзнэ үү. Хэрхэн ТАРВАГА нэрээрээ алдаршсан луйварчин нэг гэмт хэргээ хийсэн баримт байна. ТАРВАГА-г арвалзуулаад шоронд хийх боломж УХНА, ГАХАЙ, МАНААЧ гуравт байсан. Хөдлөхгүй л байгаа. Хүнийг үгээр нь биш, үйлдлээр нь дүгнээрэй дээ, хүүхдүүдээ.

Avatar

Нэргүй 2024-04-19 122.201.31.206

Энэ гурилын асуудал харц ард бидэнд огтоос падлий байхгүй. Энэ хэд ч биднийг бодож байгаа юм байхгүй, өөр юм төлөвлөж байгаа. Ррос эдийн засгийн хоригт орсон тул тэндээс шууд гарах боломжгүй болсон улаан буудайг монголчууд монголд татваргүй оруулж ирээд, дийлэнхийг нь шууд цааш нь солонгос япон руу дамлана. Уул нь болохгүй юм байхгүй л дээ.

Avatar

Иргэн 2024-04-19 139.5.219.251

Иргэн-эдийн засагч: 1990 оноос хойш хувьчлалыг буруу хийсэн тул Төр засаг заримыг нь буцааж авах хэрэгтэй!!! Учир нь хувьчилж авснаар үйлдвэрлэлийг үргэлжлүүлэн авч явах ёстой!!! Одоо бүх түүхий эд боловсруулах үйлдвэрүүд бүгд л дэлгүүр болсон байна! Түүхий эд үнэгүйдэж хог болон хаягдаж байна ш дээ. Энэ их нөөцийг хаана ч ингэж хаяхгүй /бусад улс орнууд. Үйлдвэр бариад ажлын байр бий болгох нь наад захын тэнэг хүн ойлгохоор ш дээ. Ямар ч бизнес сэтгэлгээ алга даа…

Avatar

Бат 2024-04-19 59.153.115.52

Гурлын үнэ өслөө гээд жагсаал цуглаан өргөх бичиг бариад тэмцсэн хүн байна уу. Энэ Амарбаясгалан гэдэг нөхөр л сонгуулийн өмнө санал татах зорилгоор дотоодын тариаланч даа дампууруулахаар шйдэв бололтой. Оросын элчин байсан Азизовын Женкогоор дамжуулан монголд хувийн өмчийг устгах төрийн өмчит компанийг олшруулах, монголд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөн гаргах, дотоодын томоохон компаниудыг шахах хөрөнгиын нь хураах гэх мэт Путаны орос оронд хэрэгжүүлсэн бодлого монголд орж ирлээ дэ

Avatar

Нэргүй 2024-04-19 59.153.112.162

дэмжиж байна дахин гаргацгаая юм хийж байна

Avatar

Зочин 2024-04-19 66.181.182.52

Дараачийн ЕС бол оюун эрдэнэ

Avatar

Zochin 2024-04-19 103.212.116.243

Yessss

Avatar

Нэргүй 2024-04-19 103.10.22.147

Ерөнхий сайдаа дэмжиж байгаа шүү

Avatar

зочин 2024-04-19 66.181.160.80

Танхимынхаа сайд Дэлгэрсайханыг аль талд нь багтааж яриад байгаа юм болдоо

Avatar

Нэргүй 2024-04-19 178.174.229.45

UURUUN NAMIIN AVILGACHDAA YAH GJ BGAAN BOL ENE DANHAN TOLGOIT .

Avatar

Нэргүй 2024-04-19 178.174.229.45

HENTIINBAS 1 TENEG ZALUUU

Avatar

Данхаа 2024-04-19 31.4.177.95

дэлгэрсайхан болд төмөр ерөө авна биздээ 1 пмзда төмөр зам барьтлаа өөрийн мөнгө томорсон бн шдээ

Avatar

Нэргүй 2024-04-19 139.5.219.209

Төр нь төр шиг тэр норвегийн төрийн албан хаагч шиг байдаг бол ч сайхан л байна. Дааанч хэдэн дарга нарын шахаа хийдэг газар болох бхдаа. Монголын гашуун үнэн

Avatar

Нэргүй 2024-04-19 202.9.40.12

Дийлэх том ордыг АН-ынхан эзэмшдэг болохоор тэд болон тэдний зарц нар боож үхэх нь байна аа. Олон жил та нар цөөхүүлээ идлээ одоо бүх ард түмэн үр шимийг нь үзэж бүгдээрээ иднэ. Нөгөө 20, 30 жил идсэн нөхөд саналаалаа идэхгүй байсан ч яахав дээ. Оюун-Эрдэнэ минь чи мөн ч олон дайсантай боллоо. Тэд олигархиуд учир мөнгөтэй байгаа. Болгоомжтой байхад илүүдэхгүй

Avatar

зочин 2024-04-19 66.181.160.80

Номтойбаяр чинь АН ых болцнуу ?.. Бас нөгөө боловсролын сайд чинь гурван үсэгтийн хувь эзэмшигч байхаа ?..

Avatar

З 2024-04-19 66.181.189.225

Цэц болон УИХ-ын ямар гишүүд нь үндэсний баялгийн санг эсэргүүцэж байна тэд ямар санаатай хэн нь хэн байсан бэ гэдэг нь ил харагдана. Ард түмэн харж бгаа тэнэг биш шүү.

Avatar

Нэргүй 2024-04-19 202.9.40.12

АН-ын зарим тэнэг уншигч болон МАН-ын олигархиуд Оюун-Эрдэнийг харааж зүхэж байх шиг байна. Хэт баян цөөхөн хүнд гай болсон болов ч Монголчуудын 95 хувьд нь тустай зүйл хийж байгаа Ерөнхий сайдад баярлах ёстой. МАН-ын муу болгоныг Ерөнхий сайдад нялзааж олон юм ярьдагаа болих хэрэгтэй байна. Эрүүлээр сэтгэж сурцгаа. Манай намынх биш юм чинь гээд ямар ч сайн зүйл хийж байсан харааж зүхэж байхаасаа ичээч

Avatar

Монгол иргэн 2024-04-19 59.153.87.59

Хэн ямар ажил хийж байсан нь огт хамаагүй ээ. Гол нь Монгол эх орон, ард түмнийхээ төлөө ажилаа хийж чадаж байгаа, авилгалд хам хэрэгтэн болоогүй шудрага хүн л энэ төрд хэрэгтэй баына. Энэ ерөнхий сайд харин юм хийх төлөвтэй шүү. Баярлалаа

Avatar

баагий 2024-04-19 103.57.94.150

одоо болноо төсвийн мөнгө зөндөө идлээ 126 н хулгайч болж өслөө 8 жил танай нам ард түмнийг утаагаар утаж тавлалаа шахмал түлш гуйлгчин болгож гудамжинд гаргалаа ждү ногоон автобус гэх мэт өөрсдөө мэдэж байгаашдээ

Avatar

Нэргүй 2024-04-19 66.181.186.18

Бэрхийн тэнэг галчаар залгамжлуулан юу хийлгээд байнаа Хадгаламж банкыг казинод тавигч Хүрэлсүх хулгайч аа

Avatar

Мэргэн ард 2024-04-19 66.181.164.157

5.5 дахь заалтыг нь улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул гэж нөөцийг нь тогтоосон бол 34 хүртэл хувийг төр үнэ төлбөргүйээр эзэмшихээр өөрчилсөн байна. Эдгээр саналын томъёоллууд гишүүдээс дэмжлэг хүлээн, батлагдав.
Энэ одоо юу вэ, улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул гэж нөөцийг нь тогтоосон бол гэж энэ буруу бичсэн байна албаар ингэж хорлож байгаа юм уу, Г.Хорол гэж энэ хүн энийгээ засаж заларуул.
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон бол 34 хүртэл хувийг төр үнэ төлбөргүй

Avatar

ХУУЛЬЧ 2024-04-19 202.9.47.31

ЕР НЬ ӨӨХ Ч БИШ БУЛЧИРХАЙЧ БИШ БАЙСНААС ЗАРИМ ЗҮЙЛ ДЭЭР ҮНДСЭН ХУУЛИЙН УТГА,, АГУУУЛЛАГАД НИЙЦҮҮЛЖ НЭГ ТАЛДАА ГАРЧ ЦЭГ ТАВЬЖ СУРАХ УЧИРТАЙ Л ДАА..,,,,,,УЛСЫН ИХ ХУРАЛ ИХ МЭДЭГ ,,,ЦЭЦ БУЛААЛДАГЧИД ,,УРАН ЗОХИОЛ,БӨХИЙН ДҮГУЙЛАН,, ,ПОПЧИДЫН ОРОМЖ БИШ Л ДЭЭ .,,,,ХАРИН МОНГОЛЧУУДЫН БҮХ ДАВХРАГЫН ТӨЛӨӨЛӨЛ БОЛЖ АСУУДАЛ ШИЙДЭХ ГЭЖ АЖИЛЛАДАГ ГАЗАР Л ДАА .,,,ЗӨВ ХУУЛИА БАТАЛЖЭЭ .,,,,,,ОДОО МӨРДӨЖ СУРАХ УЧИРТАЙ.,,,,,

Avatar

Нэргүй 2024-04-19 139.5.219.160

1 гэрбүл дэлгүүр мухлаг дангаараа эзэмшээд бна.ард түмэн хувааж авах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-04-19 202.21.126.30

Зориуд битгий мушгиад бай. Стратегийн ач холбогдол бүхий орд газрын тухай л ярьж байгаа шд. Бусад бизнес байтугай жижиг орд газрыг ч төр эзэмшихгүй.

Avatar

Зочин 2024-04-19 202.55.188.36

НОМТОЙБАЯР, ЦАГААН НАР БООЖ ҮХЛЭЭ ЮУ?

Avatar

Зочин 2024-04-19 66.181.182.52

Оюун эрдэнэд баяр хүргэе. Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллуулна аа

Avatar

Нэргүй 2024-04-19 202.131.246.10

8 жил батлагдаагүй хуулиа сонгуулийн өмнө амжиж батлах гэж их юм боллоо. Дэмжихгүй бол нэр дэвшүүлэхгүй гэж бүр зарлаж байгаад хүчээр баталдаг наасан. Коммунист дэглэмд эргэлт буцалтгүй оржээ

Avatar

Нэргүй 2024-04-19 202.9.40.95

Баярлалаа. Монгол улс сэргэх зам мөр шүү, Дэг журмыг хатуу тогтоож, Дэглэх хуулинд зхирагдах ёстой Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж, толгойгоороо хөл ,хөлөөрөө толглй хийж МӨН Ч УДЛАА. ТОГЛООМ ТООТОЙ НЬ ДЭЭР ГЭДЭГ ӨВГӨДИЙН ХАТУУ ҮНЭН ҮГ БИЙ ШҮҮ

Avatar

Нэргүй 2024-04-19 202.9.40.95

8 БИШ 20, 30 ЖИЛ ЗАВШСАН ГУВЧУУЛСАН БАЯЛГИЙГ МОНГОЛЧУУДАД ОРШООЖ БАЙНА. МОНГОЛ БИШ ХУЛГАЙЧ АВЛИГАЧИД АСАН ДҮРЭЛЗЭХ НЬ АРГАГҮЙ БИЗ ЭЭ

Avatar

Зочин 2024-04-19 202.55.188.36

ЭБИ, ЦААГИЙ, НОМТИЙ НАР БООЖ ҮХЛЭЭ ЮУ?

Avatar

Хотын уугуул иргэн 2024-04-19 66.181.177.48

Баяр хүргэе. Монглын баялагийн үр ашгийг нийтээрээ эзэмших ёстой. Түүнээс биш, 5е6 гэр бүлийн идэх хоол бишээ. Засгийн газар энэ асуудлыг зөв санаачилж, УИХ баталлаа:.

Avatar

DR. ADITYA 2024-04-19 102.88.83.119

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла

Avatar

Олон нийтийн оролцоо, хяналт чухал! 2024-04-19 202.21.104.2

Малчдын хүүхдийн сургалтын төлбөр, идээд баасан зээлийг төсвөөс төлнө гэж юу байдийн? Зунжин залхуурч хэвтчээд зуданд үхүүлсэн малаа зараад зээлээ төлөхгүй яасийн? Малчдын саналыг авах гэж Төсвийн тухай хуулийг илэрхий зөрчсөн хууль оруулж ирж байна ш дээ. Бас хувийн хэвшил овоо нэг юм босгоод ирэхээр татаж унагаадгаа болих хэрэгтэй! Өндөр технологи оруулж ирээд өмнө нь ашиглаж байгаагүй, өөр хүн ашиглахгүй овоолг ашигласан нь буруудаж.. Баялгийн сан дээр Пүрэвдорж гишүүний зөв!

Avatar

дорж 2024-04-19 66.181.185.139

Ганибалаа н**ш минь монгол удс улаан буудай мах төмс экспортонд гардаг байсан юм шүү тэрнийг ачиж явсан 1970 1980-аад онд оюутан цэрэг явсан бидний үеийнхэн амьд байна шүү чи арай үхсэн гэж бодоогүй биз

Avatar

Эдийн засагч 2024-04-19 202.55.188.117

Норвегийн эсрэг хийчихээд Норвегийг авсан гэж ярих нь зүгээр л улстөр. Норвегидстратегийн орд, стратегийн бус орд гэж байдаггүй!!!

Avatar

Нэргүй 2024-04-19 66.181.160.30

Оюун-Эрдэнэ хүүгийн яриа сонгууль дөхөөд иэрхээр шал өөр болоод явчилаа? Айхтар айхтар популист юм ярьдаг болчлоо?!! Энэ янзаар бол бас л явуургүй золигуудын нэг бололтой? Төр тийм л мундаг юм бол Эрдэнэтийн шороон овоолгоос цэвэр зэс гаргах үйлдвэр байгуулахгүй 30 гаруй жил юу хийж байсан юм бэ?! Хувийн компани тийм үйлдвэр бариад ажиллуулмагц архирч дайраад эхэлдэг нь яаж байгаа юм бэ? Цагаан нь байна уу, Хар нь байна уу хамаа алга, үйлдвэр байгуулсныг нь дэмжих ёстой шүү дээ??!!

Avatar

Нэргүй 2024-04-19 202.131.246.10

Өр ширтэй байхад нь ганц үг дуугараагүй дээ.

Avatar

Кса 2024-04-19 202.126.89.207

Социализмын үед улаан буудай экспортолдог байсан юм даа.

Avatar

Нэргүй 2024-04-19 66.181.160.30

Соц.нийгмийн үед Монголын малыг амьдаар Орос руу тууж гаргадаг, оросууд нэг хонийг 6 рублиэр авдаг байсан! Гэтэл тэр үед ЗХУ-д нэг шил "Пшеничная", "Столичная" водка 6 рубль 20 копеекийн үнэтэй байсан!! Буудайг мөн л тэр янзаар авдаг байсан!?

Avatar

Нэргүй 2024-04-19 66.181.161.137

оюутан байхдаа ургац хураалтанд ажилдаг байв. төмс ногооны аль сайныг нь ялгаж Орос цэргийн машинд ачаад . дараагийн зэрэглэлийг монголчуудад . үлдсэн хариугүй бяцханыг шоронгоос алаг хувцастай 3 хүнтэй ирээд авдаг байлаа. тэгэхээр манайхан соц үед дэлгүүрийн ногоо байнга ялзарсан нь их байсныг санадаг л байлгүй

Avatar

Нэргүй 2024-04-19 124.158.107.215

АРЧАЛСАН НАМЫН АТИГАР ХУЛГАЙЧ НАРАА? БАЯЛГЫГ МИНЬ БУЦААЖ ӨГ ТЭГЭЭД ШООКРУУГАА МААРШ.

Avatar

Зочин 2024-04-19 139.5.216.27

АН-ын гишүүд энэ чуулганыг дуустал Ардын намын бүх хэлэлцэх асуудлыг гацаах үүрэгтэй жижүүрлэн ажиллаж байна. Өчигдөр, Батсуурь жижүүр хийж чуулган үймүүлсэн. Ганбат ч яахав юу яиад байгаа нь хэнд ч ойлгогдохгүй, өөрөө ч сайн ойлгохгүй юм яриад л байна. Өнөөдөр Цогтгэрэл, Ганибал, Пүрэвдорж нарын эсэргүүцэх жижүүр таарч,

Avatar

бат 2024-04-19 59.153.115.52

За одоо Украйнаас дээрэмдсэн орос улаан буудай болон гурилыг идээд байж дээ. цаашдаа монгол тариалан дампуурч Амарбаясгалан мэтийн х*******н эрлийзүүд монголоо оросд зараад дуусах юм байна. Даанч залуучуудаа гадаадад ажиллахыг шахаад оросоос ажиллах хүч аваад байгаагийн саад санаа ОРОСд дагаар орох болоод байна. Хүүкийн хүнсний хувьсгал будаа болжээ. Жэнкогоор дамжин Оюунэрдэнээр хийгдэх оросд дагаар орох үйл явпал өрнөөд байна даа.

Avatar

Нэргүй 2024-04-19 139.5.219.209

Оросууд манай гурилыг ид гээд чиний ам руу чихээгуй байлтай. Дотоодын шуналын дэвүүдээ яая гэж байж Орос буруутай гээд мөөрдөг өмхий үхэр юмаа.

Avatar

Зочин 2024-04-19 123.212.59.249

Чи Оросыг муулаад яг яаж чадахын Оросыг барахгүй 1900 оныхоо модон жорлонгоосоо салаагүй байж томроод яах вэ? Өөрсдөө юу ч хийж чадахгүй Оросуудын хувь нэмэр болсон зүйлс Монголд их бий тэрнийг нь ядаж тордоод амьдар .Өөрөө яг хувь нэмэр болж чадаж бна уу?

Avatar

Зориг 2024-04-19 123.212.59.249

Энэ нэг элийрэгч Украйндаа очоод буудайг хамгаалаач ийм тэнэг хүмүүс л Орос Украйныг хагаралдуулсан ш дээ .

Avatar

Нисдэг машин 2024-04-19 66.181.165.234

яриж байгаа үг хэллэг гудамжнаас орж ирсэнийг илтгэнэ

Avatar

Нэргүй 2024-04-19 202.126.88.180

Гурилын үнэ үнэхээр ард түмнийг туйлдуулж байхад АН ингэж гурилынхны хармаанд орж байж сонгуульд нам тавиулах нь гурилынхныг биш намаа боддог байгаа даа. Атрын 3-р аяны иргэдээ хямд гурилаар хангах гол зорилго шуналт гурилынхнаас болж биелээгүй. Ер нь үнэ тогтоон барих асуудлыг УИХ биш ЗГ мэддэг байх хэрэгтэйг өндөгний үнэ өсөхөд шадар сайд нь гааль-худалдааны шийдвэр гаргаж импортоор хямд өндөг оруулж ирэн үнийг богино хугацаанд буулгасан ОХУ-ын туршлага харууллаа

Avatar

Нэргүй 2024-04-19 202.126.88.180

Туваан, Ганибал 2 Монгол хэзээ ч буудай экспортолж байгаагүй гэж худлаа шаалаа. Манайх 1980- оны дундуур сая гаран тн буудай хурааж байхдаа өөрсдөө шууд болон ЗХУ-ын лимитэд оруулж буудай экспортолж байсан шүү. Амьд гэрч нь үхээгүй амьд байна

Avatar

Нэргүй 2024-04-19 202.55.191.194

ардчилсан намын архичингууд гай бүү бол…сонгууль хурдан болж зайлаасай

Avatar

Нэргүй 2024-04-19 103.212.118.235

Yamarch baisan novshiin kommunistuud shig shil arhinii tuluu ulsaa hudaldahgui shuu bugd arhichid

Avatar

Монгол 2024-04-19 66.181.186.126

АН гэж ёстой төрийн ажилд саад болсон хэнд хэрэггүй хөгийн нам хэртэй хачин нөхдүүд байна аа. Байнга л биенээ унагааж шантаажлаж кккк Та нараар ёстой төр дутлаа юу? Сайн дураараа зайлаад өг. Эсвэл наад авилгачдаа зайлуулаад сөрөг хүчин шиг нам болооч!!

Avatar

дорж 2024-04-19 66.181.185.139

Наад 3 хоногийн завсарлаг чинь малчдын асуудалдаа гол нь биш дараа нь хэлэлцэгдэх гурилын импортыг тэглэх тухай хуулийн төслийг гацаах арга нь шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж