Бяцхан хүүгийн сургуульдаа очих зам амаргүй. Хашааны хаалгаар гараад л түүнийг аюултай, айдастай орчин угтана. Замаар хурдтай давхих автомашинууд, энд тэндгүй архины шил, согтуурсан хүмүүс, оршуулгын газар, эвдэрхий тоглоомын талбай, золбин нохой, харанхуй гудамж. Энэ удаагийн фото сурвалжлагаараа хүүхдийн аюулгүй байдалд анхаарал хандуулах асуудлыг хөндөж байна.
Хүү долоон настай, хоёрдугаар ангид сурдаг.
Энд тэндгүй архины шил, согтуурсан хүмүүс…

Хаанаас машин ирж мөргөх бол гэсэн айдас төрүүлнэ
Томчууд яагаад ийм юм бол оо…
Гэр хорооллын хог хаягдалтай, бохир, харанхуй гудамж түүний байнгын явдаг зам.
"Анхаар нохойтой" гэсэн бичигтэй айлын хаалгаас айдаг.
Тэр сургуульдаа дөт замаар очихын тулд оршуулгын газраар дайрдаг
Хүү өдөр бүр энэ замаар явдаг ч харанхуйд энэ замаар явахаас айдаг.
Ашгүй нэг сургуулийн бараа харагдаж байна.
Сургуульдаа ирэхдээ жаахан ядарсан ч баяртай байгаа хүү.
Тэр хичээлээ тараад, өдөр өнжүүлэх төв рүүгээ ганцаараа явдаг.
Явган хүний зам уу, автомашины зам уу?
Жаргах нартай уралдан, гэртээ яаран ирлээ.
Холбоотой мэдээ