Ус олборлосноор Хятадын хотууд хурдацтай "живж" байна

Хуучирсан мэдээ: 2024.04.19-нд нийтлэгдсэн

Ус олборлосноор Хятадын хотууд хурдацтай "живж" байна

Ус олборлосноор Хятадын хотууд хурдацтай "живж" байна
Хятадын томоохон хотуудын бараг тал хувь нь доош сууж, живж буйг судлаачид мэдэгдлээ. Энэ нь ус олборлолт болон хот улам хурдацтай тэлж буйтай холбоотой. Өөрөөр хэлбэл, хот өргөжиж тэлэхийн хэрээр усыг байгалийн аргаар бус газар доорх болон газар дээрх эх үүсвэрээс зориудаар олборлож буйтай холбоотой гэсэн үг. Ингэснээр газрын давхарга нягтарч, газрын гадарга дээрх байшин барилга доош суудаг аж.

Ахуйн хэрэглээ, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, усан цахилгаан станц, аялал жуулчлал зэрэг янз бүрийн зорилготойгоор ус олборлодог.

Тэгвэл үүнээс болж Хятадын зарим хот асар хурдтайгаар суулт өгч байна. Тодруулбал, зургаан хот тутмын нэг нь жилд 10 мм доош сууж байна. Сүүлийн жилүүдэд Хятадын хөдөө тосгод эрчимтэй хотжих болсон тул үүнийг дагаад усны хэрэгцээ ч нэмэгдсэн. Эрэг дагуух хотуудын хувьд газрын гадаргын суулт нэмэгдэхийн хэрээр олон сая хүн үерийн аюулд ойрхон байна.

Газрын гадаргад суулт өгөх эрсдэл Хятадад эртнээс нааш байсан. Тухайлбал, Шанхай, Тианжин хотууд тэртээ 1920 оноос ийм асуудалтай тэмцсээр иржээ. Шанхай л гэхэд өнгөрсөн зууны туршид гурван мм доош суужээ.

Газрын гадаргын суулт нь геологийн бүтэц, барилгын жин зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Гэхдээ хамгийн том хүчин зүйл нь газар доорх усыг олборлох явдал юм.

Газрын гадаргын суултын цар хүрээг илүү нарийвчлан тандахын тулд Хятадын хэд хэдэн их сургуулийн судлаачдын баг хоёр сая гаруй хүн амтай 82 хотыг судалж үзжээ. Тэд "Sentinel-1" хиймэл дагуулын мэдээллийг ашиглан улс даяар газрын босоо хөдөлгөөнийг хэмжсэн байна. Судалгааны эцэст 2015-2022 он хүртэлх хугацаанд хот суурин газрын 45 хувьд нь жилд гурван мм-ээс илүү хэмжээгээр суулт өгснийг тогтоожээ. Харин 16 орчим хувьд нь жилд 10 мм-ээс илүү хэмжээгээр суулт өгсөн нь аюулын харанга болжээ.

Өөрөөр хэлбэл, 67 сая хүн хурдацтай живж буй газар нутагт амьдарч байна. Хамгийн хурдацтай суулт өгч буй таван бүс нутгийг доорх зурагт харуулав.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж