Уучлалт гуйж сурчихаад улс төрөөр оролдоно уу даа, Т.Доржханд аа !!!

Уучлалт гуйж сурчихаад улс төрөөр оролдоно уу даа, Т.Доржханд аа !!!

Уучлалт гуйж сурчихаад улс төрөөр оролдоно уу даа, Т.Доржханд аа !!!

ХҮН-ын гялгар залуус “хүн” болтол ч өдий байна даа. Хөгшчүүд хуучин “Эхлээд хүн бол” гэж загнадаг байлаа. Буруу зөрүү явсан нэгнээ “Хүнээ байж дээ” гэж харуусна. Тэгэхээр амьдралын үнэ цэн нь хүн болох юм. Гэтэл өөрсдийгөө боловсролтой гэж үздэгтээ ч тэр үү, бусдыг их дорд үздэг бололтой.

Саяхан нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Тохижилт үйлчилгээний компанийн ажилчдын цалинг ирэх зургаадугаар сарын 1-нээс 3.5 сая төгрөгт хүргэхээр төлөвлөж байгаагаа илэрхийлсэнтэй зэрэгцэн Хөдөлмөрийн үндэсний намаас улстөржилт хийж эхлэв. Эхлээд тус намын Нарийн бичгийн дарга Ц.Лут-Очир “Гадаад, дотоодын хоёр их сургуулийн мастерийн зэрэг, докторын зэрэг хамгаалсан судлаач багшийн цалин 3 сая төгрөгийн цалин авч байхад Х.Нямбаатар жолооч, ТҮК-ийн ажилчдын цалинг 3.5 сая болгож, сэхээтнүүдийг доромжиллоо” хэмээн дургүйцэв.

Гэвч олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжилсэн юм. ХҮН-ын нарийн бичгийн даргын логикоор бол их сургуулийн багш нараас илүү цалин авч байгаа хүмүүс тэднийг доромжилдог болж таарлаа. Уул уурхайд ажиллаж байгаа мянган мянган хүн жишээ нь тэднийг өдөр бүр доромжилдог байж таарах нь уу. Ер нь дэлхий даяар хүнд хүчир ажил хийж байгаа хүмүүсийн цалин угаас өндөр байдаг. Манайх шиг цас ордог орны ТҮК-ийн ажилчдын цалин асар өндөр байдаг аж. Тухайлбал, Швейцарь, Люксенбург, Британид зам талбайн үйлчлэгчийн цалин цагийн 18-40 евро байдаг юм байна.

Ийнхүү шүүмжлэл өрнөхтэй зэрэгцэн өнөө өглөө ХҮН-ын дарга Т.Доржханд цахим хуудастаа мэдэгдэл хийсэн байх юм. Тэрбээр “… Төрийн ажилтны цалин өсөхөд хувийн сектор цалингаа өсгөхгүй бол ажилтнуудаа төрд алдана. Бүгд ТҮК-ийн ажилтан, автобусны жолооч болохоор дугаарлана. Учир нь нарийн мэргэжил шаардахгүй, номын санд суух бүр ч шаардлагагүй” гэх зэргээр бичсэн байна. Нөгөө л дорд үзсэн өнгө аяс нэвт шувт цухалзана. Уг нь ХҮН-ын дарга Т.Доржханд таныг намд нь ялгаварлан үзэгч хүн байсанд уучлал гуйх болов уу гэж олон нийт хүлээж байлаа. Гэвч ялгаагүй нөхөр байсан аж. Тэгэхээр танд өгөх зөвлөгөө ч байна. Уучлал гуйж сурчихаад улс төрөөр оролдоно уу даа. Бас ахимаг хүний хувьд хэлэхэд “ХҮН-ынхан минь эхлээд хүн болмоор байна”.

Улс төрийн оноо хайх гэсэн бол та бүхний хэлдэгээр багш, эмч нарын цалингийн асуудлыг сөхөх байсан байх. Учир нь тэд олуулаа юм. Харин Улаанбаатар хотод 700 орчим зам талбайн үйлчлэгч бий. Тэдний нэг нь л гэхэд таван хүний хийх ажлыг хийдэг юм аа. Тийм ч болохоор үүрийн 4 цагт ажлаа эхэлсэн хүмүүс хариуцсан замынхаа талд нь ороогүй байхад бусад хүний ажил алба эхэлдэг. Өвлийн их цаснаар өдөр, шөнийг умартан ажилладаг. Тэнд ажиллагчдын эрүүл мэндийн асуудлыг ярих ч юм биш. Зам тээврийн осолд өртөх нь элбэг. Цалин нь 1.4 сая орчим байдаг. Гар дээрээ сая төгрөг авдаг. Тийм ч болохоор ажиллах хүчний хомсдол үүсчихсэн. Цалинг нь нэмэх замаар хүн татах шаардлага ч хариуцсан албан тушаалтнуудад нь байж таарна. Эцсийн эцэст энэ ариун цагаан хөдөлмөрийн баатарууд та нарт доромжлуулж, бидэн өрөвдүүлэх гэж яваад байгаа ч юм биш. Хайрцагнаасаа гараараа ХҮН-ынхан минь.

Б.Шархүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-19 139.5.219.172

м
хүн

Avatar

Нэргүй 2024-04-19 66.181.168.82

гол асуудал нь цалинг нь тэгж нэмж болох эдийн засгийн үндэслэл тооцоо байх ёстой юм: попорч мэдэгдэл гаргаад дараа нь цалинг нэмэх боломж төрд болон хувийн ТҮКүүдэд байгаа эсэх нь сонин байгаа юм. Дарга үүрэг өгнө, зандрана эргээд хог тээврийн хураамжийг нэмж бидний халааснаас тэр нэмэгдэл гарна гэдгийг л иргэд ойлгоорой. тэрнээс ТҮК үүдэд цалин нэмэх эх үүсвэр үгүй ажээ

Avatar

Нэргүй 2024-04-19 103.26.95.170

ДОРЖХАНД Ч ӨЧҮҮХЭН Л ДЭЭ. МАН-ЫН, ТЭР ДУНДАА ЧИМЭДИЙН ХҮРЭЛБААТАРЫН ТҮРИЙНИЙ БӨӨС НЬ ЮМ. ХҮН НАМ ГЭЖ МАН-ЫН ЗҮСЭЭ ХУВИЛГАСАН СҮНСНҮҮД. ЯМАР Ч ЗАХ ЗЭЭЛИЙН ОНОЛ ОЙЛГОЛТ ҮГҮЙ НОВШНУУД ДҮҮРЭН. 3 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ БАГШ ХИЙЖ БАЙСНАА 3.5 САЯ ТӨГРӨГТЭЙ АВТОБУСНЫ ЖОЛООЧИЙН АЖИЛД ОРОХ ГЭЖ БАЙГАА БОЛ ТЭР БАГШИЙН Л СОНГОЛТ ХӨӨЕ БАНГЛАДЕШАА!!!

Avatar

DR. ADITY 2024-04-19 102.88.83.119

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган дол

Avatar

Зочин 2024-04-19 202.70.34.70

Энэ хүмүүсийн цалинг нэмэх нь зөв шүү дээ. Залуучууд энэ ажлыг хийгээд явж чадахгүй. Тийм болохоор энэ хүмүүсийн хөдөлмөрийг үнэлж, хүндэлж явах хэрэгтэй.

Avatar

Хүн нам 2024-04-19 202.21.109.19

доржхандын хүн намынхан дорнодод хойгуур урдуураа гарсан хөгшин голдуу хүмүүсийг дуудаад намдаа элсэхийг шаардаж 2 ш чихэртэй аяга эмээ уут тарааж сонгуулийн сурталчилгаагаа хийж бна

Avatar

доржханд 2024-04-19 202.21.109.19

хувийн хэвшлийнхэн хүний хөдөлмөр мөлжөөд цалингаа өгдөг ч биш муусайн хувалзнууд

Avatar

Шүүр 2024-04-19 103.57.93.153

Ажлын багажийг нь сольж өгөөч дээ Үнэхээр санаа тавьж баыгаа бол!!!! Ачаалал бол үнэхээр хүнд ажил.Цалин нэмсэн ч багаж хэрэгслийг нь солихгүй бол шүүрээрээ тоос бужигнуулсан хэвээр л бх болно

Avatar

Нэргүй 2024-04-19 202.55.191.130

Доржхандын түмэн зөв.

Avatar

зочин 2024-04-19 59.153.84.210

ТҮК, НТ жолооч дараа нь багш эмч нар гээд сүүлдээ цагдаа нарын цалинг нэм гэсээр бгаад нэмээд байвал хувийн хэвшилд ажиллах хүнгүй болж мэдэх л байх шүү, хувийн хэвшил өөрсдийн боломжоороо инфляцаа дагаад цалингаа жил бүр нэмж байдаг бгаа шүү,

Avatar

Нэргүй 2024-04-19 139.5.217.251

Оюуны хөдөлмөр эрхлэгчдийг ч үнэлдэг, мөн биеийн хүчний хүнд хүчир ажил эрхлэгчдийг ч үнэлэх нь зөв. ТҮК-ийнхний цалинг 3,5 сая болгоход юу нь буруу гэж?! Хоёр их сургууль төгссөн ч олигтой юм хийж чаддаггүй поопрогчдоос л хавьгүй их хөдөлмөрлөж байгаа улс шүү.

Avatar

Нэргүй 2024-04-19 202.126.88.180

Ямар хөгийн атаархуу новшнууд вэ?! Ажлын үнэлгээ өөр шүү. Би 1982 онд Модон заводод гуалингийн грүүшиг байхдаа сайдын цалин 1000 төгрөгөөс буудаггүй байсан бол манай үйлдвэрийн дарга 900 төг авдаг байлаа. Ер нь дэлхийн хаана ч хүнд ажлын хүмүүс зүгээр цагаан гартангуудаас илүү өндөр цалин авдаг нь хууль. Хэрэв атаархаад байвал өөрсдөө гудамж цэвэрлээ

Avatar

Нэргүй 2024-04-19 202.126.91.212

за даа барилгийн хүнд хүчир ажлаас илүү авч байгаа юм байна шүү болно болно Барилгын цалин нэм

Avatar

Нэргүй 2024-04-19 66.181.184.129

Odoo ter 3.5 saya avch baigaa jolooch nar ni belen mungu avdag xeveeree, buux yostoi dund xaalgaar buux getel neexgui uragsh b** ch gex shig erguuteed durmee zurchuud yavj baina. Ene uilchilgeegee saijruulj chadaxgui bol tsalingaa xas za yu.

Avatar

Мөнх 2024-04-19 66.181.183.250

Өндөр цалинтай байж л гайгүй хүн ажиллаж, ажлын бүтээмж, чанар дээшилнэ. Энэ бол Нямбаатарын урт хугацааг харсан, логиктой бодлого. Харин Доржандын яриад бгаа манай 2 дипломтой доктор, эрдэмтэд чинь нүдэнд үл харагдах, гарт үл баригдах, улмаар цэвэрлэж арилгахал бэрх оюуны хог шороо таригчид болчихоод бгаа ш дээ..including you Dorjkhand as.

Avatar

хуулийн мэдлэгтэй нэгэн 2024-04-19 202.131.242.130

"Шүүмж" гэдэг талаас нь уншвал энэ нийтлэл их цомхон хэрнээ сайн бичигдсэн санагдлаа. Утга санаа нь тодорхой буюу шууд шүүмжилжээ. Цаад нарийн утга учрыг нь харин жаахан бодмоор л юм шиг санагдлаа.

Avatar

Нэргүй 2024-04-19 139.5.219.18

COPY # уул нь зөв л хэлждээ эрдэм ном сураад хэрэггүй хичээл сургуульд яваад хэрэггүй хог л сайн шүүрдээд сурчих гэсэн үг энэ нь цаагуураа ард түмнийг харанхуй бүдүүлэг болгох ажил юм

Avatar

Мөнх 2024-04-19 66.181.183.250

Гадаадад сурч бгаа манай оюутнууд чинь хичээл номоо хийнгээ аяга таваг угааж хог цэвэрлэх ажил хийдэг юм ш дээ. Тэнд манайхаас ялгаатай нь гудамж замын хог шороо цэвэрлэх ажил нь бүрэн механикжсан байдаг. Түүнээс биш ажлын цагаар шүүр бариад тоос бужигнуулаад бдаггүй.

Avatar

Нэргүй 2024-04-19 103.71.101.47

Эрүүл систем ярихаар л эсэргүүцээд эхлэнэ. Хөдөлмөр цалингийн систем нурж гажна гэж хэллээ. Доржхандын хэлсэн нь зөвөө. Юуны нь уучлал гуйх билээ. Нянгарбаатар өөрийнхөө нэр хүндийг өсгөх гэж ТҮК -ийнхний цалинг нэмэх нв дээ. Бусдыг нь нулимажээ. Хот хоггүй болж нянгар баатар болж пээдийнэ. . Энэ л чухал. Тэгвэл эмч сувилагч багш …….. нарынхаа цалинг нэм.

Avatar

иргэн 2024-04-19 192.82.65.32

Хэлээгүй үгийг нь хэлсэн болгож хүн гүтгэхээ болимоор юм аа.

Avatar

Нэргүй 2024-04-19 202.9.46.174

ТҮК-ийнхний цалин их доогуур байсан доо. Бараг 300, 400 мянга байсан байх. Тэгэхэд зайлуул дандаа ядарсан жаахан сэтгэцийн юмтай ч юм шиг хүмүүс голдуу ажилладаг байв. Дараа нь цалин 800, 900 мянга болгосон. Тэд бүгд алга болоод дандаа эрүүл саруул сайхан залуучууд голдуу болсон. Одоо цалин 3,5 сая болохоор нь дандаа гадаадад төгссөн, хэд хэдэн гадаад хэл мэддэг, компьютерт ус цас нөхдүүд болох байх л даа.

Avatar

Зочин 2024-04-19 103.212.119.216

түкийн ажилчдын цалинг нэмэх нь буруу биш Доржханд хөмхийгөө зуугаад дандаа л эсэргүүн царайлдагшд намаа намнамаар байгаан байлгүй тиймч мэдлэг туршлагатай хүн бишээ түүнд амбиц л хэрэгтэй

Avatar

Зочин 2024-04-19 139.5.216.27

Уул нь зөв л хэлждээ. ХЭРЭВ МОНГОЛ БОЛОВСРОЛОО ҮНЭЛЭХГҮЙ БОЛ ДЭЛХИЙН ХӨГЖЛӨӨС ХОЦРООД НААДМАА ХИЙГЭЭД, ЦАГААН САРАА ХИЙГЭЭД, МОРИО УРАЛДУУЛААД, ДУУГАА ДУУЛААД … ХАРИН МЭДЛЭГ ШИНГЭСЭН ҮЙЛДВЭРЛЭЛ БАЙХГҮЙ, ЕР НЬ ШИНЖЛЭХ УХААН ЭНЭ ТЭР ХЭРЭГГҮЙ болно.

Avatar

Дашка 2024-04-19 45.117.35.31

Санааг чинь ойлгож байна. Гэхдээ буруу аргаар хэлээд байна. Надаас дор мэдлэгтэй хүмүүс ийм өндөр цалин авлаа гэж уурлаж эсэргүүцэж байхын оронд дараа нь багш нарын цалинг 1500-2000 доллар болгож боловсролын салбараа үнэлж эхлэх хэрэгтэй гэх хэрэгтэй. Тэгж ээлж дараалан явах хэрэгтэй. Угаасаа бүх хүний цалинг нэг дор 3 сая болгох боломж байхгүй, тэгээд ч нөгөө юмны үнэ өсөх сайхан шалтгаан болно.

Avatar

Нэргүй 2024-04-19 202.131.238.26

Доржханд шиг яаж хулгай, худал хийх вээ гээд ордонд сууж байгаа биш ТҮК-ийн цалинг нэмэх хэрэгтэй. Тэр дээд боловсролтой гээд шээс нь гойжих гээд байгаа юмнууд тийм л сайн сурсан юм бол цалин сайтай ажил хийхийг хэн бай гэсэн юм, өөрсдөө сурч чадаагүй байж битгий адын зан гарга. Шунал чинь хөдлөөд шээс чинь гойжих гээд байгаа бол ТҮК-д ажил, харин хэд хоног тэсэх нь үү харья

Avatar

Ухаангүй ноёнд 2024-04-19 202.9.46.12

зөв л хэлсэн байна ш дээ. Дундаж цалингийн түвшинтэй харьцуулж багцаатай нэмэх нь зохистой баймаар. Одоо багш эмч наргүй боллоо ш дээ. Тэдний цалинг бас 3.5 сая болгочихол доо.
Энэ янзаараа бол Нямбаатар чинь Нянбактер гэдэг нь үнэн болох нь.

Avatar

өаааөө 2024-04-19 119.40.100.66

уул нь зөв л хэлждээ эрдэм ном сураад хэрэггүй хичээл сургуульд яваад хэрэггүй хог л сайн шүүрдээд сурчих гэсэн үг энэ нь цаагуураа ард түмнийг харанхуй бүдүүлэг болгох ажил юм

Avatar

ЧД-н ахмад иргэн 2024-04-19 202.126.89.148

хөдөлмөрийн үндэсний нам ХҮН нам хөдөлмөрчин хүний ажлын үнэлэмжийг иймэрхүү байдлаар ойлгож байгаа нь харамсалтай.Та нарын ам яриа намынхаа нэр, анхны үүсгэсэн бодлгоос хэт зөрж асуудлыг зөвхөн улс төржүүлэхболжээ. ТҮК-ийн ажилчидын цалинг 3,0-3,5 саяд хүргэхээр арга хэмжээ авах нь зөв, хотоо цэвэр үзэмжтэй болгохын төлөө тэд нар л өглөөнөөс үдэш болтол зүтгэж байгаа. Харин ийм хэмжээний цалинг бүтээмжтэй нь уяж, цагийн үнэлгээтэй болгох талаар хотын дарга болдоорой

Avatar

Нэргүй 2024-04-19 202.126.89.157

өө ийм хүн байсан юм уу. Өчүүхэн дотортой улс төр бүү хэл хэдэн хүн удирдаж чадахгүй хүнэнцэр байна.Ийм сэтгэхүйтэй амьтныг дотуур тамиртай хүйтэнсэтгэлтэй гээд жирийн хөдөлмөрчид доор нь " хүмүүжүүл" нэ шүү дээ. нэг сар хиртэй гудамж цэвэрлүүлээд үзэх юмсан. Нэг бол нусаа хацартаа наана нөгөө бол хөдөлмөрийн нөхцөл дээшлүүлэх энээ тэрээ ярьсан "цогтой тэмцэгч болно доо..ха..хаа…

Avatar

Нэргүй 2024-04-19 139.5.217.251

Муу "Пүүз" тэнэгтэхээ боль. ТҮК-ийнхэн Монголын төлөө, УБ хотын төлөө чамаас хавьгүй их хүч, хөдөлмөр гаргаж, цаг наргүй зүтгэж байгаа хүмүүс шүү! Чи зүгээр байж байгаад, худлаа ярьж поопорч байгаад их цалин авдаг бол тэр хүмүүс цаг агаар, утаа шорооны хамгийн бохир цэгт, хамгийн хүнд ажлыг хийж, чиний явах замыг цэвэрлэж, чамайг хамгаалж байгаа шүү!

Avatar

Дэл 2024-04-19 202.55.188.46

Уг нь зөв хэлжээ

Avatar

Нэргүй 2024-04-19 202.9.46.108

Буруу юм яриагүй. Яасан гж уучлалт гуйх билээ?

Avatar

Хасах 2024-04-19 202.5.202.36

Угаасаа л пүүзний хүн шүү!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж