“Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иранаас Израиль руу хийсэн томоохон дайралтад ямар хариу өгөх талаар хэлэлцэж байна. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко "Их 7"-ын хурлын үеэр Иран, Израиль хоёрыг тэвчээртэй байхыг уриалахыг сайд нараас хүсэх бололтой.
Хэлэлцээр Италийн өмнөд хэсэгт орших Капри аралд болж байна. Израиль-Ираны мөргөлдөөн хэлэлцэх асуудлын гол сэдэв болох ба Ойрхи Дорнодын нөхцөл байдалд анхаарлаа хандуулснаар хуралдаанаа эхлүүлэв. АНУ, Герман болон бусад “Их-7”-гийн улсууд Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа аль хэдийн мэдэгдсэн. Тиймээс гишүүн орнууд хориг арга хэмжээний талаар хэлэлцээ хийж, хариу арга хэмжээ авах төлөвтэй байна.
Израиль Ираны дайралтад хэрхэн хариу арга хэмжээ авахаа эргэцүүлэн бодож байгаа тул гадаал хэргийн сайд нар дайсагнасан ажиллагааг цаашид даамжруулахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нэгдсэн мессеж илгээнэ гэж ажиглагчид найдаж байна. Газын нөхцөл байдлын талаар "Их 7"-ын сайд нар үзэл бодлоо илэрхийлсэн байна. Мөн хамас болон бусад бүлэглэлийн террорист халдлагыг зэмлэн буруутгаж, тэнд байгаа хүмүүнлэгийн хямралыг сайжруулахын тулд нэн даруй тогтвортой гал зогсоохыг уриалж буйгаа эхний ээлжид мэдэгджээ.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ