Говьсүмбэр аймаг Увсын хүчтэнүүдийг буулган авч, хагас шигшээд шалгарлаа

Говьсүмбэр аймаг Увсын хүчтэнүүдийг буулган авч, хагас шигшээд шалгарлаа

Говьсүмбэр аймаг Увсын хүчтэнүүдийг буулган авч, хагас шигшээд шалгарлаа
Монголын үндэсний бөхийн холбооны "Алтан цом"-ын төлөөх шигшээ найман багийн гурав дахь барилдаан өчигдөр/2024.04.18/ Увс – Говьсүмбэр аймгуудын хооронд өрнөж, Говьсүмбэр аймгийн баг 15:10-аар ялалт байгуулснаар шөвгийн дөрвөн багт шалгарч үлдэв.
Говьсүмбэр аймгийн багт аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн /0/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Б.Үүрцайх /0/, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар /5/, аймгийн арслан Г.Дармаажанцан /2/, аймгийн арслан Н.Намнансүрэн /3/, аймгийн арслан Г.Эрхэмбаяр /5/ нийт 15 даваа авсан бол Увс аймгийн баг улсын аварга П.Бүрэнтөгс /2/, улсын начин О.Түмэн /2/, улсын начин Д.Тогтохжаргал /2/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Ж.Ням-Эрдэнэ /1/, аймгийн арслан Л.Энхсаруул /2/, аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ /1/ нийт 10 даваа авлаа.
Говьсүмбэр аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан Б.Гончигтавхай, Увс аймгийн багийн дасгалжуулагчаар Д.Энхболд нар ажилласан юм.
Ялсан Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарч 20 сая төгрөгийн шагналын болзол биелүүлсэн бол ялагдсан буюу наймд шалгарсан баг таван сая төгрөгийн шагналаа гардлаа.
Өнөөдөр 19:45 цагаас Ховд-Баян-Өлгий аймгууд учраа тааран барилдана.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. ADITYA 2024-04-19 102.88.83.119

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла

Avatar

Зочин 2024-04-19 66.181.184.237

Аль сувгаар гарч байна Телевизээр гарч байна уу

Avatar

zochin 2024-04-19 203.91.115.247

uwsaas naadamd showgoroh hun bhgui ee

Avatar

Нэргүй 2024-04-19 202.55.188.123

увсын одоо барилдаж байгаа аваргуудын сүүл л байна даа

Avatar

Нэргүй 2024-04-19 66.181.177.60

Өө хөөрхий гэж.

Avatar

зочин 2024-04-19 192.82.64.167

Бөх мөнгө дагаж чанарждаг их спорттой яг адил, мөнгөн дэмжлэггүй бол зогсчихдог

Avatar

Нэргүй 2024-04-19 66.181.161.108

hoho

Avatar

Зочин 2024-04-19 103.215.14.4

Увсад угаасаа хэн байгаан, барилдах амьтан байхгүй ш дээ. Аваргууд нь л яадагийн гэхээс, дунд түвшинд барилдааны ачаалал авч явах заан, начингууд нэг ч байхгүй болжээ.

Avatar

Ц. Эрдэнэбат 2024-04-19 202.9.46.30

Манай Говьсүмбэрийн бөхчүүд, улсдаа дээгүүрт ордог, Увсын бөхчүүдийг ялсанд баяр хүргэе! Аварга давж, Аварга болдог юм! Энэ наадмаар улсын цол авцгаагаарай! Тамирчны ялалт хямдхан олдоогүй…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж