Нийт 45.3 тэрбумын хохирол учруулсан "Бэлтэс мөрөн" ХХК-ийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2024.04.19-нд нийтлэгдсэн

Нийт 45.3 тэрбумын хохирол учруулсан "Бэлтэс мөрөн" ХХК-ийг шүүнэ

Нийт 45.3 тэрбумын хохирол учруулсан "Бэлтэс мөрөн" ХХК-ийг шүүнэ
"Бэлтэс Мөрөн" компанийг үүсгэн байгуулагч нэр бүхий есөн иргэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2024.04.18/ болов. Урьдчилсан хэлэлцүүлгээр прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргаж, хэргийг 2024 оны тавдугаар сарын 1-ний өдрийн 11.00 цагт шүүх хуралдаанаар нээлттэй хэлэлцүүлэхээр товложээ.
Эргэн сануулбал, Хөвсгөл аймагт 2021 оны дөрөвдүгээр сараас “Нэмэх даатгал” гэх тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгож, иргэдээс өндөр хүүтэйгээр их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж буцааж хуваарилж байсан “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны явцад 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж