"Уламжлалт анагаах ухаанаар сарын тэмдэг алдагдлыг эмчлэх боломжтой"

"Уламжлалт анагаах ухаанаар сарын тэмдэг алдагдлыг эмчлэх боломжтой"

"Уламжлалт анагаах ухаанаар сарын тэмдэг алдагдлыг эмчлэх боломжтой"

Сүүлийн жилүүдэд охид, бүсгүйчүүдийн дунд сарын тэмдэг алдагдах, эрт цэвэрших, жирэмслэхгүй удах зэрэг асуудлууд тулгардаг болсон. Үүнийг уламжлалт анагаах ухаанд юу гэж үздэг, ямар нэг эмчилгээ байдаг талаах уламжлалт анагаах ухааны их эмч О.Очгэрэлээс тодрууллаа.


-Сүүлийн үед эмэгтэйчүүдийн цэвэршилтийн нас залуужсан гэх мэдээлэл их байна. Үүнийг уламжлалт анагаах ухаан талаасаа юу гэж тайлбарлаж байгаа вэ ?

-Эмэгтэй хүний сарын тэмдэг 13-50 нас хүртэл тогтмол сард нэг удаа ирэх ёстой. Эмэгтэй хүн эрүүл физиологиор 45-50 насны хооронд цэвэршдэг. Харин 50 наснаас өмнө сарын тэмдэг зургаан сар  түүнээс дээш хугацаагаар ирэхгүй байгааг уламжлалт анагаах ухаанд цэвэршилт гэдэггүй. Сарын хир хоригдох өвчин гэж үздэг.

Энэ нь цус гэмтсэн болон сарын тэмдгийг ирүүлдэг уруу арилгагч гэх хий нь хямарснаас болж үүсэх хам шинж юм.

Хам шинжийн үед уламжлалт анагаах ухааны эм тан, төөнүүр, гуаш зэрэг эмчилгээний үр дүнд сарын тэмдэг хэвийн ирдэг болсон тохиолдол цөөнгүй. Тэгэхээр таны сарын тэмдэг зургаан сар ирэхгүй байлаа гээд өөрийгөө цэвэршсэн гэж ойлгож болохгүй. Жишээлбэл, саяхан манай эмнэлэгт нэг жил сарын тэмдэг нь ирээгүй эмэгтэй 15 хоногийн эмийн эмчилгээгээр сарын тэмдэг нь ирсэн тохиолдол хүртэл байгаа.

-Та сая сарын тэмдэг хоригдох хоёр шалтгааны талаар дурдлаа. Үүний талаар тодруулбал?

-Сарын тэмдэг гэдэг зүйл маань уруу арилгагч хий нь хүний аарцгийн хөндийд оршиж гуяны дотор талаар гүйдэг. Энэ нь зөвхөн сарын хирийг ирүүлэх бус өтгөнийг гаргах, шээлгэх, унгуулах, хүүхэд төрүүлэх гэх мэт үйл ажиллагааг хариуцаж явуулдаг.

Энэ хий хямарснаар таны өтгөн хатах, ойр ойрхон шээс хүрэх, шээсээ дүлж гаргах, ураг зулбах, жирэмсний үед ураг зулбах, хүүхэд эрт төрөх гэх мэт хам шинжүүд илрэх боломжтой.

Энэ нь яахаар хямардаг гэхээр хүчээр гүйлгэх, туулгах эмнүүд ихээр хэрэглэх, хий махбодь давамгай хүмүүс удаан хугацаагаар усан мацаг барих, өдөр бүр бэлгийн харилцаанд орох, буруу суудал, нурууны доод төвшний мурийлт, хүчээр шээсийг хаах, барих, доороосоо их даарах, богино суудалтай өмд өмсөж ахар сүүлийг хүйтэн салхи чийгээр цохиулах зэрэг нь уруу арилгагч хийг хямаргах нөхцөл болдог.

Уламжлалт анагаах ухаанд  цусны гэмээр сарын тэмдэг хоригдох тохиолдол байдаг. Энэ нь ихэвчлэн цус царцсанаар буюу цус өтгөрснөөр үүсэх боломжтой. Цус царцана гэдэг нь халуун хоол идчихээд араас нь хүйтэн ус ундаа уух, хоол идсэний дараа гэдсээ дааруулах, хоносон хоол тогтмол идэх, урт хугацаагаар хүйтэн чийгтэй газар ажиллах, вакцины гаж нөлөө зэргээс үүсдэг.

-Уламжлалт анагаах ухаанаар сарын тэмдэг алдагдлын асуудлыг шийдэж болж байгаа юм чинь жирэмслэхгүй удаад байгааг шийдэх боломжтой юу ?

-Боломжтой.  Уламжлалт анагаах ухаанд таван махбодь нь тэнцвэртэй байснаар жирэмслэлт хэвийн болно.  Хүн шороо, ус, гал, хий, огторгуй гэх тавах махбодиос бүтдэг.  Шороон болон усан махбодь дутвал үр хоорондоо уулздаггүй.

Гал, хий махбодь дутагдвал ургийн өсөлт бойжилт явагдах нь муу болдог. Огторгуй махбод дутагдвал орон зай дутагдах буюу ураг унах, зулбах, эрт төрөх асуудлууд үүсдэг.

Нэмж хэлэхэд, үр хөврөлд эр бэлгийн эс оролцдог тул зөвхөн эмэгтэй хүн өөрийгөө бэлдэх бус эрэгтэйчүүд хамт жирэмслэлтэд бэлдэх хэрэгтэй. Учир нь ураг эр бэлгийн эсээс тархи, мэдрэл, яс, чөмөг, дусал гэх эдгээр зүйлсийг эх хөрөнгө болгож авдаг. Хөрөнгө гэдгийг сонирхолтой жишээ татаж хэлбэл, хөдөөний хөрөнгөөр тараг бүрвэл хөдөөний тараг, дэлгүүрийн хөрөнгөөр тараг бүрвэл дэлгүүрийн тараг гардагтай адил. Ирээдүйд төрөх хүүхдийн тархи, мэдрэл, ясны чанар аавын эр бэлгийн эсийн чанараас хамаардаг. Тэгэхээр хүүхэдтэй болохоор төлөвлөж буй хосууд маань хамтдаа биеэ бэлдэх хэрэгтэй.

-Тэгэхээр жирэмслэхгүй удаад байгаа тохиолдолд хүмүүс бид юуг илүү анхаарах хэрэгтэй вэ ?

-Жирэмслэлт нь таван махбодиос хамааралтай байдаг гэж дээр дурдсан. Бидний идэж уудаг бүх зүйл зургаан амтанд хуваагддаг. Амт бүхэн тус тусын махбодийг төлжүүлдэг. Нэг амтыг хэтрүүлэн хэрэглэх нь дээр дурдсан таван махбодийн тэнцвэрийг алдагдуулдаг.

Жишээлбэл, амтлаг амт нь өмнө дурдсан шороо болон усан махбодийг, давслаг амт нь гал болон усан махбодийг, исгэлэн амт нь гал шороо, халуун амт нь гал болог хийн махбодийг төлжүүлдэг.

Та аль амтанд илүү дурлаж байна тэр чинээгээр таван махбодийн тэнцвэр алдагдаж, аль нэг махбодиудын илүүдэл болон дутагдал үүсдэг.  Тэгэхээр нэг амтыг хэтрүүлэн битгий шүтээрэй. Хэтэрхий их халуун амт идээд байвал хааяа чихэрлэг, хэт чихэрлэг амт идээд байвал хааяа нэг исгэлэн юм идэж байгаарай.

-Эмнэлгийн нөхцөлд эмчилгээний ямар арга байдаг вэ ?

-Уламжлалтын эмчид судсаа бариулж “сарын тэмдгийн алдагдал болон жирэмслэхгүй удаад” байгаа шалтгааныг тодорхой болгох хэрэгтэй. Ингээд зөвхөн өөрт тохирсон эмчилгээ буюу суваг хаагдаснаас бол суваг нээх  эмэгтэйчүүдийн гуаша, төөнүүр, зүү, бариа, монгол эмийн эмчилгээ, жин засал, дэвтээлгэ эмчилгээнээс сонгож хийж болдог.

-Хүмүүс үүнийг мэдээсэй гэж дотроо бодож явдаг зүйл бий юу ?

-Уламжлалт анагаах ухаан гэхээр хүмүүс зөвхөн бариа засал гэж бодоод байдаг. Харин эсрэгээрээ байгалийн шилжилт хөдөлгөөнд таны бие яаж хувирч өөрчлөгдөж байгаагаар  зөвхөн танд тохирсон эрүүл аж төрөх зөвлөгөөг өгч, тохирсон эмчилгээг хийдэг анагаах ухаан юм.

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Т.Хуншагай

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-19 202.131.225.53

уламжлалт анагаах ухаан ийм гайхамшигтай байхад манай хотын дарга уламжлалтын эмлэгээ нураах гээд хууль зөрчөөд явж байх ч гэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж