МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав

МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав

МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав

Эрх баригчид нийслэлийн газрыг зарж хөлжсөн үе, үеийн сайд, дарга нарыг нээлттэй сонсголоор дамжуулан олон нийтэд зарлах амлалт өгч байсан ч буцжээ. Том дарга нарынх нь эрх ашиг хөндөгдөх болсоноос эмээсэн үү, эсвэл сөрөг хүчнээ намнах бус өөрсдөө намнуулах болсноос цуцлахаас аргагүйд хүрсэн үү, бүү мэд. Зөвхөн ашигт малтмалын лиценз олголттой холбоотой асуудлаар сонсгол хийхээр болоод байна.

Уг нь газар олголт маш чухал асуудал. Жирийн иргэд 0.07 га газраа өмчилж, эзэмшиж чадахгүй явсаар Улаанбаатар хотын газар дууссан байтал мөнгөтэй, эрх мэдэлтэй нь 20-30 га газар өмчилсөн асуудлууд хөндөгдөх болсон.  Энэ олон газрыг нэг хүн өмчилж авч чадсаны цаад шалтгаан нь авлига гэдэг асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын хэсгийг байгуулахдаа ч мэдэгдэж байв.

Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд газрыг замбараагүй олгосноос сургууль, цэцэрлэггүй орон сууцны хорооллууд хэдэн мянгаараа сүндэрлэн боссоноор түгжрэлийг бий болгоод буй.  Том, том орон сууцны хорооллыг түшиглээд улсын сургууль, цэцэрлэг, эмнэлэг баривал түгжрэлийг сааруулах боломж байгаа ч газаргүй болтол нь барилга барьчихсан. Зарим нь бүр давраад Сэлбэ, Дунд голын гольдролыг хааж боож, урсгалыг нь өөрчилж байгаад барилга барьсан нь ч бий. Түүнээс нь болж бороо оруут л барилгууд усанд автдаг, Улаанбаатар хот үерт “урсдаг” болсон. Уг нь хууль зөрчөөд газар олгосон албан тушаалтнууд нь тодорхой, мөн хууль зөрчөөд барилга барьсан компани нь ч тодорхой байхад хариуцлага ярьдаггүй. Харин ч татвар төлөгчдийн мөнгөөр далан шуудуу татаж, хамгаалалт хийхээр хэдэн тэрбумаар нь хөрөнгө төсөвлөж, тавьдаг болсон.

Ер нь Улаанбаатар хотын өөдтэй өнгөтэй гэсэн газар болгон эрх мэдэлтнүүдийн гараар орсон гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй. Жишээ татвал, Богд ууланд отог байгуулах нэрээр газар аваад түүн дээрээ хаус хорооллууд босгочихсон.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газарт мөн л мөнгөтэй, мэдэлтэй томчууд нь эзэн суусан байдаг. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хүүхдүүдээс эхлээд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүүхэд газар авсан тухай мэдээлэл цацагдаж байсан бол Түлш эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий “Хурд” групп Төв цэнгэлдэх хүрээлэнг харагдахгүй болтол нь орон сууц барьсан.

Ер нь Төв цэнгэлдэх орчмын газрыг наймаалцсан он жилүүд  МАН эрх барьж байх үед илүү хамаардаг.  Өөрөөр хэлбэл, Ардын намынхан эрх барьж байх үедээ нийслэлийн өмчид эзэн болж чадаагүйгээс хамаг газрыг алдсан байдаг. Алдсан гэдэг үг ч гоёдоно. Үнэндээ бол өөрийн намын угшилтай хүмүүстээ газар олгож, өнөөх нь цааш барилгын компаниудад дамлан зарж, ашиг хийсэн гэж хэлэх нь илүү бодит тайлбар болно.

“Шилэн” ажиллагааны хүрээнд ил болсон Улаанбаатар хотод олгогдсон газрын мэдээллийг сонирхуулбал, 1996 оноос хойш нийт 14484 аж ахуй нэгжид 564 мянган га газар олгогдсон байдаг.

  • Улаанбаатар хотын захирагч асан М.Энхболд 7347 удаагийн шийдвэрээр 163.398.777м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаяр 485 шийдвэрээр 3.405.971м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан М.Билэгт 516 шийдвэрээр 10.405.010м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр 1679 шийдвэрээр 38.008.129м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 1888 шийдвэрээр 38.810.559м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Су.Батболд 1381 шийдвэрээр 30.036.983м2 газар,
  • Улаанбаатар хотын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Батбаясгалан 174 шийдвэрээр 17.235.106м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан С.Амарсайхан 811 шийдвэрээр 8.948.507м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар 621 шийдвэрээр 687.779м2 газар тус, тус олгосон байгаа юм.

Харин газраа алдсан Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын хэсэг хэний мэдэлд шилжсэнийг энэхүү мэдээллээс харж болно.

  • Нийслэлийн Засаг даргын 2005.09.26-ны өдрийн 399 дүгээр захирамжаар нэр бүхий долоон иргэн болох А.Дариймаа, С.Жалан-Аажав, Б.Батбаяр, Б.Баярмаа, А.Сарантуяа, Э.Жаргалан, Э.Батзаяа нарт нийт 3,500 ам метр газрыг амины сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр эрх шилжүүлсэн. Одоогоор газар дээрээ хашаа барьсан. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/572 дугаар захирамжаар “Аалба мундо” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэн, 3,697 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
  • Нийслэлийн Засаг даргын 2007.09.03-ны өдрийн 397 дугаар захирамжаар “Рапид харш” ХХК-д 40,000 ам метр газрыг Үйлчилгээ, орон сууц, конторын зориулалтаар эзэмшүүлэхээр эрх шилжүүлсэн бөгөөд тус газраас 20,000 ам метр газрыг Нийслэлийн Засаг даргын 2008.08.25 оны 379 дүгээр захирамжаар тус зориулалтаар “Бумбын шовх” ХХК-д шилжүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2017.04.14 оны А/243 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацаа сунгасан, 2019 оны 03 дугаар сарын  18-ний өдөр ДХАҮ төлөх график байгуулан урьдчилгаа 100 сая төгрөг төлсөн ч гэрээ байгуулснаас хойш мөнгө төлөөгүй байна.
  • Нийслэлийн Засаг даргын 2008.09.05-ны өдрийн 415 дугаар захирамжаар орон сууц конторын зориулалтаар эзэмшүүлэхээр 27500 ам метр газрыг эзэмшүүлэхээр “Урбанлэнд” ХХК-д 8,000 ам метр газрыг ашиглуулахаар “Модерн таун” ХХК-д, 10,000 ам метр газрыг “Хаусинвест” ХХК-д тус тус шилжүүлсэн байна. “Модернтаун” ХХК-нд шилжүүлсэн газар дээр орон сууцны хотхон баригдсан байна.
  • Нийслэлийн Засаг даргын 2009.07.29-ний өдрийн 394 дүгээр захирамжаар Үйлчилгээ, орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр 40,000 ам метр газрыг “Беллвьюпропертис” ХХК, иргэн Л.Даваахүүд 6,000 ам метр газрыг тус тус шилжүүлсэн. “Беллвьюпропертис” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015.06.29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар “Апартмент Кей эйч” ХХК-д 7,951 ам метр газрыг эзэмшүүлэхээр шилжүүлсэн бөгөөд тус хоёр газар дээр орон сууцны хотхон баригдсан байна.
  • Нийслэлийн Засаг даргын 2009.12.14-ний өдрийн 672 дугаар захирамжаар Үйлчилгээ, орон сууц, конторын зориулалтаар эзэмшүүлэхээр “Биг кастел” ХХК-д 5,000 ам метр, “Мөнх-Улз” ХХК-д 5,000 ам метр газрыг тус тус шилжүүлсэн байна. Одоо тус газар дээр орон сууц баригдсан байна. НЗД-ын 2013.12.04-ний өдрийн А/1142 дугаар захирамжаар “Мөнх-Улз” ХХК эзэмшлийн 5,000 ам метр газраа “Монаса” ХХК-д шилжүүлсэн байна.
  • Нийслэлийн Засаг даргын 2011.02.08-ны өдрийн 114 дүгээр захирамжаар Орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр 8,000 ам метр газрыг “Мөнхсан” ХХК-д шилжүүлсэн. Тус компани Нийслэлийн Засаг даргын 2016-А/283 захирамжаар хугацаагаа сунгасан байна.
  • Нийслэлийн Засаг даргын 2015.06.29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар Биеийн тамир, спорт зориулалтаар эзэмшүүлэхээр 4,551 ам метр газрыг “Ар Ви Жи Эйч” ХХК-д эрх шилжүүлсэн байна. Тус компани газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/394 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/552 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт 3,699 ам метр, 798 ам метр газруудыг тус тус 15 жилийн хугацаатай  эзэмшүүлсэн.
  • Нийслэлийн Засаг даргын 2017.06.29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар “Зүүн тариа” ХХК-д Биеийн тамир, спорт зориулалтаар 891 ам метр газрыг шилжүүлснийг Нийслэлийн Засаг даргын 2017-А/741 захирамжаар  Биеийн тамир, спорт зориулалтыг Контор болгон өөрчилж, газрын талбайн хэмжээг 610 ам метр болгон өөрчилсөн байна. Нийслэлийн Засаг даргын 2021-А/67 захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/139 дүгээр захирамжаар Авлигатай тэмцэх газарт 850 ам метр газрыг эзэмших эрх олгосон.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-04-19 203.91.115.52

газрын наймаачдыг зарлавал МАН сонгуульд дэвших хүнгүй болвол хэцүү ш дээ

Avatar

Нэргүй 2024-04-19 202.9.40.95

ЯАГААД БАЙНА, ЮУ БОЛОВ???? ХОЙЧИЙН ҮРС ХОЙНООС ЧИНЬ НЭХЭХ Л БОЛНО.

Avatar

DR. ADITYA 2024-04-19 102.88.83.119

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-04-19 124.158.107.215

Батүүл гуай хамгийн их газрыг заржээ.

Avatar

Бодоо 2024-04-19 202.9.46.73

МАН-г бүү сонго МОНГОЛЧУУДАА

Avatar

Нэргүй 2024-04-19 124.158.107.215

чамаар заалгахуу батүүлийн хүүхдээ?

Avatar

Зочин 2024-04-19 59.153.112.77

МАНгас-мафийг гудамжинд гаргах ёстой…

Avatar

Нэргүй 2024-04-19 202.9.40.95

МАН доторх Мангасуудыг гээч.

Avatar

Нэргүй 2024-04-19 202.131.245.210

Бүх менежментын хувьчлалыг шалгах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-04-19 66.181.185.139

нэрэндээ таарсан ангалзуур вэ чи

Avatar

Бодоо 2024-04-19 202.9.46.73

МАН боовыг долоогч оо

Avatar

Нэргүй 2024-04-19 66.181.184.129

Shuux gexgui shuud tsutslaad nuraagaad xayaxaar yumiig shiidexgui baina gedeg bol dankh show l xiisen baina daa. Dund goliin enkhtaivnii guurees zuun tiish tumur zamiin urd baisan goliin xamgaalalttin xoid dalang ter chigeer ni nuraaj baixgui bolgoj avilga xoroolliig barisan baigaa ni todorxoi xaragdaj baina lee. Iim todorxoi yumiig shiidex chadvargui baina daa.

Avatar

Иргэн 2024-04-19 66.181.178.248

Худал ГҮТГЭЛЭГ тараахаа зогсоохыг Хорол гэж сэтгүүлчээс шаардаж байна. Газрын олголтын сонсгол ч хийгдэнэ

Avatar

Нэргүй 2024-04-19 59.153.112.162

арзайсан хүүрнүүд эднийг харахаас ой гутаж байна

Avatar

d 2024-04-19 66.181.182.121

Мие -г барах уу? Хүрэлсүх нь ордны хойно Миегээс газар гуйгаад авсан гэж Мие хэлж байсан биз дээ. Энэ мэт олон хүн байгаа байхоо.

Avatar

Нэргүй 2024-04-19 139.5.217.251

Газрын наймааны хэргийг шалгагэмтнийг шүүх асар их хугацаа шаардсан ажил. Харин сонсголыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй. Дараа нь "Менежментийн хувьчлал" гэдэг юмыг шалгаж эхэлвэл АН, МАН гээд ер нь 90-ээд онд хувьчлал эхлэх үед бүх үйлдвэр, уурхай, сургууль, цэцэрлэг, барилга байшин, газар нутгийг бараг үнэгүй хувьчилж авцгаасан тэр үеийн бүх шатны дарга, дарганцрууд гээд албан тушаалаа ашиглаж луйвар хийж, Улсын хөгжлийг хэдэн арван жилээр хойш татсан үй олон шуналын тулмуудын хэрэг илрэнэ.

Avatar

Нэргүй 2024-04-19 59.153.113.154

Толгой дээрээсээ бохир асгуулаад сууж байхдаа таарсан ард түмэн юм чинь яадийн

Avatar

Нэргүй 2024-04-19 59.153.112.162

албаар ядууруулж тийм болгосон

Avatar

Нэргүй 2024-04-19 66.181.180.174

Миеэ Энхболд тийм хүчтэй бна уу, яагаад сонсгол хийхээ болив? Оюукийн эхэлсэн ажлаас нэг нь ч бүрэн дуусаагүй
Дандаа шоу, Үүнээс чинь болоод чамайг ард түмэн дэмжихээ боль соон !

Avatar

Yangug 2024-04-19 59.153.115.205

Газрын сонсголыг явуулна гэсэн хүлээлт нийгэмд маш их байгаа шүү, Миеэгийн мафиййг илчлэх…

Avatar

Гэрэл 2024-04-19 66.181.161.19

Хулгайч авилагчидаасаа Ман салж

Avatar

Шоу гэдэг нь батлагдав 2024-04-19 139.5.216.237

МАН авлигалыг хаацайлж байгаагаа хүлээн зөвшөөрлөө. Авлигалтай тэмцэнэ гэж анхнаасаа шал худлаа шоудаад байсан юмаа. Ард түмэн бүгд мэдэж байгаа.

Avatar

Нэргүй 2024-04-19 139.5.216.124

элбэгдорж л буруутай. дараа нь батүүл тэгээд АН кк кк

Avatar

Нэргүй 2024-04-19 202.21.114.170

bugd holbogdood balarch bgaa biz. saindaa ch bish l dee kk

Avatar

Ц. Эрдэнэбат 2024-04-19 202.9.46.30

МАН-ын булайг уудалвал *Далай…далай*…

Avatar

Нэргүй 2024-04-19 103.168.34.119

Баянзүрхэд Отгонбямба ондоо нэг сонин нэртэй хүүхэн энэ тэр гээд дээрэмчид их байсан даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж