Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар түрээсийн байр хайж байна

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар түрээсийн байр хайж байна

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар түрээсийн байр хайж байна

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар түрээсийн байр хайж байгаагаа учирлалаа.  Хотын захиргаа Яармаг руу нүүж эхэлсэн тул гэрээ ойртуулах шаардлага үүссэн байна.

Энэ талаар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Яармагийн түгжрэлийг маш сайн ойлгохыг хичээж байна.  Удахгүй нүүж очино.  Наад талд нь буюу Зайсан хавьд байр түрээслэх гээд явж үзлээ. Түрээсийн үнэ судалсан өндөр байна. Гурван саяын төлбөртэй байр ч байна. Хотын хойд талаас Яармаг руу өглөө ажилдаа очоод, орой буцна гэдэг боломжгүй гэж харж байгаа. Өнөрөө төлөөлөгчид илүү түрээслэх өрөө байвал санал болгоорой” гэж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан/НИТХ/-ы үеэр учирлав.

Мөн тэрбээр үндэсний их баяр наадмыг өнөө жил шинэлэг байдлаар зохион байгуулна гэв. Энэ талаар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Үндэсний их баяр наадмаар төв цэнгэлдэхийн гадна талаар замбараагүй хуушуур худалдаж, Нарантуулыг нүүлгэж аваачихгүй. Худалдаа эрхлэгчдэд стандарт тавина. Хуушуур хайрангуутаа тосыг нь шууд ногоон байгууламж руу асгадаг. Дэд бүтэцтэй, зориулалтын зөөврийн үйлчилгээн дээр стандарт тогтоон сонгон шалгаруулалт хийж өгнө.

Соёлын яамтай ярьсан. Үндэсний их баяр наадмыг онцлогтой хийнэ. Өндөр гэгээний урласан Дарь эхийг оргиналиар нь Төв цэнгэлдэх орчимд байрлуулж,  гадаад дотоодын жуулчдад үзүлье, уран зургийн хосгүй үнэт бүтээлийг олон түмэндээ дэлгэе.

“Наран туул”-аар өдөр бүр явдаг байж, наадам болохоор төв цэнгэлдэх тойроод гудамжны худалдаа гардаг. Битүү тойроод таавчиг худалдаа үйлчилгээ болчихдог.  Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны орлогч даргын хувьд өнөө жил арай өөрөөр зохион байгуулна гэдгээ хэлсэн. Засвар үйлчилгээ хуваарийн дагуу явж байна” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
64
ЗөвЗөв
27
ТэнэглэлТэнэглэл
17
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-18 66.181.190.212

aa hud2 😆 song uuliin duhuhuur ain. nua-daa tureesleh gj bgamu

Avatar

Эмээ 2024-04-18 202.126.88.223

нийтийн худалдаанд стандарт тавих нь зөв, харин хосгүй үнэт үзмэрийг олон түмний хөлд тавьж үзүүлэх нь ямаршуу болдоо, эндээс л солигдох, алдагдах элдэв бурангуй үзэгдэл үүсдэг юм биш үү, манайх шиг хосгүй үнэт үзмэрээ ганзагалаад гадаа гэртгүй үзүүлээд явж байдаг орон би л сонсоогүй юм байна. гайхамшигт алтан ганжуураас эхлээд бүх оригинал үнэт зүйлс алдагдаад, солигдоод дууссан гээ биз дээ.

Avatar

Нэргүй 2024-04-18 59.153.113.84

ганц байртай баатар уу

Avatar

Иргэн 2024-04-18 66.181.179.153

аливаа бизнес зах зээлийн хуулиараа явбал хөгждөг гэдгийг яагаад ойлгодоггүй юм бол. заавал дундаас нь төр орж завхруулах ямар хэрэг байна. Чадалтай мөнгөтэй нь байтугай ядарсан нь хүртэл өөрөө хайгаад толгой хоргодох газраа олоод л амьдардаг хорвоо шүү дээ. Үнэнээсээ ингэж яриад байна уу жүжээд байна уу.

Avatar

Жэнни 2024-04-18 66.181.189.177

Цогтоод 100-н саяыг хаяж чадсан хүн дуртай байраа авчихаж чадна шдээ Эцсийн эцэст алиа салбадай чамайг гаргаагүй шүү Ард түмэн тэр тусмаа Сонгино хайрханчуудын буянд хоолтой болсоноо санаарай!

Avatar

Иргэн 2024-04-18 59.153.86.91

Нямдорж оо дуурайж байгаа юмуу!!

Avatar

Зочин 2024-04-18 59.153.86.91

Амарч чадахгүй наймаа хийж байгаа иргэд тун ядруудаа тэгж байна гэдгийг баян дарга яаж ойлгоход дээ

Avatar

14 наст охин 2024-04-18 202.179.26.235

Энэ хүн
бол мушигралдан унаж тогтсон бүдүүн бор я*****с

Avatar

Нэргүй 2024-04-18 50.233.222.124

Миний дүү хүн муу талаас нь дуурай, ядаж 10 жилийн юм бич. Их уншихыг хичээ

Avatar

Нэргүй 2024-04-18 50.233.222.124

өүү дуурай

Avatar

Бямбаа 2024-04-18 66.181.191.240

Зөв баяр хзргэе

Avatar

Нэргүй 2024-04-18 202.126.88.197

2020 ond l songuuliin omno 100,100 aar taraaj baisan hun shuu dee.

Avatar

DR. ADITYA 2024-04-18 102.88.83.119

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла.

Avatar

Azaa 2024-04-18 202.55.188.100

buuruu ugiilduu

Avatar

Нэргүй 2024-04-18 103.168.34.6

huushuur bish belen goimon iduuleech

Avatar

Нэргүй 2024-04-18 103.168.34.159

STA ogvchmoo juujeen baagii shu chinii hurungu heden terbumaar yarihaar gej bn le shu meddeg hun ni

Avatar

Sanal 2024-04-18 202.126.88.192

Yag norm standariig hangsan hudaldaa erhlegch nariig ymar neg hvnd surtax gargahgui ajil vilchilgee erhleh zovshooroliig ni olgooroi Hvnd surtal Tamil tal baij blohgui shuu

Avatar

Нэргүй 2024-04-18 202.55.188.36

хахаха

Avatar

Зочин 2024-04-18 126.36.206.241

Харин ч ажилдаа явах замдаа яавал хотын хойд захаас яармаг хүртэл хурдан түгжрэлгүй явах талаар судалгаа хийж юу хийвэл зүгээр вэ гэдгийг мэдэхэд зүгээр бишүү. Хүн болгон байр түрээсэлж амьдарч чадахгүй биздээ.Хотын дарга асуудлыг шийдэх байр сууринаас хандвал ямар вэ. Биеийн амрыг хэн ч харж чадна. Өөр дээрээ үзвэл харин гарах арга замыг түргэн олно.

Avatar

Нэргүй 2024-04-18 66.181.168.82

энэ одоо ичиж амьдраасай: төрийн бүх албан хаагчдыг ипотекийн зээлтэй байраа яаяа гэж байхад дахин байр түрээслэх өөртэй нь адил сагасан их мөнгөтэй гэж ойлгоод байгаа юм байх даа. ийм л юмнуудыг бид оройдоо залсан адилхан мангарууд болжээ

Avatar

зочин 2024-04-18 192.82.64.167

Хотын дарга энэ гэр хорооллын хашаанд ийм ийм юм заавал байна ийм юм хориглоно гээд сайн стандарт тогтоох хэрэгтэй. Ингэчихвэл хашаандаа олон гэр барихгүй, машин чихэхгүй, айл буулгахгүй,орчин нь бохирдохгүй сийрэгжинэ, утаа, хэт төвлөрөл ядуурал г м-д нэмэр болно.Өмнө нь за л гэсиймсан

Avatar

1221 2024-04-18 202.131.225.242

Талбай дээр чанаргүй баахан түргэн хоолны үйлчилгээ нэртэй заваан юмнуудыг хаа гар угаах шээх б**х газаргүй жорлон шиг юманд юу бантагнуулж байгаа нь ойлгомжтой. ямар тайланд вьетнам байгаа биш Улаанбаатар бол европ загвартай европ соёл илүү нутагшсан хот. Тэгэж зүүн өмнөд ази шиг заваарах гээд байгаа бол тэндээ очооод тэр балиар юмнуудаа хийгээд худалдана биз. Мөн МХЕГ ыг татан буулгасан нь буруу байсан шүү.

Avatar

гүрсэд 2024-04-18 43.228.129.139

наадам болохгү найр болно….

Avatar

Зочин 2024-04-18 192.82.92.42

Наадмыг яаж л баллах бол !юм узээгуй гуйлгачид хэтэрхий ендерт гарчихаад шогтохоос цаашгуй. Ард иргэд сонгуульдаа онцгой анхаарахгуй бол …

Avatar

Нэргүй 2024-04-18 59.153.112.162

музейн ховор үзмэрүүлийг тэгж зөөвөрлөж болж байгаа юм уу үнэлж баршгүй зүйлээ хайрлан хамгаалах хэрэгтжй юм бишүү музёйд нь очоол үзэж яагаад болдоггүй юм гал гарвал яах вэ хэн хариуцах вэ

Avatar

Нэргүй 2024-04-18 59.153.112.162

нарны хаалт борооны цув нүдний шил малгай гоёл чимэглэл гар урлал үндэсний хувцас зэрэг байхад зүгээршдээ

Avatar

Хотын иргэн 2024-04-18 122.201.31.18

жүжиглээд байгаарай ман.гараа. наадах чинь итгэх нэгч хүн үгүй билээ. олон түмэн тэнэг биш. бүү доромжил.

Avatar

Энэ төр засагт олигтой хүн ганц ч байхгүй. 2024-04-18 139.5.216.237

Музейн ховор нандин эртний үзмэрүүдийг тодорхой хувийн чийгшилтэй, тогтмол дулааны температуртай, харуул хамгаалалттай өрөөнд хадгалдаг болохоос хаа хамаагүй нар салхинд ил тавьдаггүй юм, энэ боловсролгүй тэнэг мал амны зоргоороо бурах юм. Эсвэл хосгүй ховор нандин бүтээлийг устгах санаатай юм уу? Соёлын сайд бол угаасаа усан тэнэг, шоучин гар л даа.

Avatar

Эр хүн 2024-04-18 139.5.218.53

хотын дарга хүн байж ингнж хоримоогоо чирсэн онигоотой амьдраад яах вэ дээ. одоо амьдар ч байгаа байраа зараад яармагтаа очиж байраа авдаг байгаадаа. иймхэн юм мэдэхгүй онигоо чинь хотын дарга хийж чадах юм уу?!!!

Avatar

Нэргүй 2024-04-18 122.201.31.18

зүгээр л өөрийгөө өрөвдүүлэх гэсэн үү. кккк тэнэгтээрэй. хэн ч итгэхгүй. сонгуульд санал авна гэж лав байхгүй. нүүх гээд байгаа бол бусад олон түмэн яаж түгжрээд ямар хэцүү байдагийг биеэ амс за.

Avatar

Нэргүй 2024-04-18 139.5.219.104

Ингээд солиороод поп-опера хийгээд эхлэх н

Avatar

Зочин 2024-04-18 202.126.91.228

За байгаа яаядаа байз. Өглөө босоод бэрхшээл ярьдаг боллоо.

Avatar

Нэргүй 2024-04-18 158.59.146.30

shine nisei horoolold 5 urea Transkei baigaa gesen shvv. xaxaxaxa
shine nisei horoolold 5 urea Transkei baigaa gesen shvv. xaxaxaxa
shine nisei horoolold 5 urea Transkei baigaa gesen shvv. xaxaxaxa
shine nisei horoolold 5 urea Transkei baigaa gesen shvv. xaxaxaxa
shine nisei horoolold 5 urea Transkei baigaa gesen shvv. xaxaxaxa

Avatar

Галбадрах 2024-04-18 103.212.116.9

Богд виллад гражын хамт 2,0 саяар түрээслэх байр байна, Даанч наад хэлсэн үг чинь жүжиг

Avatar

Нэргүй 2024-04-18 66.181.181.70

Хошин шог поп нөхөр хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харахад нянбактeри шиг өссөн байдаг

Avatar

Нэргүй 2024-04-18 203.17.23.197

Яармагт байртай залуу эхнэр ав. Олж өгч туслаж болно шүү Бага зэрэг төлбөртэй

Avatar

Зочин 2024-04-18 202.55.188.121

ЗААВАЛ ШИНЭ ЭХНЭР АВАХ ХЭРЭГГҮЙ ШД. ЗҮГЭЭР Л ТӨЛБӨРӨӨ ТОХИРОЛЦООД, ХАМТРАН АМЬДРАГЧ МАЯГААР БЖ БОЛНО ШД. ХА ХА .

Avatar

Нэргүй 2024-04-18 202.9.41.25

учир нь олдохгүй ижил нэртэнгүүд болон газар авч ашиг олж наадмын талбайг жижгрүүлсэн барилгын компаниудаас өндөр татавар авч нийслэлийн төсөвт төвлөрүүл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж