Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар түрээсийн байр хайж байна

Хуучирсан мэдээ: 2024.04.18-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар түрээсийн байр хайж байна

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар түрээсийн байр хайж байна

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар түрээсийн байр хайж байгаагаа учирлалаа.  Хотын захиргаа Яармаг руу нүүж эхэлсэн тул гэрээ ойртуулах шаардлага үүссэн байна.

Энэ талаар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Яармагийн түгжрэлийг маш сайн ойлгохыг хичээж байна.  Удахгүй нүүж очино.  Наад талд нь буюу Зайсан хавьд байр түрээслэх гээд явж үзлээ. Түрээсийн үнэ судалсан өндөр байна. Гурван саяын төлбөртэй байр ч байна. Хотын хойд талаас Яармаг руу өглөө ажилдаа очоод, орой буцна гэдэг боломжгүй гэж харж байгаа. Өнөрөө төлөөлөгчид илүү түрээслэх өрөө байвал санал болгоорой” гэж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан/НИТХ/-ы үеэр учирлав.

Мөн тэрбээр үндэсний их баяр наадмыг өнөө жил шинэлэг байдлаар зохион байгуулна гэв. Энэ талаар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Үндэсний их баяр наадмаар төв цэнгэлдэхийн гадна талаар замбараагүй хуушуур худалдаж, Нарантуулыг нүүлгэж аваачихгүй. Худалдаа эрхлэгчдэд стандарт тавина. Хуушуур хайрангуутаа тосыг нь шууд ногоон байгууламж руу асгадаг. Дэд бүтэцтэй, зориулалтын зөөврийн үйлчилгээн дээр стандарт тогтоон сонгон шалгаруулалт хийж өгнө.

Соёлын яамтай ярьсан. Үндэсний их баяр наадмыг онцлогтой хийнэ. Өндөр гэгээний урласан Дарь эхийг оргиналиар нь Төв цэнгэлдэх орчимд байрлуулж,  гадаад дотоодын жуулчдад үзүлье, уран зургийн хосгүй үнэт бүтээлийг олон түмэндээ дэлгэе.

“Наран туул”-аар өдөр бүр явдаг байж, наадам болохоор төв цэнгэлдэх тойроод гудамжны худалдаа гардаг. Битүү тойроод таавчиг худалдаа үйлчилгээ болчихдог.  Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны орлогч даргын хувьд өнөө жил арай өөрөөр зохион байгуулна гэдгээ хэлсэн. Засвар үйлчилгээ хуваарийн дагуу явж байна” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
69
ЗөвЗөв
28
ТэнэглэлТэнэглэл
17
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж