Э.Батшугар: Баялгийн сангийн хуулийг баталснаар төгрөгийн ханш чангарна

Э.Батшугар: Баялгийн сангийн хуулийг баталснаар төгрөгийн ханш чангарна

Э.Батшугар: Баялгийн сангийн хуулийг баталснаар төгрөгийн ханш чангарна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялагийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар “Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой. Монгол улсын байгалийн баялагийг хэн нэгэн бүтээгээгүй, байгаль, дэлхий бидэнд хайрласан. Тиймээс хамгийн зөв механизм бол Баялагийн сангаар дамжуулж, Монгол Улсын иргэн бүрт өгөөжийг нь хүртээх ёстой. Ингэснээр эдийн засгийн өндөр өсөлттэй статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломж нээгдэх юм.

Өнөөдрийн оруулж ирж буй Үндэсний баялагийн сангийн тухай хуулийн төсөлд дэлхийн хамгийн сайн практик болон жишигүүдийг нутагшуулсан байна. Тиймээс энэ хуулийг баталснаар манай улсын эдийн засгийн дархлаа дээшилж, зээлдэгчийн зэрэглэл сайжран, төгрөгийн ханш чангарах бололцоо нээгдэх юм.

Энэ хууль батлагдсанаар их хэмжээний мөнгө эргэлдэнэ. Тиймээс эрсдлийн менежментийн тогтолцоо чухал юм. Баялагийн сангийн өгөөжийг иргэн бүр хүртэх ёстой” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

afda 2024-04-18 122.201.23.75

ard irgedee sanhuugiin medlegtei bolgoh hergtei yum bn norweg uls chin ehnii ogoojoo shuud taraagaagui ard irgeddee snhuugiin medleg olgoson gej bn shuu

Avatar

Нэргүй 2024-04-18 66.181.184.129

C zuvshuuruliin 20-30 sayiin avilga enenii avilgach etsegtei xolbootoi doo. Etsegiinx nam xil gaali teever boomtiig avaa biz dee. Ed nar uls turuus zailaad uguusei.

Avatar

Зочин 2024-04-18 103.212.119.216

тойрогтоо юуч хийдэггүй үхсэн амьд нь мэдэгдэхгүй ёстой нэг мануухай юмаа

Avatar

иргэн 2024-04-18 62.55.205.86

кккк, балин хамарч хүүдээ дэмжээд байгаарай, тэгэхгүй бол данх чамайг дэвшүүлэхгүй гж зааж өгч дээ.

Avatar

Уншигч 2024-04-18 66.181.184.219

Төгрөг чангарч байвал сайн л бна. Гэхдээ ханшийн хэлбэлзлийг энэ бид 2 яаж мэдэхэв дээ чааваас

Avatar

Нянгар 2024-04-18 202.126.89.249

Хэлгүй дада хэлд орох гээл байнуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж