Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, авто замын түгжрэлийг бууруулах, орон сууцны бодлогын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, тогтоолын хавсралт хүчингүй болгох болон бусад асуудлын талаар хэлэлцлээ. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг танилцууллаа.

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Улмаар 2007 онд компанийн дүрэмд бус Т.Нямдаваагийн хүсэлтэд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар тус компанийг 100 хувь Т.Нямдаваагийн эзэмшил болгон бүртгэжээ. Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх спортын зориулалтаар олгосон 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлдээд буй. Тодруулбал, нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2005 оноос хойш тус орчмын газрыг бусдад эзэмшүүлж, 29 аж ахуйн нэгжид олгосон байна. Түүнчлэн 2008 оноос хойш нийслэлээс 4.6 тэрбум төгрөг зарцуулан тус хүрээлэнд тохижилт, урсгал засвар хийсэн ч энэ хугацаанд 49 хувийг эзэмшиж буй нийслэлд зөвхөн 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ. Улмаар уг өмчийн маргааны асуудлыг шалгуулахаар нийслэлийн зүгээс Авлигатай тэмцэх газарт хандсан юм.

Иймд цаашид “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн газрыг тусгай хэрэгцээнд авч, олон нийтийн оролцоотой компани болгон өөрчилж зохион байгуулах шаардлагатай байгаа тул тус хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд НИТХ-ыг төлөөлж хэлцэл хийх асуудлыг ийнхүү НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ мэт нийслэлийн өмчийг хууль бусаар ашиглаж буйг зогсоож, нийслэлийн мэдэлд буцаан авна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд нэгэнт баригдсан барилгыг шууд буулгах эрх Нийслэлийн Засаг дарга болон НИТХ-д байхгүй учраас хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ. Энэ онд Төв цэнгэлдэх хүрээлэнд засвар шинэчлэл, тохижилт хийж, зочдын суудлын тоог нэмэн, зүлгийг сайжруулж, индрийн хэсгийг өөрчилнө. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус их тогтдог тул усны хаялга хийх зураг төсвийг боловсруулж, барилгын ажлыг эхлүүлсэн. Мөн Үндэсний их баяр наадмаар гарах худалдаа үйлчилгээнд стандарт тогтооно” хэмээв.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бүртгэл, газар олголтыг Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, лавлагаа авахаар ажиллаж байна. Хүрээлэнгийн орчимд баригдаж байгаа барилгын ажлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар зогсоосон байгаа. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй Т.Нямдаваа нь 2023 оны долоодугаар сарын 31-ний өдөр нас барсан бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагчид 2024 оны гуравдугаар сарын 28-ны өдөр өвөөсөө татгалзах хүсэлтээ ирүүлж, зөвшилцөх боломжтой гэдгээ илэрхийлсэн” гэсэн юм.

Ийнхүү “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хувийн өмчийн хувьцааны хууль ёсны өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзах хүсэлт гаргасныг үндэслэн өр төлбөрт суутган тооцох хэлцэл хийж, орон нутгийн өмчид 100 хувь шилжүүлэн авах арга хэмжээг зохион байгуулах буюу “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ тухай тогтоолын төслийг редакцийн засвартайгаар баталлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гана 2024-04-18 202.126.89.207

ИХ ХААНЫ НУТГЫН ЗАЛУУС ШУДАРГА БАЙНАА БАЯР ХҮРГЭЕ.

Avatar

Нэргүй 2024-04-18 202.9.40.95

ЭНЭ МЭТ ХИЙХ АЖЛУУДЫГ ИРГЭД ӨӨРСДӨӨ САЙН ДЭМЖИХ ЁСТОЙ ШҮҮ. ХУРУУ ХӨДӨЛГӨХГҮЙ БАЙЖ, ЭВЭР ХОШУУЛДГАА БОЛЬЦГООХ ХЭРЭГТЭЙ ХЭРҮҮЛЧ ДОНТОНГУУД, ХОТДОО ӨӨРСДӨӨ ЭМХ ЦЭГЦТЭЙ, ЦЭВЭР ЦЭМЦГЭР БАЙХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Нэргүй 2024-04-18 66.181.187.104

энэ бол жижигхэн асуудал. луйвардуулж алдсан ашигт малтмал орд газруудыг ард түмэн төрийн мэдэлд авах хэрэгтэй юм биш үү. том асуудал шүү

Avatar

Нэргүй 2024-04-18 66.181.180.174

Мөдхөн хотод бүх орон сууцыг, хөдөөд бүх малыг улсын мэдэлд авах хэрэгтэй, тэгээд соц-измаа байгуулцгаая !!!

Avatar

Оноч 2024-04-18 202.5.202.2

Нямбаа сайн бна оо… өөр хэлэх үг алга.

Avatar

Нэргүй 2024-04-18 66.181.160.30

Нийслэлийн "эзэмшилд" юм уу, "өмчлөлд" юм уу??? Энэ бол огт хоёр өөр ухагдахуун гэдгийг нөхдүүд эрх биш мэдэж байгаа байлгүй дээ?!

Avatar

Иргэн 2024-04-18 103.57.95.166

Нямбаатар сайн байна

Avatar

xa xa 2024-04-18 103.111.68.3

ooroo oortoo shidver gargaal nogooniin ulsiin bvrtgel bvtgej l baidag vv mon aluurchid uym da…. tegeel zaraa shaasan

Avatar

зочин 2024-04-18 103.57.93.97

Хувийн өмчийг төр нь булаан авч байгаа хуучин нийгмийг санагдуулав.Эсвэл МУ-д коммунист засаглал тогтож эхлэх шив дээ.

Avatar

Нэргүй 2024-04-18 66.181.184.129

Exlexed bish ali xediin baigaa

Avatar

Зочин 2024-04-18 66.181.186.174

МАН 26 га газраар нь сүүлийн 30 жил сонгууль хийсэн. Энэ газар дээр хэн барилга барьсан. МАН-ын гишүүд ийн барилга л байгаа биз дээ. Тэгээд одоо газаргүй хоосон хашааг 100 хувь авна ч гэх шиг.

Avatar

Ard 2024-04-18 153.160.49.175

да здравстует коммунистический союз кочегаров и олигархов

Avatar

Нэргүй 2024-04-18 66.181.177.200

Уул нь эзэн нь юмаа мэдэж эргэнэ усаа хашдаг гэдэг биз дээ…

Avatar

Нэргүй 2024-04-18 188.33.225.185

Mие Энхболд, мон уран Наранхүү, ерөнхий архитектор байсан Нацагдорж гэж газрын наймаачин хулгайчуудыг ухаж шалгаад идсэн газар өмч хөрөнгийг нь хурааж шоронд хатаах хэрэгтэй

Avatar

Сум 2024-04-18 203.169.48.150

Одоо хүүхдийн паркын газар, цирк…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж