Засгийн газар илүү эрх мэдэлтэй байхаар шүүх байгууллага хараат болж байна

Хуучирсан мэдээ: 2024.04.18-нд нийтлэгдсэн

Засгийн газар илүү эрх мэдэлтэй байхаар шүүх байгууллага хараат болж байна

Засгийн газар илүү эрх мэдэлтэй байхаар шүүх байгууллага хараат болж байна

Монголын хуульчдын холбооноос тав дахь жилдээ “Хуульчдын форум”-ыг “Шигдэх үү, шинэчлэх үү” уриан дор “Үндэсний эрх зүйн тогтолцооны асуудал, шинэчлэл” сэдвээр өнөөдөр /2024.04.18/ зохион байгууллаа.

Энэ удаагийн “Хуульчдын форум”-д 500 орчим хуульч танхимаар болон цахимаар оролцож, өөрсдийн саналаа хуваалцаж байгаа юм. Энэ үеэр хуульчдаас гаргасан саналыг нэгтгэн зөвлөмж гаргаж, зөвлөмжийг хууль санаачлагчид, хуулийн төсөл боловсруулагчид, хууль хэрэгжүүлэгч нарт хүргүүлнэ.

Өмгөөллийн "АНТА ЭНД ПАРТНЭРС" ХХН Ерөнхий захирал Д.Түвшинтамир:

-Монголд хууль зүйн орчин харьцангуй хөгжиж байгаа гэж харж байна. Ялангуяа захиргааны эрх зүйн түвшинд Монгол улс Азийн зарим оронтой харьцуулахад илүү хөгжингүй байгаа нь давуу талтай. “Монголын хуульчдын холбоо” бол улс төрөөс хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулдаг байгууллага мөн гэж хардаг. Учир нь хуульчид өөрөө бие даасан, хараат бус байж чадсан тохиолдолд нийгэмд шударга ёс тогтож, иргэдийн эрх ашиг сонирхол жинхэнэ утгаараа хамгаалагдах нөхцөл бүрдэнэ. Шүүх байгууллагын хувьд хараат бус, бие даасан байдал сүүлийн 4-5 жилд сайжирсан. Түүнээс өмнө тодорхой хэмжээгээр хараат байсан гэж хардаг. Шүүх эрх мэдэл, хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл үндсэндээ тэгш байх ёстой. Гэтэл Засгийн газар илүү эрх мэдэлтэй байхаар шүүх тогтоох байгууллага хараат болох нөхцөлийг бий болгож байна.

МХХ гишүүн, Хууль зүйн ухааны доктор Г.Давааням:

-Хууль тогтоомж гэдэг нь үндэсний эрх зүйн том систем учир үүнийг өөрчлөхөд хугацаа хэрэгтэй. 1992 оны Үндсэн хуулиар ардчиллыг бэхжүүлж өгсөн. Тиймээс үүнд суурилсан захиргааны ерөнхий хууль гэх мэт суурь хуулиудаа Монголын онцлогт нийцүүлэн шинэчлэх шаардлагатай. Дараа нь эдгээр хуулийн дор байдаг салбарын хуулиудаа өөрчлөх гэх байдлаар явах хэрэгтэй. Энэ нь хэдий богино хугацаанд хийж хэрэгжүүлэх боломжгүй урт хугацаа шаардах ч гэсэн томоос нь хийж эхлэх хэрэгтэй байна гэлээ.

Дашрамд дурдахад, олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар Монгол улс сүүлийн таван жилд авлигын үзүүлэлтээр 180 орноос 121-т орж 15 байр ухарсан, ардчиллын үзүүлэлтээр 179 орноос 81-т орж 14 байраар ухарсан, хүний эрхийн үзүүлэлтээр 142 орноос 64-т орж 16 байраар ухарсан үзүүлэлттэй байна.

Энэхүү үргэлжилсэн уналт доройтлын үндсэн шалтгаан нь нийгмийнхээ амьдралыг зохицуулах чадваргүй одоогийн хуулийн тогтолцоонд байна хэмээн хуульчид үзэж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж