“Dilemma"-гийн Нелли анхны хүүхдээ хүлээж байна

“Dilemma"-гийн Нелли анхны хүүхдээ хүлээж байна

“Dilemma"-гийн Нелли анхны хүүхдээ хүлээж байна

“Dilemma" дуугаараа алдартай реппер Нелли сүй тавьж, анхны хүүхдээ тэсэн ядан хүлээж байна. Сүйт бүсгүй Ашанти нь дуучин бөгөөд хосууд удаан хугацааны турш салсан байсан ч дахин нийлж, гэр бүл зохиох болсноо шүтэн бишрэгчиддээ дуулгалаа.

Дуучин хосууд өөрсдийн цахим хуудас дээрээ баярт мэдээг дөрөвдүгээр сарын 16-нд нийтэлжээ. Сүйт бүсгүй Ашанти сэтгүүл өгсөн ярилцлагадаа “Би үнэхээр баяртай байна. 43 насандаа ээж болно гэдэг миний хувьд гайхамшиг юм. Би эцэг эхээ хараад үргэлж гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болж жаргалтай амьдрахыг хүсдэг байсан. Нелли бид хоёр бараг 20 жилийн дараа нэгнээ дахин олсон нь бидний гайхалтай хувь тавилан” гэж ярьжээ.

Неллигийн жинхэнэ нэр нь "Cornell Iral Haynes Jr" бөгөөд олон жилийн дараа аав болох сайхан мэдрэмжийг тэсэн ядан хүлээж байна гэв. Тэрбээр анхны хүүхдээ эрхлүүлж "Baby Haynes" гэж дууддагаа нуусангүй. Хосууд анх 2003 онд танилцаж, жилийн дараагаас нь үерхэж эхэлсэн. Гэвч 10 жил хамт байсныхаа дараа салсан юм. Урлагийн ажлаар хэд хэдэн удаа уулзаж, хоёр биенээ гэсэн сэтгэл нь дахин дүрэлзсэн гэж тэдний менежер ярьсан ба удахгүй төрөх бяцхан хүүхдийг нь бүх хүн хайрлаж байгаа гэжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-18 139.5.218.42

Бөөлжсөө долоох гэдэг билүү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж