"Дэлбэрэлтэд өртсөн Дүнжингаравын 207-р байрыг нураана"

"Дэлбэрэлтэд өртсөн Дүнжингаравын 207-р байрыг нураана"

"Дэлбэрэлтэд өртсөн Дүнжингаравын 207-р байрыг нураана"

УОК-оос өнөөдөр/2024.04.18/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Шадар сайд С.АМАРСАЙХАН:

-Гамшгийн эрсдлийн хуулийн төслийг Засгийн газарт өргөн барьж, УИХ-аар хэлэлцэхээр ажиллаж байна. Гамшгийн гаралт, хувь, тоо хэмжээ нэмэгдэж байна. Болзошгүй ахуйн болон бусад осол гэмтлийн тоо нэмэгдэж байна. Хохирол барагдуулах ажил эзэнгүйдэж байна. Тиймээс даатгалын тогтолцоог нэмэгдүүлж, шинэ тогтолцоо нэвтрүүлэх шаардлага гарсан. Дааталгүйгээс үүдээд хохирол барагдуулах боломжгүй, төр бүгдийг нь хариуцахад асуудалтай байна. Тиймээс Гамшгийн эрсдлийн тухай хуулийг танилцуулахаар шийдвэрлэлээ.

Хоёрдугаарт, газны дэлбэрэлтийн дүгнэлттэй танилцлаа. 26-р хороонд байрлах 207-р байрыг дахин ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан. Нийслэлийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэхээр эцэслэж байна. Хохирлыг барагдуулах, шинээр барих, осолд өртсөн айлуудын түрээсийн төлбөрийг төлөх, буруутай этгээдээс нэхэмжлэх зэргийг нийслэлийн удирдлагад шилжилж байна. Таван тэрбумыг Засгийн газар энэ асуудалд төсөвлөсөн. 2.1 тэрбум төгрөгийг зарцуулсан. 2.9 тэрбумыг нийслэлд шилжүүлж байна.

Гуравдугаарт, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудыг аюулгүй болгох, стандарт норм мөрдүүлэх тал дээр холбогдох яамдууд хамтран ажиллах даалгаврыг өглөө.

Дөрөвдүгээрт, хаваржилтын нөхцөл байдлаас үүдэн хорогдсон 6.8 сая малын сэг зэмийг устгах ажил 17 хувьтай явна. Үүнийг тавдугаар сарын 1-ний дотор ариутгал, устгалын ажлыг дуусгахын тулд ажлын хэсэг гарч, аймгууд руу томилж байна. Мөн зэвсэгт хүчний алба хаагчдыг энэ ажилд дайчилж байна.

Хамгийн сүүлд зудын эрсдэлийн тайланг сонслоо. Нийт мал сүргийн 14.9 сая буюу 23.9 хувь нь хорогдох тооцоолол байсан ч 6.8 сая буюу 1.5 дахин бага хорогдлоо. Өнгөрсөн долдугаар сараас анхааруулга өгч байсны үр дүнд хорогдлын тоо эерэг гарлаа. Гэхдээ тайвшрах зүйл биш. Нийгмийн сөрөг үр дагавруудыг бууруулах, нөхөн сэргээх арга хэмжээнүүдийг авна. Мал аж ахуй, хөдөө аж ахуйн тогтолцоо, системийг шинэчлэлтийг хийх, малчдын уялдаа холбоог хангах, шаардлагатай төсөв санхүүг батлах, зээл олгох, малчдад санхүүгийн дарамтгүй байлгах боломж нөхцлийг УИХ-аар хэлэлцэж байна. Банкны зээлийг нэг жилээр хойшлуулах, хүүгийн хөнгөлөлтэй үзүүлэх зэргийн үр дүнг тооцож, зохих арга хэмжээг авч байна.

-Малын сэг зэмийг устгахад хичнээн төгрөг төсөвлөсөн бэ?

-Энэ талаар Засгийн газраас шийдвэр гараад аймаг орон нутгууд өөрийн төсвийн хүрээнд хийнэ. Гэхдээ зарим аймгууд өөрийн төсвийн хүрээнд хийх боломжгүй байна. 9.8 тэрбум төгрөг яригдаж байна. Хүнс, хөдөө аж ахуйн талаас Сангийн яамд саналаа танилцуулж, энэ ажлыг шуурхайлж, малын сэг зэмийг эрсдэлгүй болгоно. Төсвийн зарцуулалт дээр хяналт тавина. Зарим аймгуудын төсөв хэт өндөр тавигдсан байна. Сүхбаатар аймгийн нэг мал устгах нэгж үнэ маш өндөр байна. Үүн дээр хяналт тавина. Төсвийн зарцуулалт хатуу хянагдах ёстой.

-Газ дэлбэрсэн асуудал дээр дүгнэлт гарсан уу?

-Тэр барилгын хийц, бат бөх, тэсвэрийн байдал дээр дүгнэлт хийсэн. Өнөөдөр танилцуулсан. Нийслэлийн удирдлагад шийдэл, гарцыг нь танилцуулна.

Барилга, хот байгуулалтын яамны төлөөлөл:

-Манай яамны хувьд УОК-ын үүрэг даалгаврын дагуу ажлын хэсэг гарган ажилласан. "Дүнжингарав"-ын уулзалт дээр гарсан дэлбэрэлт дээр ажилласан. Өнөөдөр танилцуулсан. Нийт дөрвөн объектын хоёр нь орон сууц, хоёр нь олон нийтийн байр. 207-р байр хамгийн анхаарал татсан. 12 давхар барилга бий. Бид ШУТИС-ийн харьяа байгууллагаар шинжилгээ хийлгэсэн. 207-р байрны тухайд дам нуруунд үүссэн ан цав нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс таван дахин их буюу арматур хэв гажжээ. Газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй гэж үзжээ. Бусад гурван барилга нь хүчитгэх шаардлагатай, засвар хийхээр болсон. 207-р байрыг буулгана. Буулгах дүрэм бий.

-Байрны хохирлыг хэн хариуцах вэ?

-С.Амарсайхан дарга нийслэлд өгсөн гэсэн. Гэм буруутай этгээдээр төлүүлнэ гэж ойлгоорой.

Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.БОЛОРМАА:

-Улс орнуудын хүмүүнлэгийн багууд хамтарч ажиллаж чадлаа. Энэ өвөл бид 13-14 сая мал хорогдох үнэлгээ байсан ч 6.8 саяад хүрлээ. Засгийн газар, хүмүүнлэгийн байгууллагын хамтын ажиллагаа сайн байлаа. Гамшгийн өндөржүүлсэн байдал зарласан нь бүх нийтийн анхаарлыг татахад гол үүрэг гүйцэтгэлээ. АНУ, Нидерланд, Тайландын төлөөлөгчид, шинжээчид ажиллаж байна. Бидний үзүүлсэн тусламж эзэндээ хүрсэн үү, нэмэр болсон уу гэдгийг судалж байна. Зургадугаар сараас малчдын амьжиргааг дэмжих чиглэлээр ажиллана гэж үзэж байна. Улаан загалмайн нийгэмлэг 11 мянга гаруй өрхөд 5.2 тэрбум төгрөгтэй тэнцэх хүмүүнлэгийн тусламжийг үзүүлжээ. Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг Монголд туслах аяныг өрнүүлж байна. 50 хувиас дээш малаа алдсан айл өрхүүдэд туслах аяныг Засгийн газартай хамтран эхлүүлнэ.

Үндэсний давхар даатгал компанийн гүйцэтгэх захирал Б.ЖАВХЛАНТ:

-Монголд гамшгийн эрсдлийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр судалгааны танилцуулгыг УОК-д танилцууллаа. Танилцуулгын зорилго Монгол Улсад гамшгийн даатгалын тогтолцоог бий болгохоор зорилгоор хууль эрх зүйн орчныг бий болгох хуулийн төслийг Сангийн яамны ажлын хэсэг боловсруулж байгаа. Иргэдийн хашаа, байшин, орон сууцыг албан журмын даатгалд хамруулах. Ингэснээр байгалийн гамшгийн улмаас хохирсон хохирлыг нөхөн олгох зорилготой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2024-04-18 205.185.120.50

Ter sanaatai zoriud huleej zogsoj baigaad tsisterntei shurgeltseed avaar gargasan jeeptei nohor er n hariutslaga huleej bna uu???

Avatar

Нэргүй 2024-04-18 158.59.146.30

dashvaanjiliin inhan yagaad hariutslaga huleehgui baina ve
dashvaanjiliin inhan yagaad hariutslaga huleehgui baina ve
dashvaanjiliin inhan yagaad hariutslaga huleehgui baina ve
dashvaanjiliin inhan yagaad hariutslaga huleehgui baina ve
dashvaanjiliin inhan yagaad hariutslaga huleehgui baina ve

Avatar

Нэргүй 2024-04-18 202.9.41.25

ийм чанар муутай барилга барьсан бариулсан хүлээн авсан хүмүүст хариуцлага тооц. Бас тэр зам тавьсан компани….хүлээн авсан төрийн ажилтан…

Avatar

Ирргэн 2024-04-18 66.181.161.123

мөнгө л цуслах МАНгасуудын цуст ам …Түүнээс иргэдээ бодсон юмгүй Бас Дашваанжил АН н Лу Гантөмөр 2 г онилсон б**в уу

Avatar

Нэргүй 2024-04-18 122.201.23.66

yarmagt nodnin shine barilga shatsan gadna passadiig ni soliodl zarj bna yamar yalga bna? teriig nuraagaagui

Avatar

иргэн 2024-04-18 59.153.84.210

дэлбэрэлтийн доргилт нь барилгын хийцэд нөлөөлнө л дөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж