Дэлхийн гуравдугаар дайн болж болзошгүйг анхааруулав

Дэлхийн гуравдугаар дайн болж болзошгүйг анхааруулав

Дэлхийн гуравдугаар дайн болж болзошгүйг анхааруулав

АНУ-ын Конгресст хандаж удаан хугацаанд гацсан гадаад тусламжийн тухай хуулийн төслийг батлахыг Украины ерөнхий сайд Денис Шмихал уриалав. Тэрбээр "ВВС" агентлагт ярилцлага өгөхдөө "Украин Оростой зөрчилдсөөр байвал дэлхийн гуравдугаар дайн болно" гэж хэлжээ.

Жо Байден дайны эсрэг 61 тэрбум ам.долларыг хэрэгцээт орнуудад хандивлах хуулийн төсөл санаачилсан ч Конгрессын шүүмжлэлийг хүртсэн. Төлөөлөгчдийн танхим дөрөвдүгээр сарын 20-нд  уг багц хуулийн талаар санал хураах гэж байна. Энэхүү саналд Израиль төдийгүй Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг санхүүжүүлэх асуудлыг тусгах юм.

Ерөнхий сайд Денис Шмихал уг хуулийн төслийг Конгресс батлавал боломжит бүх сүйрлээс Киев гарч чадна гэж үзэж байна. Тэрбээр Лхагва гаригт “BBC” агентлагт өгсөн ярилцлагадаа “ Энэ мөнгө бидэнд маргааш биш, өнөөдөр биш, өчигдөр л хэрэгтэй байв. Хэрэв бид хамгаалахгүй бол Украин ялагдах болно. Мөн дэлхийн бүх аюулгүй байдлын систем устаж, шинэ систем хайх хэрэгтэй болно. Эсвэл олон төрлийн дайн гарч, эцсийн эцэст энэ нь дэлхийн гуравдугаар дайнд хүргэж болзошгүй юм” гэжээ.

Гадны санхүүжилт үгүй бол ялагдаж болзошгүй гэж Украин хэд хэдэн удаа анхааруулга өгсөн. Тухайлбал, өнгөрсөн жил ерөнхийлөгч  Зеленский “Хэрэв Орос улс мөргөлдөөнд ялбал Польш руу довтолж, Дэлхийн Гуравдугаар дайн дэгдээж магадгүй” гэж мэдэгдэж байв. Гэвч Кремлийн албаныхан Зеленскийн мэдэгдлийг тохуурхсан юм. Өнгөрсөн сард Путин Орос улс хэзээ нэгэн цагт Зүүн Европ руу довтолж магадгүй гэсэн цуурхлыг  няцааж, "ямар ч утгагүй дэмий зүйл" гэж мэдэгджээ.

Орос улс НАТО-гийн бүрэлдэхүүн улс руу хэзээ ч халдаж байгаагүй. НАТО-гийн хамтын батлан ​​хамгаалах гэрээнд зааснаар нэг гишүүн рүү халдвал бүгдэд нь халдаж байна гэсэн үг юм.

АНУ-ын Бүгд найрамдах намын баруун жигүүрийн сөрөг хүчнийхэн Украинд үзүүлэх боломжит тусламжийг хэдэн сарын турш хаасан. Хууль тогтоогчдын зарим нь АНУ-Мексикийн хилийн аюулгүй байдлыг хангахад зориулж санхүүжилт олгох ёстой гэж үзсэн. Мөн олон арван тэрбум ам.долларын тусламжийг гадаадад илгээхийг эсэргүүцэж байна. Харин Жо Байден Лхагва гаригт  хийсэн мэдэгдэлдээ "Бид найзуудтайгаа хамт" гэсэн мессежийг дэлхий нийтэд илгээхийн тулд Конгрессоос хуулийн төсөл батлагдмагц нэн даруй гарын үсэг зурж, тусламж илгээнэ гэжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-04-18 202.9.46.200

Ану украйнд 60 тэрбумыг өгвөл дэлхийн 3-р дайн эхэлнэ…..тэнэгээ…

Avatar

Нэргүй 2024-04-18 66.181.178.89

Нэг мөсөн дайн болж далимдуулж эх орноо луйварчдаас цэвэрлэх юмсан

Avatar

Нэргүй 2024-04-18 103.212.117.179

АНУ визь авч чадаагүй арчаагүй юмнууд гуцаж нэг тайвширдаг байх хөөрхийс

Avatar

Нэргүй 2024-04-18 203.17.23.197

Украйнд туславал нүхэнд ус асгасантай адил устаж алга болно

Avatar

Иргэн 2024-04-18 66.181.179.218

Дэлхийн аюулгүйн систем байхгүй болно ч гэх шиг. Нөгөө вагонд танкаа ачаад винтовоо үүрээд ороод ирнэ гэдэг үлгэртэй тун төстэй сонсогдож байх чинь ккк

Avatar

Уншигч 2024-04-18 66.181.161.249

ард иргэд нь төр засаг нь хүсч байвал анд найзаа хэзээ ч хаядаггүй агуу гүрэн шүү. тэгэхээр тусламж очих л болно. үүнд бүү эргэлз, дайн ч дуусах болно.

Avatar

Нэргүй 2024-04-18 139.5.218.131

анд найзаа гээшшш, харин ч АНУ байгаагүй бол Украйн улс ингэж сөнөхгүй байх байлаа. өөрсдийн хүүхэлдэйг еврэйгээ тавьж байгаад л Оросуудын эсрэг турхирсаар байгаад ийм байдалд хүргэсэн нь АНУ шүү дээ …. яаж хүн болно доо чи

Avatar

Лхагва очир 2024-04-18 103.57.93.141

дэлхий нийтийн өмнө гарч байгаад украйн бол израйль биш тийм болхоор бид украйны өмнөөс оростой шууд байлдахгүй гээд зарлаж байхыг бодоход лав украйн ану ын найз биш л юм шиг байгаа юм даа

Avatar

Нэргүй 2024-04-18 192.42.116.177

Д3Д гаргахгүйн тулд барууны удирдлагууд нацист фашист Киевийг хаяж байгаа юмаа, нацист Укр одоо мартагдсан дууль болсон.

Avatar

Нэргүй 2024-04-18 66.181.180.174

Тэнэг хүүр вэ,чи ? Путиныг х****л идэг !

Avatar

Нэргүй 2024-04-18 203.17.23.197

Ми л тэнэг байна даа

Avatar

Б 2024-04-18 202.55.191.130

УКРАЙНД ГАНЦ Ч НАЦИСТ БАЙХГҮЙ. ХАРИН ЦАРЬ ОРОС ОРНЫГ ФАШИСТ УЛС БОЛГОСОН.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж