“Эрх баригчдыг шүүмжилбэл шоронд, долоовол доллар авдаг боллоо”

“Эрх баригчдыг шүүмжилбэл шоронд, долоовол доллар авдаг боллоо”

“Эрх баригчдыг шүүмжилбэл шоронд, долоовол доллар авдаг боллоо”

Ардчилсан намын 4:11 мэдээллийн цагт өнөөдөр/2024.04.18/ Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Ган-Очир болон Увс аймгийн Ардчилсан намын дарга Д.Цэндсүрэн нар мэдээлэл хийлээ.


Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Ган-Очир:

-Ардчилсан залуучуудын холбооноос өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн Цэцэд  Эрүүгийн хуулийн 13, 14 дүгээр зүйл заалтыг өгсөн.

Монгол Улсын Үндсэн хуулийн язгуур эрх ашиг, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх маань нээлттэй байх ёстой.  Гэтэл сошиалд бичсэн шүүмжлэл шоронд орох үндэслэл болж эхэллээ.  Сошиалд үгээ хэлсэн, лайв хийсэн сэтгүүлч шоронд орох шалтгаан болж хувирлаа.

Эцэстээ эрх баригчдыг шүүмжилбэл шоронд ордог, долоовол доллар авдаг нийгмийг бий болгоод байна.

Тийм учраас Эрүүгийн хуулийн 13, 14 дүгээр зүйл заалт бол Үндсэн хууль зөрчиж байгаа. Олон улсын хүний эрхийг байгууллагаас Монголд энэ заалттай холбоотойгоор зөвлөсөн байгаа.  Бусдыг доромжилсон, гүтгэсэн, худал мэдээлэл тараасан заалтаа Захиргааны хуульдаа эргүүлж оруулаач ээ. Эрүүгийн хуульдаа зааснаас болоод танай иргэд эрх чөлөөгүй болж эхэлсэн.

Сэтгүүлч нар эрх чөлөөгүй болсон. Улс  төрийн намын сөрөг хүчин эрх чөлөөгүй болсон. Гар утастай интернэтэд ордог хүн бүр эрх чөлөөгүй болж эхэлсэн. Хүссэн цагтаа тэр хүмүүсийг ачна, тамлана, шоронд хорино.

Ийм айдсаар ийм нийгмийг үүсгэлээ гэж олон улс даяар үзээд байна. Ийм учраас дээрх заалтыг өөрчлөх шаардлагыг УИХ дахь МАН-ын бүлэгт хүргүүлж байна гэв.

Увс аймгийн Ардчилсан намын дарга Д.Цэндсүрэн:

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хулгайтай тэмцсэнээр нүүрс экспорт нэмэгдсэн, долларын нөөц нэмэгдсэн гэж удаа дараа мэдэгдэл хийж байгаа. Хулгайтай сайн тэмцэж байгаа гэсэн PR-ыг эрх баригчид сайн явуулж байгаа. Үнэхээр хулгайчтайгаа тэмцэж байгаа бол Ерөнхий сайд таны хажууд хулгайч нар чинь байна. Танхимын хулгайч нартайгаа тэмц. Орд газар зарсан, Монгол Улсын хилээр хууль бусаар маш их хэмжээний доллар оруулж  ирсэн, авлигын мөнгө нь гэрт нь багтахаа болиод алтан гулдмай болгож хадгалж байгаа гэж мэдэгдсэн Хууль зүйн сайдаасаа, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаасаа, Эдийн засгийн хөгжлийн сайдаасаа хулгайгаа нэх.

Архангай аймгаас УИХ-д сонгогдсон байсан, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат УИХ -ын танхимд мэдэгдэл хийж байсан. Сангийн сайдаар ажиллаж байсан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байгаа Ч.Хүрэлбаатар ах дүү найз нөхөдтэйгээ нийлээд Увс аймгийн Бөх мөрөн сумын Хотгор шанагын уурхайг солонгосчуудад 10 сая ам.доллараар зарсан гэж… Сангийн сайд байсан хүн, ёс суртахууны хувьд ядаж 10 сая ам.долларын 10 хувь болох ХХОАТ болох 1 сая ам.доллараа төлчих.

Хоёрт, Хууль зүйн сайд Б.Энхбаяр мэдэгдэл хийсэн. Нүүрсний хулгайн 30 сая ам.доллар Монголын хилээр хууль бусаар орж ирсэн. Холбогдох этгээдүүд нь Засгийн газар дотор ажиллаж байгаа.

Авлига хулгайтай тэмцэж байгаа юм бол 30 сая ам.долларын эзнийг зарла. Танхимын чинь сайд хэлсэн, энийг мэдэхгүй байна гэж байхгүй.

Дээр нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хэлсэн. Авлигачдын мөнгө гэрт нь багтахаа болиод алтан гулдмай болгож хадгалж байна шүү.  Энийг Монгол Улсын хуулийн бүх байгууллага мэдэж байгаа. н.Чинбат прокурор та энийг мэдэхгүй өнгөрнө гэж байхгүй гэж мэдэгдсэн. Ийм учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж, танхим доторх хулгайч нартаа хариуцлага тооцохыг шаардаж байна гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ХахаХаха
15
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-18 158.59.146.30

7no 7lgoh etgeeduud dollars braad urne uu.
7no 7lgoh etgeeduud dollars braad urne uu.
7no 7lgoh etgeeduud dollars braad urne uu.

Avatar

zochin 2024-04-18 203.91.115.247

ene uwsiin piidaa zailaa

Avatar

АН-ЫН АЦНУУД 2024-04-18 196.240.207.162

АН-ЫН АЦНУУД, ЭХЛЭЭД БАЯРЦОГТ МЭТИЙН ХУЛГАЙЧИЙНХАА АСУУДЛЫГ НАМ ДОТРОО ШИЙДЧЭЭД ХОШГОРЦГОО. ЗАЙЛ, АН-ЫН АЦНУУД !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2024-04-18 66.181.190.120

Эрүүгийнхний үүрийн шоргоолжнууд хүний эрх ярьж харагдаач. Та нар бусдын эрүүл шүүмжжлэлийг хэзээ хүлээж авчээсэн билээ, өмнөөс нь дайрч доромжилж бүр зоддог биздээ, дотроо жанчилддагаа ч ардчилал гэж ард түмнийг доромжилдог. АН нэр өгчхөөр хулгайч хулигаанууд ардчилагч болдоггүйг та нар олон баталлаа. Гүжирдлэгээр, захиалгаар баяжсан зарим сэтгүүлч байтугай та нар нийгмийн сүлжээгээр хязгааргүй доромжилдог чинь таныхаар ардчилал юм байна.

Avatar

Нэргүй 2024-04-18 66.181.160.6

г***й сайтын гичийнүүд зайлаа

Avatar

Нэргүй 2024-04-18 202.131.239.50

За ёстой боож үхэх гэж нөгөө нүүрсний хулгайчид Элбэгдоржийн бүлэглэл. Энэ их хулгай авлигал бүхэн АН аас эхлэлтэй шүү энэ бүхнийг үндсээр нь устгах засгийн газрийн төлөвлөгөөг та нар муу шиг эздийнхээ үгээр хөдөлдөг гөлөгнүүд ингэж солиороод нэмэргүй Монголоос хорлосон сүгнүүд та нар хэзээ ч Монголоо бодохгүй эзнээ долоож хамгаалах л үүрэгтэй сүгнүүд шд

Avatar

Нэргүй 2024-04-18 139.5.218.115

Монгол банкны ерөнхийлөгч байсан Золжаргал Оюун-Эрдэнийг өчигдөр тв-9 телевизээр ёстой гөлөг шиг арчилгүй долоож байх чинь юу билээ

Avatar

Харьцуулагч 2024-04-18 49.0.139.175

Эд үнэхээр авилга авач хэн байгааг мэдэж л байгаа, тэмцэж бол чадахгүй шалдан ам, харин ингэж хэлсэнээрээ мөнгөний хүүдийг гаднаас нь долоож байна аа.

Avatar

Нэргүй 2024-04-18 124.158.106.113

2012-2016 онд харин ч ёстой Элбэгдорж Батүүл Дорлигжав нар хэлмэгдүүлэлт хийж гадныханы хөрөнгийг дээрэмдэж шоронд чихэж яргалал үйлдэж байлаа. Чимгээ Содномдаржаа нарыг яаж аллаа??? Ард иргэд хоорондоо айж шивнэлдэж ярьдаг болчихсон байсан худлаа юу? Жагсаал хийх гэхээр зодож тараадаг байлаа.

Avatar

Нэргүй 2024-04-18 43.242.242.59

Бөөн шоучид. Гэмт хэрэг хийсэн бол яллаж л таарна. Энэ Ган-Очир гэдэг хүн чинь Францад авгайгаа зоддог хүн мөн үү. Оюун-Эрдэний засгийн газар сайн ажиллаж эдийн засгийг чадвартай болгосон. үүнд нь эд нарын дургүй нь хүрээд байгаа бололтой. Улс орноо боддог байх хэрэгтэй гэж та нарт зөвлөе

Avatar

Лхагва очир 2024-04-18 103.57.93.141

сарөг хүчиний нөхцөл байдал хаан ч ийм л байдаг. энэ бүхнээс айж байгаа бол өөрсдийгөө сөрөг хүчин гээд яах вэ дээ. Энэ бүхнийг айхгүй даван туулж байж л олонх болно шүү дээ. би шүүмжилмээр л бна даан ч шоронд хийх гээд бна гэж гонгинож байгаа бол зүгээр л ашиг хонжоо хайгч л гэсэн үг шүү дээ

Avatar

Иргэн 2024-04-18 66.181.179.218

Танай намын Элбэгдорж, Дорлигжав нарын л бий болгосон тогтолцоо шүү дээ. Одоо хүртэл ойлгоогүй яваа юм уу??? Харин Оюун-Эрдэнийн засгийнгазар тэр тогтолцоог нь нураах гэж тэмцэж байгааг бид харж ойлгож дэмжиж л байна

Avatar

Нэргүй 2024-04-18 66.181.180.174

Оюукийн ЗГ шоудан эхлүүлсэн нэг ч ажлаа дуусгаагүй ! Нүүрсний луйварчдаа шийтгэж, хохирлыг төлүүлээч дээ, наад зах нь….

Avatar

Нэргүй 2024-04-18 202.126.89.223

AN ii p**a nariin hajuud hen hen be giin yadaj zarlaad baina . Ene s** nariin uyed zugeer l chiv chimeegui hulgailj bailaa. Adgiin naad zahiin ASEM iin mungu haana baina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж