“Эрх баригчдыг шүүмжилбэл шоронд, долоовол доллар авдаг боллоо”

Хуучирсан мэдээ: 2024.04.18-нд нийтлэгдсэн

“Эрх баригчдыг шүүмжилбэл шоронд, долоовол доллар авдаг боллоо”

“Эрх баригчдыг шүүмжилбэл шоронд, долоовол доллар авдаг боллоо”

Ардчилсан намын 4:11 мэдээллийн цагт өнөөдөр/2024.04.18/ Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Ган-Очир болон Увс аймгийн Ардчилсан намын дарга Д.Цэндсүрэн нар мэдээлэл хийлээ.


Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Ган-Очир:

-Ардчилсан залуучуудын холбооноос өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн Цэцэд  Эрүүгийн хуулийн 13, 14 дүгээр зүйл заалтыг өгсөн.

Монгол Улсын Үндсэн хуулийн язгуур эрх ашиг, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх маань нээлттэй байх ёстой.  Гэтэл сошиалд бичсэн шүүмжлэл шоронд орох үндэслэл болж эхэллээ.  Сошиалд үгээ хэлсэн, лайв хийсэн сэтгүүлч шоронд орох шалтгаан болж хувирлаа.

Эцэстээ эрх баригчдыг шүүмжилбэл шоронд ордог, долоовол доллар авдаг нийгмийг бий болгоод байна.

Тийм учраас Эрүүгийн хуулийн 13, 14 дүгээр зүйл заалт бол Үндсэн хууль зөрчиж байгаа. Олон улсын хүний эрхийг байгууллагаас Монголд энэ заалттай холбоотойгоор зөвлөсөн байгаа.  Бусдыг доромжилсон, гүтгэсэн, худал мэдээлэл тараасан заалтаа Захиргааны хуульдаа эргүүлж оруулаач ээ. Эрүүгийн хуульдаа зааснаас болоод танай иргэд эрх чөлөөгүй болж эхэлсэн.

Сэтгүүлч нар эрх чөлөөгүй болсон. Улс  төрийн намын сөрөг хүчин эрх чөлөөгүй болсон. Гар утастай интернэтэд ордог хүн бүр эрх чөлөөгүй болж эхэлсэн. Хүссэн цагтаа тэр хүмүүсийг ачна, тамлана, шоронд хорино.

Ийм айдсаар ийм нийгмийг үүсгэлээ гэж олон улс даяар үзээд байна. Ийм учраас дээрх заалтыг өөрчлөх шаардлагыг УИХ дахь МАН-ын бүлэгт хүргүүлж байна гэв.

Увс аймгийн Ардчилсан намын дарга Д.Цэндсүрэн:

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хулгайтай тэмцсэнээр нүүрс экспорт нэмэгдсэн, долларын нөөц нэмэгдсэн гэж удаа дараа мэдэгдэл хийж байгаа. Хулгайтай сайн тэмцэж байгаа гэсэн PR-ыг эрх баригчид сайн явуулж байгаа. Үнэхээр хулгайчтайгаа тэмцэж байгаа бол Ерөнхий сайд таны хажууд хулгайч нар чинь байна. Танхимын хулгайч нартайгаа тэмц. Орд газар зарсан, Монгол Улсын хилээр хууль бусаар маш их хэмжээний доллар оруулж  ирсэн, авлигын мөнгө нь гэрт нь багтахаа болиод алтан гулдмай болгож хадгалж байгаа гэж мэдэгдсэн Хууль зүйн сайдаасаа, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаасаа, Эдийн засгийн хөгжлийн сайдаасаа хулгайгаа нэх.

Архангай аймгаас УИХ-д сонгогдсон байсан, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат УИХ -ын танхимд мэдэгдэл хийж байсан. Сангийн сайдаар ажиллаж байсан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байгаа Ч.Хүрэлбаатар ах дүү найз нөхөдтэйгээ нийлээд Увс аймгийн Бөх мөрөн сумын Хотгор шанагын уурхайг солонгосчуудад 10 сая ам.доллараар зарсан гэж… Сангийн сайд байсан хүн, ёс суртахууны хувьд ядаж 10 сая ам.долларын 10 хувь болох ХХОАТ болох 1 сая ам.доллараа төлчих.

Хоёрт, Хууль зүйн сайд Б.Энхбаяр мэдэгдэл хийсэн. Нүүрсний хулгайн 30 сая ам.доллар Монголын хилээр хууль бусаар орж ирсэн. Холбогдох этгээдүүд нь Засгийн газар дотор ажиллаж байгаа.

Авлига хулгайтай тэмцэж байгаа юм бол 30 сая ам.долларын эзнийг зарла. Танхимын чинь сайд хэлсэн, энийг мэдэхгүй байна гэж байхгүй.

Дээр нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хэлсэн. Авлигачдын мөнгө гэрт нь багтахаа болиод алтан гулдмай болгож хадгалж байна шүү.  Энийг Монгол Улсын хуулийн бүх байгууллага мэдэж байгаа. н.Чинбат прокурор та энийг мэдэхгүй өнгөрнө гэж байхгүй гэж мэдэгдсэн. Ийм учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж, танхим доторх хулгайч нартаа хариуцлага тооцохыг шаардаж байна гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ХахаХаха
15
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж