Төмөр замын мэргэжил сурталчлах өдөрлөг орон нутагт болж байна

Төмөр замын мэргэжил сурталчлах өдөрлөг орон нутагт болж байна

Төмөр замын мэргэжил сурталчлах өдөрлөг орон нутагт болж байна

“УБТЗ” ХНН-ээс санаачлан ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид болон ахлах ангийн сурагчдад мэргэжлийн баримжаа олгох зорилгоор  “Төмөр замын мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийг улс орон даяар энэ сарын 9-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад төмөр замын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, түүнд шаардлагатай боловсон хүчний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдсээр байгаатай уялдуулан төмөр замын тээврийн салбарт шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх зорилгоор дээрх өдөрлөгийг зохион байгуулж байна.

Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Архангай, Өвөрхангай, Баянхонгор зэрэг 17 аймагт зохион байгуулагдаж байгаа өдөрлөгт одоогоор 46 сургуулийн 2000 гаруй сурагчид оролцож, төмөр замын мэргэжлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваад байна. Ирэх долоо хоногт  Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Дундговь, Өмнөговь аймагт өдөрлөгийн үйл ажиллагаа үргэлжилнэ.

Дашрамд сонирхуулахад “Улаанбаатар төмөр зам” ХНН нь төмөр замын тээврийн салбарт шаардлагатай мэргэжилтэй боловсон хүчнийг өөрийн харъяа ТЗДС болон Политехник коллежид сургаж бэлтгэдэг юм. Мөн нийслэлийн болон Дархан-Уул, Дорноговь зэрэг аймгийн зарим ерөнхий боловсролын сургуульд төмөр замын мэргэжлийн чиглүүлэх сургалттай гүнзгийрүүлсэн ангийг нээсэн бөгөөд тэдгээрт суралцсан олон хүүхэд залуус ОХУ-ын Зам харилцааны их сургууль болон УБТЗ-ын ТЗДС-д суралцаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж