Хятадаас импортлогдож буй зарим ган, хөнгөн цагааны татварыг гурав дахин нэмэгдүүлэхийг Жо Байден уриаллаа. Тодруулбал, Хятадын эсрэг худалдааны хатуу байр суурьтай гэдгээрээ алдартай Дональд Трампийн эсрэг улиран сонгогдох кампанит ажлынхаа хүрээнд Жо Байден зарим худалдааны бодлогоо чангаруулахыг оролдож байна.
Энэхүү санал нь АНУ-ын ажлын байрыг шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах зорилготой гэж Цагаан ордон мэдэгдэв.
Хятад улс өмнө нь ган, хөнгөн цагааныг хилийн чанадад “хаясан” гэх мэдээллийг үгүйсгэж байсан. “Хаях” гэдэг нь илүүдэл бүтээгдэхүүнийг өөр улс оронд маш хямд үнээр зарж борлуулах явдал юм. Энэ нь хямдаар худалдаж авч буй орны дотоод үйлдвэрийн зах зээлийг алдагдуулж болзошгүй үйлдэл юм.
Жо Байден Лхагва гаригт Пенсильвани дахь Гангийн үйлдвэрүүдийн нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн хуралд оролцох үеэрээ “ Хятадын хямд материал бидний зах зээлийг доройтуулж, ажилгүйдлын түвшинг нэмж байна. Тэд булхайцаж байна. Америкийн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж байна” гэжээ. Мөн 2000-аад оны эхээр Хятадын импортоос болж гангийн үйлдвэрийн хэдэн арван мянган ажилчин ажилгүй болсныг дурдаад "Бид ийм зүйл дахин давтагдахыг зөвшөөрөхгүй" гэж хэлжээ.
АНУ дахь Хятадын Элчин сайдын яам Байдены санал болгосон арга хэмжээг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. "АНУ-ын олон улсын худалдааны түншүүд, тэр дундаа Хятад улс зах зээлийн бус зарчим, хүчин чадал хэтрүүлсэн болон бусад шалтгаанаар худалдааны асуудлыг хязгаарлаж, улстөржүүлж байгаад ихээхэн дургүйцэж байна" гэж Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Пэнгю мэдэгджээ. Мөн АНУ нь Хятадтай хамтран ажиллаж, олон улсын эдийн засаг, худалдааны дүрмийг зөрчсөн үйлдлүүдийг зогсоож, тарифыг цуцална гэдэгт найдаж байгаагаа онцлов.
Эх сурвалж: BBC
Нэргүй 2024-04-18 107.189.2.108
Баадан гуайн энэ уриалгыг ОяаМояанууд дэмжиж байна, харин УяаХуяанууд галзуурч солиортлоо уурлан эсэргүүцэж байгаа.
Андуурлаа. 2024-04-18 103.57.94.244
Андуураад солиод биччихлээ. Ер нь гэхдээ элийрхээ больцгоо
Нэргүй 2024-04-18 192.42.116.220
Огтхон ч андуураагүй! Хар хятадын эсрэг бол чөтгөр шулам ч байсан ОяаМояанууд дэмжинэ! харин уяахуяанууд уйлалдах биз, тэр уяахуяанууд Монголд падлий ч байхгүй.