“Чингис хаан” Олон улсын нисэх буудал “4 од” зэрэглэл хүртлээ

Хуучирсан мэдээ: 2024.04.18-нд нийтлэгдсэн

“Чингис хаан” Олон улсын нисэх буудал “4 од” зэрэглэл хүртлээ

“Чингис хаан” Олон улсын нисэх буудал “4 од” зэрэглэл хүртлээ

Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын түүхэнд анх удаа “Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь Английн SKYTRAX олон улсын судалгаа үнэлгээний байгууллагаас дэлхийд нэр хүндтэй “4 од” зэрэглэлийн нисэх буудал үнэлгээг 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хотод гардан авлаа. Их Британи улсын Лондон хотод төвтэй Скайтракс олон улсын cудалгаа, үнэлгээний байгууллага нь 1989 онд байгуулагдсан бөгөөд терминалын дизайн, зорчигч үйлчлүүлэгчид рүү чиглэсэн нисэх буудлын бүтээгдэхүүн үйлчилгээ, засвар үйлчилгээ, цэвэр тухтай орчин, харилцаа хандлага зэрэг 800 гаруй нарийвчилсан чанарын үзүүлэлт тус бүрээр шинжилгээ хийж, 1-5 оноогоор үнэлгээ хийдэг байна.

Монгол-Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь 2019 оны  долдугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан бөгөөд "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын менежментийг хариуцан ажилладаг. “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн 49 хувийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн Газрыг төлөөлж “Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК, 51 хувийн хөрөнгийг Япон улсыг төлөөлж “Жапан эйрпорт менежемент” ХХК эзэмшиж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж