Хайлаастын замд зам тээврийн ноцтой осол гарчээ

Хайлаастын замд зам тээврийн ноцтой осол гарчээ

Хайлаастын замд зам тээврийн ноцтой осол гарчээ

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастын замд өнөөдөр /2024.04.17/ 19:00 цагийн орчимд зургаан хүүхэд, нэг том хүн мөргөсөн зам тээврийн ноцтой осол гарчээ. Ослоор 16 настай охин яаралтай тусламж авч чадалгүй нас барсан байна. Мөн хамт явсан 13 настай эрэгтэй хүүхдийн шилбэний яс хугарсан, мөн нэг хүүхдийн хоёр талын дунд чөмөгний хугарсан, 40 настай эмэгтэй тархины битүү гэмтэл авсан, 11 настай эрэгтэй хүүхдийн чөмөг хугарсан, 12 настай эрэгтэй хүүхэд тархины гэмтэл, найман настай эрэгтэй хүүхэд толгойдоо гэмтэл авчээ. Эдгээр хүмүүс ГССҮТ-д эмчлүүлж байна.

Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээгээр Prius, Verna хоёр автомашин мөргөлдсөний улмаас замаар гарч явсан 16 настай охин осолд өртөж нас барсан бол зургаан хүн хүнд гэмтжээ.

Одоогоор ослын газрын үзлэг дуусаагүй үргэлжилж байна. Хоёр автомашины жолооч согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн эсэх ослын шалтгааныг тодруулахаар Тээврийн цагдаагийн алба ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
10
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2024-04-17 103.57.93.192

Монголд амьд , эрүүл саруул явах Баталгаа үгүй болжээ,,,,,Үхлийн хөндий л гэсэн үг,

Avatar

Нэргүй 2024-04-17 103.57.94.56

huulli sul bn

Avatar

Жалайр 2024-04-17 202.21.100.210

Энэ явдал бол буруу рултэй машиндаа ч биш, прусдээ ч биш , хуулиндаа ч биш миний бодлоор хуулиа мөрддөггүй танил тал хамаатан саднаараа ямар нэг хэргийг хаацайлдагаас хамаг хэрэг үүсэж байна

Avatar

Нэргүй 2024-04-17 103.212.117.129

жолооны үнэмлэхийг шууд талх шиг зарсны гай.

Avatar

Нэргүй 2024-04-17 202.179.26.150

приус зээлээр авч уначихаад болсон болоогүй жолооч гээд давхина. яана даа

Avatar

Би Монгол 2024-04-17 66.181.187.150

Монгол хүн морь унахаараа давхидаг, машин баривал давхиж л таарна. Хурдан явж миний ажил бүтэж байхад бусад нь ямар хамаа байна гэсэн эрх чөлөө. Үүрэггүй Ардчилал мандтугай!

Avatar

Нэргүй 2024-04-17 103.168.34.11

buglurch baihdaa taarsan umhii lalruud

Avatar

Нэргүй 2024-04-17 59.153.112.162

нц нц ямар хэцүү юм бэ энч одоо хууль чангараад нэмэр болох нь уу буруу талдаа жолооны хүрд баруун гарын дүрэм их нөлөөлж байгаа даа

Avatar

Нэргүй 2024-04-17 202.126.89.216

Монголчуудаа арай дэнднээ хуучны хогийн сэгэн төмөр уначхаад битгий ингэж хурдтай давхиж үхэх гэж бгам шиг орк давхилдахаа боличоочдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж