Гэр хорооллынхныг орох оронгүй болгох вий!

Гэр хорооллынхныг орох оронгүй болгох вий!

Гэр хорооллынхныг орох оронгүй болгох вий!

Олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгөө босгож амжаагүй хэр нь 1500 айлтай уулзан, 1450 –ыг нь газраа чөлөөлөхөөр зөвшөөрүүлнэ гэдэг үнэхээр том эр зориг шүү.

Ямар ч байсан Х.Нямбаатарын багт иргэдтэй ойлголцох чадвар бол байна. Хамгийн гол нь амласнаа ажил хэрэг болгож чадахгүй болбол маш олон иргэн хохирох эрсдэлтэй.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын хэлснээр газраа чөлөөлөхөөр зөвшөөрсөн айлуудаас 400-тай нь ирэх долоо хоногт үнэлгээний тохиролцоо хийж, нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлнэ. Ирэх зургадугаар сарын 1-н гэхэд 2350 айлыг газар чөлөөлөлтөд хамруулж, нүүлгэнэ. Нийтдээ 160 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөжээ. Уг чөлөөлөгдсөн газар дээр 12 мянган айлын орон сууц барина. Гэвч орон сууц барихад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг олон улсын зах зээлээс босгох ажил нь түүхийгээрээ байна. ТЭЗҮ боловсруулж дуусангуут ирэх тавдугаар сард эл асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулах аж.

Одоогоор мөн 12 мянган айлын орон сууцны зураг төслийн ажил хийгдэж байна. Барилга барих компаниудыг сонгон шалгаруулалтаар тодруулах ч санхүүжилтийг нь бонд гарган шийдвэрлэх юм. Дэд төвүүдийг түшиглэн гэр хорооллыг барилгажуулах ажил эхлэх тул дэд бүтцийн ажлуудтай ноцолдохгүй нь хөрөнгө, цаг хугацаа хэмнэх ч компаниудын гүйцэтгэлийн хөрөнгийг шийдэхгүйгээр 12 мянган айлын орон сууц барих боломжгүй. Иймээс бонд гаргах асуудлаа хамгийн тэргүүнд шийдэх нь чухал болж буй.

Уг нь бондыг 2024 оны хоёрдугаар сард багтаан олон улсын хөрөнгийн зах зээлд босгоно гэдэг амлалтыг Улаанбаатар хотын захирагч өнгөрсөн оны сүүлээр мэдэгдэж байсан. Гэвч хойшилсоор зуны сартай золгох болж буй.  Хэрвээ зундаа багтаж бонд гаргаж чадахгүй бол санхүүжилтийн эх үүсвэргүй төсөл “амилна” гэхэд бэрх.

Дээр нь цаг агаараасаа шалтгаалаад бүтээн байгуулалтад хийх хугацаа дэндүү богино. Хавар, зуныг ашиглаж гол ажлаа нугалж авахгүй бол сэрүү ороход бүтээн байгуулалтын гол ажлыг хийх боломжгүй болдог гэдгийг барилгын инженерүүд учирладаг. Иймээс нийслэлийнхний хамгийн тэргүүнд шийдвэрлэх асуудал бонд болж буй юм.

Олон улсын хөрөнгийн зах зээлд босгох бондод Засгийн газар баталгаа гаргахаараа давуу.  Дээр нь үе, үеийн Улаанбаатар хотын захирагч нарт бонд гаргах эрх байгаагү бол  Х.Нямбаатарын хувьд олон улсын хөрөнгийн зах зээлд бонд гаргах онцгой эрхийг УИХ-аас авсан. Нийтдээ 20 мянган айлын орон сууцыг барихад 1,5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай болохыг тэрбээр мэдэгдэж байсан.

Олон улсын хөрөнгийн зах зээлд бонд гаргах гэж зүтгээд байгаа нь хүү бага тусна гэж тооцсоных юм. Засгийн газраас хамгийн сүүлд Сэнчири бондыг гаргахад хүү  нь жилийн 7,85 хувьтай байсан. Түүний араас Засгийн газрын баталгаатай ногоон бонд гаргахад хүү нь төдийлөн өндөр тогтохгүй болов уу гэж үзэж буй.  Бондын хүү бага байх нь эргэн төлөлтөд эерэг нөлөөтэй. Өр ихтэй Монгол Улсын хувьд бондын эргэн төлөлтийг зээл тавих замаар төлөлт хийж аргалж ирсэн.

Иймээс Чингис бондын хүү шиг бага хүүтэй босгож чаддаггүй юм гэхэд ядаж дотоодод босгохоос хямд хүүтэй тусахаараа давуу талтай.

Нөгөө талаас гадаад зах зээлээс бонд босгох нь төгрөгийн ханшийн эрсдэлээс сэргийлнэ гэж үзсэн.

Гэвч энэ оны эхнээс дуншсан бонд одоог хүртэл олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж чадаагүй сууж буй нь гэр хорооллын ядарсан иргэдээ орох оронгүй болгох вий гэдэг болгоомжлолыг ч төрүүлж эхлээд байна.

Учир нь, өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд гэр хорооллыг барилгажуулах хөтөлбөрийн хүрээнд газраа чөлөөлсөн олон иргэн байр ч үгүй, газар ч үгүй болж хохирсон жишээ олон бий. Сонгуулийн цикльтэй эл ажил давхацсан, хөрөнгө мөнгөний гачаалд орсон,  Ардчилсан нам 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээж, нийслэлд цөөнх болсноор МАН гэр хорооллыг барилгажуулах ажлыг зогсоосон нь иргэд олноор хохирох үндэслэл болсон ч гэх нь бий. Иймээс урьд гарсан алдааг давтахгүйн тулд аль болох эрсдлийг тооцох шаардлага үүсч байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-18 158.59.146.30

ger horoolliig oron suutsjuulah bish GER HOROOLOLD TSEVER BOHIRIIN SHUGAM L ORUULAH YOSTOI SHVV, turgenii, tsagdaagiin galiin mashin oroh bolomjgui, hoorondiin zai het bogino, gamshgiin ued olon hun ersdeld orohoor shavar tagzaar irgediig huurahaa boli, MAH aaaaaa.

Avatar

иргэн 2024-04-18 103.10.21.23

газраа байраар сольчихвол. солимоор л яагаад хүний эрхшээлээр. байх ёстой гэж би лав солино олон жил болсон гэр хорооллын. хөрс. бохирын. уураар. агаарт. намилзан. байдаг. аа гэсэн шүү тэгээд л. соливол сольчихъёо

Avatar

Нэргүй 2024-04-18 66.181.184.129

Naad ailuudaa tegeed naad barij baigaa bairand ni oruulaxgui bol axiad uur gazart geree nuulgeed ge xoroololloo telj tomsgono gesen ug uu.

Avatar

Del 2024-04-18 202.55.188.46

Харин бодолтой байхгүй бол батүүл шиг юм болохгүй гэсэн арга байхгүй

Avatar

Нэргүй 2024-04-18 59.153.112.75

Сонгуулийн золиос болж бушуу туулай борвиндоо баастай гэгчээр орох оронгүй болох вий .Нянгаа ахынхаа үгэнд орох ч юу л болох бол.

Avatar

Зочин 2024-04-18 202.126.91.239

Иргэд сайн бодож шийдвэр гаргахгүй бол сонгуулийн золиос болох вий

Avatar

Нэргүй 2024-04-18 202.126.89.221

Гэр хороололоор яадгийн нил бохир заваан

Avatar

Munkh 2024-04-18 66.181.183.250

Шар хаданд 4 айл буухаар том хашаа барилга баригдах хугацаанд түрээслэнэ. Яараарай.

Avatar

Иргэн 2024-04-18 192.82.92.44

4 давхараас дээш өндөртэй барилга барихгүй байсан тохиолдолд ирг_эдээ үнэхээр хүндэлсэн, алсын хараатай байдлыг харуулна.

Avatar

Ламбэрт 2024-04-18 122.201.31.33

хулхидаад бүгдийг зуун модруу нүүлгэвэл жинхэнэ түгжрэл буурна

Avatar

Нэргүй 2024-04-18 103.57.92.14

Халамж олгохдоо эд хөрөнгийн улсын бүртгэлтэй хамтран ажиллаж байгаач ээ! Гэр хорооллынх эсвэл хөдөөний хүн бол шизофренитэй хэмээн жүжиглэж, эсвэл нэг жаахан гэмгүй ургацаа хавдар гэж оношлуулж халамж ба асаргааны тэтгэмжүүдээр амьдарч байна. Хүн амын гуравны нэг нь төрөөр тэжээлгэж, ажил хийлгүй, халамжийн мөнгөөр бүтэн өдөр сэлгүүцэж амьдарч байна. Оронд нь энэ их мөнгөөр хог цэвэрлэж, улсын байгууллагуудын жорлонгуудыг цэвэрлэх ёстой юм.

Avatar

Зочин 2024-04-18 66.181.161.57

Наадахыг чинь халамжийн залилан (welfare fraud) гээд байгаа юм. Гадаадын бусад энэ халамжийн залилантай маш хатуу тэмцдэг, хүлээх хариуцлага нь ч өндөр байдаг. Тэнд халамжийн залилангийн тохиолдол цөөн гардаг бөгөөд ганц нэг тохиолдол илэрснийг бүх нийтээр жигшдэг. Харин манайд бол халамжийн залилан хавтгайрсан, энэ нь бүр зохион байгуулалттай сүлжээ болчихсон. Нэг аймгийн хүн амын халамж авагчдын тоо нь улсын дунджаас давчихсан зэрэг асуудал гарч байсан.

Avatar

Нэргүй 2024-04-18 43.242.242.59

Хийж бүтээх гэсэн зүйл болгоныг сонгуультай холбодог соиорлоо болиоч ээ. өөр шигээ бусдыг муугаар бүү бодож бай. Заавал чам шиг тан нар шиг байх албагүй. энэ ажлыг хэн нэгэн хүн хариуцан хийх ёстой юм биздээ. Тохиолдлоор Нямбаатар л хийх гэж зүтгэж байна. ажлыг нь нураахыг бодохын оронд дэм болж урагш хөгжихөө боддоггүй юмуу. Сайхан хороолол барьчихвал АН-ын гишүүд ч гэсэн байртай болж сайхан амьдрах болно. Амны бэлэггүй байхад яаж сайхан амьдрах билээ. санаа муу бол заяа муу

Avatar

Нэргүй 2024-04-18 59.153.114.167

Газраа нийтийн орон сууцаар солимооргүй байна.Дэд бүтцийг нь шийдээд өгвөл Хашаандаа хаус бариад амьдармаар байна.

Avatar

Нэргүй 2024-04-18 202.126.89.157

сонгуулийн солиорол. Сонгуулиас хойш л мэдэгдэнэ дээ. Гурван жил нь таг жиг. Дахиад сонгууль эхэлнэ. Нөгөө л Зориг, гэр хороолол, утаа,цахилгаан станцаа ярьна. Харин тэр үед мань мэт нь үхээд өгнө залуучууд нь гадагшаа ячихсан сонгууль өгөх хүн үлдээ чүү үгүй чүү…

Avatar

bayr 2024-04-18 202.179.27.73

songuuliin luivar songuul duusaad martagdana nuurnii egneenii ailuuddaa dulaanaa uguud dulaanii stanstaa aldagdalgui ajluulmaar baih ym

Avatar

иргэн 2024-04-18 202.131.227.82

ГЭР ХОРООЛОЛ РУУ ДЭД БҮТЦЭЭ Л ТАТААД ӨГЧИХӨД БОЛОХ ЮМ . ХОЛБОЛТ ХИЙГЭЭД Л УТАА БАЙХГҮЙ, ЦЭВЭР БОХИР, УС, ДУЛААН ШУГАМАНД ХОЛБОГДЧИХНО. ГАЗАР БОЛ ХУВИЙНХ НЬ ӨМЧ.

Avatar

Ард 2024-04-18 202.9.46.111

Тахин төлөвлөлтөөр хуучин орон сууцаа буулгуулсан айлууд байрчгүй 3 жил шахуу болж байна гээд гараад байсандаа бүүр хотын төвд зариг мн ээр гараал байсан саяхан

Avatar

Нэргүй 2024-04-18 103.168.34.6

yaran nuuh hereg bna u. hashaa baishingaa aldsan olon surgamh bgaa. yag barigdaj ehleh gazariin tsoon heden ail ni nuusen deer

Avatar

Нэргүй 2024-04-18 43.242.242.59

Хашаагаа битгий өг гэж зөвлөж байгаа юм биз дээ.

Avatar

Нэргүй 2024-04-18 66.181.181.70

Гэр хорооллын газарт цeмeнтэн ширэнгэ босгомооргүй л байгаам

Avatar

оршин суугч Б 2024-04-18 202.55.183.178

яг үнэн

Avatar

Нэргүй 2024-04-18 202.126.88.171

Бэлтэс мөрөн

Avatar

Нэргүй 2024-04-18 66.181.179.145

Utaanaasaa salya gevel ger horoolliig nuulgehees oor songolt bhgui AN-n e****z hurliiz duraakuudaa

Avatar

21 2024-04-18 202.55.191.130

ZA HUTSOO SONGUULIIN HALUURAL BOL TER BIZ UNEKHEER GAZAR CHULUULUUD BAISHIN BARIVAL UNEKHEER SAIKHAN BAINA DANDAA INGEJ GATSAA CHUDUR BAIHAA BOLI ARDCHILSAN NAMAA BISHEE NEWS.MN

Avatar

Бодит түүх 2024-04-18 103.10.21.104

Эдний солиорол дэндлээ шүү … хурдан сонгууль болоосой …

Avatar

Иргэн 2024-04-18 122.201.19.99

Иргэдийн газрын оронд хүний хэрэгцээнд таарсан аятай өндөр биш 3*4 давхар сууц бариад солих хэрэгтэй Хятад улс амьжиргаанд нь тохирсон тохилог сууц шигүү биш байж бга шүү дэн

Avatar

HOPMAXAAH 2024-04-18 75.190.35.176

ORON NUTGIIN IRGED NIISLELD IREH GEJ IKH UNDUR DABAA DABDAG BAILAA. TUUNIIG ALGA BOLGOSNOOS HEN DURTAI NI ORON NUTGAAS HOT URUU NUUJ IREED HOTIIN GER HOROOLLIIN ACHAALLIIG IHESGEJ AJILGUI ORLOGOGUI HUMUUSIIN TOO NEMEGDSEN
TEGEED ORON NUTGAAS IREHDEE HAMAG MALAA ZARJ IREED HOTOD NEG MASHIN ABCH UNAAD TUGJLEIIG NEMSEN
BAS YANDANGIIN TOOG NEMJ UTAA IHESSEN
TIIM UCHRAAS HOTIIN TUGJREL UTAA 2IIG BUURUULAH ARGA BOL 1990 ONOOS HOISH HOTOD ORJ IRGED AIL ORHIIG BUGDIIG NI BUTSAA HARIN NIISLEL HOTIIG

Avatar

Ц. Эрдэнэбат 2024-04-18 202.9.46.72

Метро, дүүжин тээвэр, Богд уулын тунел, гэр хорооллын хныг барилгажуулах гэх мэт нь сонгуулийн шоу шүү дээ! Сонгууль дууслаа…сонгогдоогүй…сонгогдсон ч хөрөнгө оруулалт…гээд л мартчихна…

Avatar

Нэргүй 2024-04-18 203.98.76.4

1990 оноос хойш ТӨР-тэйгаа хамтраан ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨТНҮҮД УБ хотын Дэд Бүтэцтэй Бүсүүдэд ЦЭМЭНТ ЦУТГАЖ УБ хотыг самарч дууслаа….Одоо ГЭР ХОРООЛОЛЫН ГАЗРЫГ яавал ч яаа гээд ХАЯМААРГҮЙ байнааа…..Монгол Хүн Мөнгөтэй л болвол ЯМАР Ч БОДЛОГОГҮЙ АЛХАМ ХИЙДЭГ ТУЛ ГЭР ХОРООЛОЛЫН ГАЗРАА УЧИР ЗАМБРААГҮЙ ЦЭМЭНТ ЦУТГАМААРГҮЙ БНААААА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж