Израилийн зүгээс авах боломжит 3 хариу арга хэмжээ

Израилийн зүгээс авах боломжит 3 хариу арга хэмжээ

Израилийн зүгээс авах боломжит 3 хариу арга хэмжээ

Израиль болон түүүний холбоотон АНУ өнгөрсөн амралтын өдрийн Ираны дайралтыг амжилттай няцааж, 300 гаруй пуужин, нисгэгчгүй нисэх онгоцны 99 хувийг нь устгасан. Үүний зэрэгцээ Иранд хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй гэж холбогдох албан тушаалтнууд мэдэгдсэн билээ. Тодруулбал, Байдены засаг захиргааны анхааруулгыг үл харгалзан Израилийн Батлан хамгаалахын сайд Йоав Галлант, Батлан хамгаалах хүчний штабын дарга, генерал Херзи Халеви нар дээрх утгагтай мэдэгдлийг хийсэн юм.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай уулзахдаа “Иранд цохилт өгөхөд оролцохгүй, дэмжихгүй” гэж хэлсэн байна.

Нетаньяхугийн дайны танхим яаралтай хариу арга хэмжээ авахыг уриалсан ч шинжээчид яарах хэрэггүй гэж зөвлөж буй.

Эндээс үзвэл Израилийн өмнө хүндхэн сорилт тулгарч байна. Ираны газар нутагт өндөр эрсдэлтэй цохилт өгөх, цөмийн хөтөлбөр эсвэл өөр өндөр үнэ цэнтэй зорилтод нь хохирол учруулах, кибер халдлага хийх, Иранаас бусад улсад байрлаж буй командлагчдад нь цохилт өгөх, бүс нутаг дахь Ираны дэмжлэгтэй бүлэглэлд халдах гэх мэт арга бий. Эндээс хамгийн боломжит гурван хариу арга хэмжээг “Foreign Policy” хэвлэл тоймложээ.

Хувилбар 1: Ираны цөмийн хөтөлбөрт халдах

АНУ зургаан жилийн өмнө цөмийн хэлэлцээрээс гарснаас хойш Ираны цөмийн хөтөлбөр хурдацтай ахиж байна. Иран дахин цөмийн хүчин чадалтай пуужин бүтээж эхэлсэн эсэх нь тодорхойгүй. Гэхдээ тэд цөмийн зэвсэг бүтээхээр шийдсэн бол хэдхэн сарын дотор л ашиглалтад оруулах боломжтой гэдгийг АНУ өнгөрсөн онд мэдэгджээ. Энэ мэдэгдлээс харвал Ираны цөмийн байгууламжууд нь Израилийн сонирхлыг татах бай мөн.

АНУ-ын Батлан хамгаалахын ажилтан асан Майкл Малрой хэлэхдээ “Хэрэв Израиль улс Иранд хариу арга хэмжээ авбал энэ нь цөмийн зэвсгийн байгууламж эсвэл батлан ​​хамгаалах аж үйлдвэрийн бааз байх боломжтой” гэжээ.

Ираны хамгийн том цөмийн байгууламжуудын нэг болох “Natanz” нь Загроз дахь уулын гүнд байдаг. АНУ-д үйлдвэрлэсэн хамгийн том бөмбөг байлаа ч уг цөмийн байгууламжид нэвтэрч, цохилт өгч чадахгүй аж.

Ираны цөмийн хөтөлбөрт шууд халдах нь Арабын орнуудын түр эвслийн төгсгөл гэсэн үг юм. Энэ нь Ливанд төвтэй "Хезболла" зэрэг Ираны итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг Израильтай улам ширүүн шууд сөргөлдөөнд оруулж магадгүй гэж шинжээчид үзэж байна. АНУ шууд довтолгоог дэмжихгүй гэдгээ хэдийнэ илэрхийлсэн тул Израиль хамгийн том зэвсгийн ивээн тэтгэгчээ уурлуулахгүйг хичээх болов уу.

Хувилбар 2: Иран болон бусад гадаадын орон дахь Ираны командлагчид, объектыг онилох

Израиль улс Ираны нутаг дэвсгэр дэх тус улсын цөмийн хөтөлбөртэй шууд холбоогүй объектуудад цохилт өгч магадгүй юм. Аль эсвэл цэргийн томоохон командлагчдыг онилж магадгүй. Өнгөрсөн амралтын өдөр болсон халдлагыг Исламын хувьсгалт гвардийн корпусын Сансрын хүчний командлагч генерал Амир Али Хажизаде зохион байгуулсан. Түүний нэгэн адил томоохон командлагчид үргэлж Израилийн анхаарлын төвд байдаг.

Израилийн арми Ираны нутаг дэвсгэр дэх цэргийн байгууламж, зэвсгийн агуулах, цаашилбал Исламын хувьсгалт гвардийн корпусын төв байрыг ч онилж болно.

Сири дэх Ираны консулын газар дөрөвдүгээр сарын 1-нд цохилтод өртсөн. Энэ үеэр Ливан, Сири дэх Исламын хувьсгалт гвардийн корпусын командлагч генерал Мохаммад Реза Захеди, түүний орлогч болон бусад таван офицер амь үрэгдсэн юм. Тиймээс үүнтэй ижил төстэй үйл ажиллагаа явуулж магадгүй гэж үзэж байна.

Дашрамд дурдахад, уг үйл явдал нь Израиль, Ираны хоорондох одоогийн хурцадмал байдлыг шинээр дэврээсэн юм. Халдлагын дараа Ираны цэргийн удирдагчид нуугдаж байгаа байх гэсэн таамаглал ч гарсан.

Хувилбар 3: Ираны итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг цохих эсвэл Иран руу кибер халдлага хийх

Ирантай хурцадмал байдалд хүрэхгүй гэж хичээж байгаа бол хамгийн доод түвшний хариу арга хэмжээ авна. Үүнд Ойрхи Дорнод дахь Ираны итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг онилох, Ираны эсрэг кибер халдлага үйлдэх гэх мэт багтана.

“Хезболла” бол бүс нутаг дахь Ираны хамгийн ойр, хамгийн чухал төлөөлөгч бүлэг юм. Израиль сүүлийн зургаан сарын хугацаанд Ливан дахь зэвсэгт бүлэглэлийн эсрэг цохилт өгсөн. Энэ удаад “Хезболла”-гийн эсрэг илүү эрчимтэй цэргийн кампанит ажил явуулахаар сонголт хийж магадгүй. Гэхдээ энэ нь эрсдэлтэй сонголт. Хамас бүлэглэл өнгөрсөн оны аравдугаар сард Израильд довтолсноос хойш талууд бүрэн хэмжээний дайнаас зайлсхийж байгаа ажээ.

Эх сурвалж: FOREIGN POLICY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-18 202.126.89.157

Израйль АНУ-н дэмжлэгтэйгээр л Иран руу халдаж чадна. Тэднээс биш ганцаараа Ираныг барахгүй ээ. Сая гэхэд Иран нэлээд хохирол учруулсан сурагтай. АНУ, Израиль хохирлоо нуугаад л байна.

Avatar

Нэргүй 2024-04-18 192.42.116.188

Израйлууд алуурчид Палестиний зэвсэггүй хүүхэд эмэгтэйчүүдийг л алан хядаж чадна, харин адилхан з****г барьсан Ираныг яаж ч чадахгүй.

Avatar

Бадарч тахар 2024-04-18 66.181.177.15

Иран нь израилын нутагт нэг цөмийн бөмбөг дэлбэлчихэд л Израил байхгүй болчихно ! Цөмийн бөмбөгөө пуужингаар харвасны хэрэггүй зүгээр л нууцаар хуурай газраар машинд нууж аваачаад дэлбэлчих хэрэгтэй ! Путинээс нэг бөмбөг гуйвал өгч магадгүй ! Устөрөгчийн Царь бомба бөмбөгөө өгдөггүй юмаа гэхэд жирийн ураны жижиг бөмбөг өгчихөд болчихно ! Ирануудад өөр арга байхгүй !

Avatar

цахар 2024-04-18 103.99.103.99

Тэнд Иран, Израйл хоёр яах нь танд нэг их хамаатай асуудал биш л баймаар. Өөрсдийнхөө асуудалд л арай илүү анхаармаар байна даа. Замын түгжрэл, үнийн өсөлт, эрүүл мэнд гээд л бидэнд өөрийн асуудал түм бум байна.

Avatar

Нэргүй 2024-04-18 66.181.191.48

дэлхий хавтгай болцсоон хө,тэдний дайны үр дүн бидний амьдралд шууд нөлөөлөх болчихоод байгаад л хамаг учир нь оршиж бнадөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж