Супер азтан тодорч 5-30 хүртэлх сая төгрөгийн эзэн болов

Супер азтан тодорч 5-30 хүртэлх сая төгрөгийн эзэн болов

Супер азтан тодорч 5-30 хүртэлх сая төгрөгийн эзэн болов

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг өнөөдөр /2024.04.17/ шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2024 оны гуравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 23:59 цагаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 46 001 641 баримт хамрагдсанаас:
8 орон таарсан 1,
7 орон таарсан 4,
6 орон таарсан 40,
5 орон таарсан 412,
4 орон таарсан 4047,
3 орон таарсан 41319 баримт тохиролд таарч азтан боллоо.

Тодруулж хэлбэл, 8 орон таарсн нэг азтан тодорсноор 5-30 хүртэлх сая төгрөгийн эзэн болж байна.
Шинэчлэн батлагдсан "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм.

Хамгийн олон азтан тохирол таарснаас хамгийн өндөр нь Сүхбаатар дүүрэг 13051 азтан, Баянгол дүүрэг 5867 азтан, Баянзүрх дүүрэг 5788 азтан,  Сонгинохайрхан дүүрэг 4735 азтан, Хан-уул дүүрэг 4699 азтан, Чингэлтэй дүүрэг 3677 азтан, Орхон аймаг 865 азтан, Дархан-уул аймаг 857 азтан тус тус тохирол таарсан байна.

Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Хөвсгөл аймаг +61%,   Баянхонгор аймаг +56%, Ховд аймаг +54% байлаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-17 66.181.161.232

Намайг ядаж нэг удаа азтан болгочуул энэ улс орон дампуурчих гээд байгаан байх даа.

Avatar

Зочин 2024-04-17 66.181.167.74

ибаримтын татварын хэсэгт орж таарсан, тэгэхэд утсаар ярьж, регистр, код дамжуулсан улсууд л байсан, түүнээс хойш энэ сугалаанд итгэхээ больсон, тэд нэр юу хийж байдаг нь ойлгомжтой.

Avatar

Нэргүй 2024-04-17 59.153.112.162

энэ худлаа байх

Avatar

Нэргүй 2024-04-17 66.181.180.174

Өнөөдрийн монголчууд ийм АТААРХУУ ! Тэнд нэг хүн хэдэн төгрөгтэй болж бна гэж дуулаад л атаа нь хөдлөөд үхэх шахдаг !!!

Avatar

Нэргүй 2024-04-17 103.9.90.100

энэ чинь цэвэр луйвар. Түрүүлээд ибаримтыг нь тааруулаад шивээд оруулчихдаг. Дараа шууд нэвтрүүлгээр азтай нэртэй хэдэн хүн шалгаруулдаг. Тэгээд энэ албаны инженерүүдийн эхнэр, эгч дүүс, хамаатан садангууд нь дандаа мөнгө хождог гэнэ шүү. 12 настай хүүхэд хүртэл мэдээд байна

Avatar

Mjmj 2024-04-17 66.181.161.168

Энэ Нөатын мөнгө яагаад орохгүй байгаа юм бол оо?

Avatar

Заас 2024-04-17 202.9.47.11

Шал худлаа яг азтан болооч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж