"АТГ хэргийг 7 удаа хаасан нь ашиг сонирхол нэг гэсэн хардлага төрүүлдэг"

"АТГ хэргийг 7 удаа хаасан нь ашиг сонирхол нэг гэсэн хардлага төрүүлдэг"

"АТГ хэргийг 7 удаа хаасан нь ашиг сонирхол нэг гэсэн хардлага төрүүлдэг"

“Авлигатай тэмцэх газар /АТГ/ барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комисстой ашиг сонирхол нэгтэй юу?” сэдвээр “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр өнөөдөр //2024.04.17/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Бүрэн цутгамал" ХХК нь 2013 онд "Сант" сургуулийн өргөтгөлийн барилгыг барьж гүйцэтгэсэн. Гэсэн ч "Сант" сургуулийн барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөхдөө, тухайн барилгад ямар ч ажил хийгээгүй "Голомт констракшн" ХХК-тай хуурамч гэрээ байгуулсан. Барилгыг хүлээн авсан улсын  комиссын үйл ажиллагаа Монгол Улсын хууль дүрэм журмыг зөрчсөнийг Улсын ерөнхий прокурор, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжлийн хяналтын байцаагч, Архивын хэрэг хөтлөлтийн улсын байцаагч, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, шинжээч нар тогтоосон ч одоо болтол хэрэг шийдэгдэхгүй байгаа гэв.

Мөн "Сант" сургуулийн өргөтгөлийн нийт ажлын 80 гаруй хувийг хийж гүйцэтгэсний дараа ажлын хөлс, материалын зардлын үлдэгдэл 500 сая төгрөгийг өгөхгүйн тулд барилгын талбайгаас хөөсөн. Түүгээр ч зогсохгүй эрүүгийн гурван зохиомол хэрэгт гүтгэсэн нь цагаатгагдсан байгаа. Гэтэл эрүүгийн хэрэгт чанар муутай барилга гэж гүтгэгдэж байсан "Сант" сургуулийн өргөтгөлийн барилгыг, тухайн цаг үедээ чанартай сайн барилга болгоод манай компанийн зөвшөөрлөөр манай бичиг баримтаар, тухайн барилгад ширхэг ч тоосго өрөөгүй "Голомт констракшн" ХХК-тай хуурамч гэрээ байгуулж улсын коммист хүлээлгэн өгсөн байдаг. Энэ асуудлаар АТГ-т 2017 оны хоёрдугаар сарын 20-нд  гомдол гаргасан ч харамсалтай нь өнгөрсөн долоон жилийн хугацаанд АТГ 14 удаа хэрэг бүртгэлтэй хэргийг хаах санал гаргаж, хяналтын прокурор нь долоон удаа хааж, Улсын ерөнхий прокурор 4 удаа сэргээж шалгагдаж байгаа хэрэг юм. Тиймээс АТГ, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комисстой ашиг сонирхол нэгтэй гэсэн хардлага төрж байна. Ирэх долоо хоногийн Даваа гаригаас Лхагва гаригт АТГ-ын гадаа цуглаан хийж, саяны ярьсан зүйлсээ баримтын хамт ард иргэдэд мэдээлнэ гэлээ.

Б.ЭРДЭНЭЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-17 59.153.86.91

Сант сургууль. чинь нөгөө улсын сургуулийн газрыг дээрэмдсэн мөнхүү?

Avatar

Нэргүй 2024-04-17 103.57.92.62

🤑🤑🤑🤑🤑🤑😛

Avatar

Нэргүй 2024-04-17 103.140.10.216

формтой гахай нар

Avatar

Нэргүй 2024-04-17 188.162.254.116

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж