"Nestlé" Азид нийлүүлдэг хүүхдийн сүүндээ нэмэлт сахар хийдэг гэв

"Nestlé" Азид нийлүүлдэг хүүхдийн сүүндээ нэмэлт сахар хийдэг гэв

"Nestlé" Азид нийлүүлдэг хүүхдийн сүүндээ нэмэлт сахар хийдэг гэв
Little hungry baby girl drinking milk from bottle.

Дэлхийн өргөн хэрэглээний барааны хамгийн том компани болох "Nestlé" таргалалт, архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх олон улсын удирдамжийг зөрчжээ. Тодруулбал, тус компани  ядуу буурай орнуудад борлуулдаг нялхсын нэмэлт сүү, үр тарианы бүтээгдэхүүндээ нэмэлт сахар, зөгийн бал нэмдэг нь тогтоогдсон. Швейцарийн мөрдөн байцаах байгууллага болох "Public Eye"-ийн  ажилчид Ази, Африк, Латин Америкт зарагддаг "Nestlé" хүүхдийн нэмэлт тэжээлийн дээжийг Бельгийн лабораторид шинжлүүлэхээр илгээжээ.

Бүтээгдэхүүний сав баглаа боодол, орц найрлагад нарийн шинжилгээ хийсний дараа зургаан сараас хоёр нас хүртэлх хүүхдэд зориулсан  "Nido"нэмэлт сүү болон  "Cerelac" хүүхдийн  будаанд  сахароз эсвэл зөгийн балыг тогтсон хэмжээнээс хэтрүүлэн хийсэн нь тогтоогдсон.

"Nestlé"-ийн Европын гол зах зээлд, тэр дундаа Их Британид борлуулагддаг хүүхдийн тэжээлийн  сүү, хүнсний бүтээгдэхүүнд нэмэлт сахар агуулдаггүй. Хоёроос дээш насны хүүхдэд зориулсан зарим бүтээгдэхүүнд нэмэлт сахар агуулдаг боловч зургаан сараас нэг настай хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнд сахар байдаггүй.  “Public Eye” компанийн хөдөө аж ахуй, хоол тэжээлийн мэргэжилтэн Лоран Габерелл “Nestlé ялгаварлан гадуурхалтаа  зогсоож, дэлхийн өнцөг булан бүрд гурван нас хүрээгүй хүүхдэд зориулсан бүх бүтээгдэхүүндээ элсэн чихэр нэмэхээ болих ёстой” гэж мэдэгджээ.

Таргалалт, архаг өвчин нь дундаас доош орлоготой орнуудын дунд ихсэх болсон. Африк тивд таваас доош насны илүүдэл жинтэй хүүхдийн тоо 2000 оноос хойш 23 хувиар нэмэгдсэн байна. ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий даяар нэг тэрбум гаруй хүн хэт таргалалттай. Хүнсний бүтээгдэхүүний сав, боодол дээр хэвлэгддэг тэжээлийн мэдээлэл нь бодит байдлаас зөрөх нь олон. Тиймээс нэмэлт сахар агуулаагүй гэсэн бүтээгдэхүүнд ч мөн адил байгалийн гаралтай бус сахар агуулсан байдаг аж.

ДЭМБ-ын Европын бүс нутгийн удирдамжид гурваас доош насны хүүхдэд зориулсан аливаа хоолонд сахар, чихэрлэг бодис нэмж оруулахыг хориглоно гэж заасан. Бусад бүс нутгуудад зориулсан зааварчилгааг тусгайлан гаргаагүй ч дэлхийн өнцөг булан бүр тус зааврыг  дагадаг.

 

Эх сурвалж: Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-17 66.181.177.48

Алтадсан Чингисийн хөшөөний тухай мэдээ гэнт алга болов:. 8,9 тэрбум төгрөгөөр алтадсан Чингийсийн хөшөөг Монголбанк хийгэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж