Трамп сануулга авав

Санхүүгийн тайлангаа хуурамчаар үйлдсэн гэх 34 гэмт хэрэгт холбогдоод буй Дональд Трампийн шүүх хурал дөрөвдүгээр сарын 15-нд эхэлсэн. Тодруулбал, Дональд Трамп 2016 оны сонгуулийн өмнө насанд хүрэгчдийн кино жүжигчин асан Сторми Даниэлстэй үүсгэсэн нууц харилцаагаа нуухийн тулд түүнд 130 мянган ам.доллар өгчээ. Тус мөнгийг хууль ёсны байгууллагын зардал байсан гэж татварт худал мэдүүлснээр Трамп тангарагтны шүүхэд дуудагдсан. Трамп гэм буруутай нь тогтоогдвол дөрвөн жилийн хорих ял авах эсвэл торгууль төлснөөр хэргийг хаах боломжтой юм.

Шүүх хурал болохоос өмнө тангарагтны шүүгчдийг сонгох шаардлагатай. Тэдгээр шүүгч нь хуулийн мэдлэггүй, хөндлөнгийн хүмүүс байх бөгөөд Дональд Трампийн талаар үзэл бодлоо илэрхийлж, шүүх хурлын үеэр шудрага байж чадах эсэхийг нь шалгах юм. 50 орчим хүнээс долоон шүүгчийг сонгоно.

Тангарагтны шүүгчид горилж буй 50 орчим хүний нэг нь Трамптай холбоотой 2020 оны үеийн бичлэгийг цахим сүлжээндээ нийтэлж байжээ. Үүнийг нь Трампийн баг олж илрүүлжээ. Уг бичлэгийг үзвэл тухайн эмэгтэй Трампийг ялагдсанд баярлаж буй нь харагдана. Тиймээс энэ эмэгтэй тангарагтны шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж, Трампийг шударга шүүж чадахгүй гэж Трампийн баг үзэж, маргаан үүсгэжээ.

Үндсэн шүүгч Хуан Мерчан "Миний өмнө байхдаа ямар ч тангарагтны шүүх айж эмээх ёсгүй. Таны үйлчлүүлэгчийн хэлсэн бүхэн шүүх танхимд ил тод байна. Шүүгчдийг тохуурхаж байгаа нь ч харагдаж байна. Тангарагтны шүүгчээр сонгогдсон хэн ч байлаа гэсэн миний өмнө байхдаа бусдаас айж, эмээх  ёсгүй. Үйлчлүүлэгчтэйгээ энэ талаар сайн ярилцахыг хүсье" гэж Трампийн өмгөөлөгчид сануулжээ.

Дональд Трамп тухайн өдөр шүүх танхимд орж ирэхдээ хүмүүс рүү нүд ирмэх зэрэг боловсон бус зан ч гаргажээ.

Эх сурвалж: Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үзээ 2024-04-17 66.181.176.108

Хамгийн адгийн муу 2 хүн гэхээр манайд өөр хүн олдохгүй ш дээ үнэн дээ. Зөв л шүүсэн бна.

Avatar

Нэргүй 2024-04-17 59.153.113.41

энэ сайт дотоодоос баттулга, оюун-эрдэнэ, гадаадаас путин, трамп нарыг л муулдаг даа

Avatar

зочин 2024-04-17 66.181.160.80

Гүүэээ тэгээд тэд нь үнэхээр муу улсууд юм даа… тээ …

Avatar

Нэргүй 2024-04-17 66.181.180.174

Муулахаас ч аргагүй л ноход л доо !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж