“Таван шар-Офицер” чиглэлийн автобус түгжрэл үүсгэж байна гэж мэдэмхийрэв

Хуучирсан мэдээ: 2024.04.17-нд нийтлэгдсэн

“Таван шар-Офицер” чиглэлийн автобус түгжрэл үүсгэж байна гэж мэдэмхийрэв

“Таван шар-Офицер” чиглэлийн автобус түгжрэл үүсгэж байна гэж мэдэмхийрэв

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч П.Наранбаяр өнөөдөр /2024.04.17/ “Таван шар-Офицер” чиглэлийн автобус гурван минут тутамд явдаг нь түгжрэл үүсгэж байна гэж мэдэмхийрэв.

Албаныхан “Төв зам дагуу Таван шар-Офицерын ордон чиглэлийн автобусыг гурван минут тутамд явуулна.  Их тойрууг чиглэн ирдэг автобусны давхардсан маршрутыг цөөрүүлж байгаа учраас дээрх зохицуулалтыг хийсэн” гэж мэдэгдсэн. Гэвч бодит байдал дээрээ “Таван шар-Офицер” чиглэлийн автобус нь гурван минут тутамд шугаманд гардаггүй. Ихэнх автобусны чиглэлийг богино эргэлттэй болгосноор Улаанбаатар хотын баруун, зүүн чиглэлд амьдарч байгаа иргэд автобусаар зорчихдоо 2-3 дамждаг. Ингэхдээ хотын төв рүү явах бол зөвхөн “Таван шар-Офицер” чиглэлийн автобусаар зорчихоос аргагүй. Хэдийгээр бусад чиглэлтэй харьцуулахад дээрх чиглэлийн автобусны хүлээлтийн хугацаа нь бага ч ирж буй автобусандаа зорчигчид багталцахгүйгээс дараагийн автобус ирэхийг хүлээхээс аргагүй байдалд ордог. Түгжрэлийн цагаар “Таван шар-Офицер” чиглэлийн автобусыг 1 цаг хүлээх энүүхэнд.

Автобусны чиглэлийг өөрчлөхөөс өмнө баруун чиглэл рүү “Ханын материал-Офицеруудын ордон”, ” Зүүн салаа-Халдвартын эмнэлэг”,  “Орбит-Ард кино театр” гэсэн чиглэлээр автобус зорчдог байсан нь төв зам дагуу зорчих шаардлагатай иргэдийн ачааллаас хуваалцаж ирсэн. Харин одоо дээрх гурван чиглэлийг зогсоосноор баруун чиглэл дээр жишээ авахад бүх ачаалал зөвхөн 1 дугаартай “Таван шар-Офицеруудын ордон” чиглэлийн автобус дээр ирж буй.

Хэрэв НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаярын хэлсэнчлэн “Таван шар-Офицерууд” чиглэлийн автобус нь түгжрэл үүсгэж байна гэж үзэн, тоог нь бууруулбал зорчигчид автобусандаа багталцахгүй хэдэн ч цагаар нийтийн тээвэр хүлээж мэдэх юм.

Автобусаар зорчиж үзээгүй төлөөлөгчийн хийрхэл сонгууль дөхөх тусам гаарч, ядарсан зорчигчдоо явгалж мэдэх нь ээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХахаХаха
9
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж