Зеленский дайчилгааны журмыг өөрчлөх хуулийн төсөлд гарын үсэг зуржээ

Хуучирсан мэдээ: 2024.04.17-нд нийтлэгдсэн

Зеленский дайчилгааны журмыг өөрчлөх хуулийн төсөлд гарын үсэг зуржээ

Зеленский дайчилгааны журмыг өөрчлөх хуулийн төсөлд гарын үсэг зуржээ

Украины ерөнхийлөгч Зеленский армийн дайчилгааны журамд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гарын үсэг зуржээ. Дайн эхэлснээс хойш Украины тал байнгын аюул заналхийлэл дор хамгаалалт муутай байгааг зүүн фронт дахь цэргийн дээд командлагч мэдэгдэв. Тиймээс байр сууриа хадгалж, армиа бэхжүүлэхийн тулд дайчилгааны журмыг өөрчлөх шаардлагатай болжээ.

Шинэ хуулийн дагуу цэргийн үүрэгтнүүд бүртгэлээ шинэчлэх шаардлагатай. Мөн сайн дураар цэрэгт элсэгчдийн цалинг нэмэгдүүлж, зугтсан хүмүүст шинэ шийтгэл нэмж өгөх зэрэг зохицуулалтыг тусгажээ. Энэхүү шинэ зохицуулалт нь армийн хүн хүчний хомсдолыг шийдвэрлэхэд үр дүнтэй байх эсэхэд шинжээчид эргэлзэж буй. Мөн шинэ заалтын дагуу хэдэн цэрэг дайчлах нь одоогоор тодорхойгүй байна.

Хуулийн төсөл хэлэлцэгдэж эхэлсэн цагаасаа хойш олон нийтийн дунд шуугиан тарьсан. Мөн эцсийн хэлэлцүүлгийг хийхээс өмнө хуулийн төсөлд 4000 гаруй нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Нэмж дурдахад, Украины албадан цэрэг татлагын насны дээд хязгаар 27 байсан. Үүнийг 27 болгох хуульд ерөнхийлөгч Зеленский саяхан гарын үсэг зуржээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж