Персийн булангийн бүс нутгийг хамарсан аадар бороо, үерийн улмаас Оманд наад зах нь 18 хүн амиа алдаж, хоёр хүн ор сураггүй болжээ. Онцгой байдлын үндэсний хороо алга болсон иргэдийг хайж байна. Цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас төрийн болон хувийн хэвшлийн захиргааны ажилтнуудыг гэрээсээ гарахгүй байхыг уриалж амралт олгосон. Хэрэв цаг агаарын таагүй байдал удаан үргэлжлэхээр бол бүс нутгийн оршин суугчдын хоргодох байр руу шилжүүлэхийг засгийн газар даалгасан байна. Хойд Аш-Шаркия муж үерт автах хамгийн өндөр магадлалтай байгаа тул иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр цагдаа, цэргийн хүчнийг илгээсэн байна.
Түүнчлэн Арабын Нэгдсэн Эмират улсад (АНЭУ) зорчих хөдөлгөөн тасалдсан байна. Дубайд бүтэн нэг жилийн турш орох хэмжээний бороо 12 цагийн дотор орж хурдны зам, барилга байгууламжууд усанд автаад байна. Нисэх онгоцны авиа компаниуд үерийн улмаас бүх нислэгээ цуцалсан ба иргэд усанд боогдсон гэх хэд хэдэн дуудлага иржээ. Мөн Цаг уурын судалгааны газрын мэдээлснээр Мягмар гаригт орсон хүчтэй бороо 12 цагийн дотор бараг 4 инч хүрсэн. Энэ нь НҮБ-ын мэдээлснээр Дубайд бүтэн нэг жилийн турш орох борооны хэмжээ аж. Одоогийн байдлаар амь нас эрстсэн хүний тоо бүртгэгдээгүй байгаа ба төр, хувийн хэвшил, боловсролын байгууллагуудыг түр хугацаанд хаажээ.
Эх сурвалж:Aljazeera, CNN
Нэргүй 2024-04-17 202.70.33.164
Нянбаатараа Сэлбийн далан чинь яасан бэ?