Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2024.04.17/ танилцууллаа.
Хот тосгоны эрх зүйн байдлын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон нийслэлээс гадаад, дотоод бондын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим төслийн талаар хэлэлцэж шийдвэрлэлээ. Мөн Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж шийдвэрлэсэн бөгөөд төрийн өмчийн их дээд сургуулиудтай холбоотой зарим арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.
"НИЙСЛЭЛ ДОТООДДОО 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОНД ГАРГАЖ, 300 ТЭРБУМЫГ НЬ БӨӨРӨЛЖҮҮТИЙН СТАНЦАД ЗАРЦУУЛНА"
Хотын дарга Х.Нямбаатар:
-Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэлийн талаар нэгдүгээр орлогч П.Сайнзоригтай хамтран мэдээлэл өгнө. Улаанбаатар хот 1960 онд БНМАУ-ын гурав дахь Үндсэн хууль батлагдсаны дараа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэлийг хийсэн. Монгол Улсын нийслэл тухайн үед дөрвөн дүүрэгтэй байхаар шинэчилж байв. Тэр үед хүн ам нь 150 мянга орчим байсан. Тэр цагаас хойш 30 жилийн дараа 1993 онд Шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа Улаанбаатар хотын шинэчлэлийг хийхэд хүн амын тоо 600 мянгад хүрч, дүүргийн тоог зургаа болгож байсан. Үүний дараа 2024 онд Улаанбаатар хотын бүртгэлтэй хүний тоо 1.7 саяд хүрч, есөн дүүрэг 204 хорооны бүтэц зохион байгуулалттай явж байгаа.
Хотын төв хэсгийн Бага тойруу дотор 86 га талбайд улсын төрийн, нутгийн захиргааны бүх байгууллага төвлөрсөн нь түгжрэлийн гол үндэс болж байна. Энэ багахан газарт хотын таван зүгээс өдөртөө гурван сая зорчих хөдөлгөөн хийж байна. Алслагдсан дүүрэгт эрүүл мэнд, соёл, боловсролын үйлчилгээ харилцан адилгүй байна.
Нийслэлийн есөн дүүргийн гурав нь Багануур, Налайх, Багахангай алслагдсан дүүрэг. Та бүхэн санаж байгаа бол 2014 онд эдгээр дүүргүүдэд Захирагчийн сонгууль явуулж, дагуул хот байгуулах эхлэлийг тавьж байсан. Харамсалтай нь Үндсэн хуулийн эрх зүйн орчин тухайн үед бүрдээгүй байснаас Захирагч гэдэг албан тушаалтныг улстөржилт өндөртэй сонгож, 2016 оны сонгуулиар татан буулгаж байсан. Яагаад гэвэл аливаа хотод нутаг дэвсгэр, татвар төвлөрүүлэх эрх, хөгжлийн бодлого төлөвлөлтөө тодорхойлох эрх, өмчөө захиран зарцуулах эрх гэдэг чиг үүргүүдийг хот тосгон гэдэг шинээр байгуулах байгууллагад шилжүүлэхгүйгээр орших боломжгүй гэж үзсэн. Тиймээс 2019 онд Үндсэн хуулийн 57.2 зүйл заалтад зохицуулалтыг тусгасан.
Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Б.Дэлгэрсайхан сайд ажлын хэсгийг ахалж байна. Энэ хүрээнд алслагдсан гурван дүүрэг нийслэлийн дагуул хот байдлаар хөгжинө. Улаанбаатар хот өөрийн нутаг дэвсгэр дээр дагуул хот байгуулахын зэрэгцээ Төв аймгийн нутаг дэвсгэр дээр дагуул хот байгуулах эрх зүйн үндсийг оруулж, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.
Төв аймагт хот байгуулсныхаа төлөө нийслэл хот орлогынхоо 20 хувийг Төв аймгийн иргэдэд төвлөрүүлж өгнө.
Хоёр дахь асуудал бол гадаад, дотоод бонд. Нийслэл хотод гэр хорооллын 190 мянга орчим айл өрх байна. Бид гэр хорооллыг цаашид орон сууцжуулъя гэвэл дэд бүтцийг нь шийдэж, газар чөлөөлөх байдлаар төлөвлөж байгаа. Нийслэл Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж гадаад, дотоод бонд гаргах эрхээ авсан. Энэ хүрээнд газар чөлөөлөлтийн ажил Сэлбэ дэд төвөөс эхэлж байна. Өнөөдөр 2350 айлын газар чөлөөлөхөөс 1500 айлтай уулзахад 50 айл л татгалзсан. Үлдсэн айл өрхүүд хэлэлцээрт орж, газраа чөлөөлж байна. Ирэх долоо хоногт 400 айлын мөнгийг шилжүүлж, нүүлгэн шилжүүлнэ. Бид Дархан хотын гэр хорооллыг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх айл өрхийг зургадугаар сарын 1-нээс нүүлгэн шилжүүлж байна. Нийт 12 мянган айлын орон сууцны зураг төслийн ажил дуусч байгаа. Барилга барих компанийн сонгон шалгаруулалтыг хийхдээ гадаад бонд гаргах байдлаар санхүүжилтийг шийдэхээр төлөвлөсөн. Бид одоо гадаад бонд гаргах ажлаа шат дараатайгаар хийж байна. Удахгүй Засгийн газарт танилцуулна.
Харин дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 300 тэрбумыг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станцад зээл олгож, 150 тэрбумаар нь хотын авто замыг засварлахад зарцуулна. Бондын эргэн төлөлтийн хувьд хүндрэлтэй асуудал байхгүй. Бид жилд 77 тэрбум төгрөгийг Замын сангаас авна. Бид замын засварын 2025, 2026 оны ажлаа татаж, энэ онд хийнэ.
Үлдсэн 50 тэрбум төгрөгөөр Туул-1 коллекторыг санхүүжүүлнэ. 18 жил болсон төсөл. Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох цаг болоход тэр байгууламж руу очих шугамаа барьж дуусаагүй байгаа нь цэвэрлэх байгууламжаа бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадахгүй нөхцөл байдал үүснэ. Үлдсэн 10 орчим тэрбум төгрөгөөр дулааны 11-ийн Г, Д гэдэг шугамыг 10 гаруй жил барьж байгаа. Төгсгөл нь Саппорогоос-Өгөөж үйлдвэрийн уулзвар хүртэлх шугам юм.
"ШИНЭ ДАГУУЛ ХОТ 80 МЯНГАН АЖЛЫН БАЙРЫГ БИЙ БОЛГОНО"
Хотын даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг:
-Цаашдаа нийслэл хотын хүн амын тэлэлт, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгын хүрээнд анхан шатандаа төсөв, эрх мэдэл, хүний нөөцийг шийдэж өгье. Хорооноос иргэд төрийн үйлчилгээ авахаар очиход дээд шатандаа ханддаг нь иргэдийг бухимдуулж байна. Бид нийслэл, дүүргүүдийн Засаг дарга дээр төвлөрсөн эрх мэдлийг хороодод өгч, эрх зүйн шинэчлэлийг Үндсэн хуульд олгосон 2019 оны өөрчлөлтийн хүрээнд дүүргүүдийг хот болгож зохион байгуулна. Хот өөрөө зөвлөлтэй байна. Захирагчийг иргэд болон зөвлөлөөс сонгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Дор дороо асуудлаа шийддэг хот, нэгжүүд ажиллаж, хотын эдийн засгийг тэлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр санаачлагатай ажиллах боломж бүрдэнэ.
Мөн Төв аймагтай бүсчилсэн хөгжлийн интеграцид орж, үр шим хүртэх байдлаар хийнэ. Татварын болон татварын бус орлогуудыг 80/20 гэсэн зарчмаар Төв аймагтайгаа хувааж Шинэ Зуунмод хот гэх мэт дагуул хотыг хөгжүүлэх асуудлыг ярина. Шинэ дагуул хот 80 мянган ажлын байрыг бий болгоно. Санхүү, интертайнмент, бизнес, чөлөөт худалдааны төв, тээвэр ложистикийн төв хот байхаар төлөвлөж байгаа. Энэ ажлыг эхлүүлэх үүрэг даалгаврыг Засгийн газраас өгч, холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцүүлж, УИХ-д өргөн барина.
Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан:
-Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг 1993 онд баталж байсан. Социализмын үеэс зах зээлийн нийгэм рүү шилжиж байсан хууль өнөөдөр орчин нөхцөл өөрчлөгдөж, зарим аймаг орон нутаг бие даан өөрийн эдийн засгийн төсвөө бүрдүүлдэг болсон. Олон хороог нэгтгэж, 500 мянган хүн амтай зарим дүүргийг задалж, хороолол хорооллоор нь хот байдлаар нь зохион байгуулна. Жишээлбэлт, Төмөр зам, Таван шар, Баянхошуу, Дарь эх гэх мэтээр суурьшлаар нь хот байгуулна.
"БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ШИНЭ ЖУРАМ БАТЛАГДАЖ ГАРСАН"
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
-Бид хувийн, олон улсын хөтөлбөртэй сургуулиуд дээр шалгалтыг хийж байна. Өнөөдөр өгсөн мэдээллээр Финлянд, Сингапур, Америк, Турк, Хятад сургууль гэсэн улс орны нэрээр нэрлэгддэг, үйл ажиллагаа нь ойлгомжгүй сургууль их олон болсон. Нийт 47 сургууль байна. Хоёрт, Кемберижийн хөтөлбөртэй гэсэн мөртлөө олон улсын хөтөлбөрөө бүртгүүлээгүй сургуулиуд байгаа юм байна. Бид 14 хоногийн дараа шалгалтын дүнгээс мэдээлнэ. Боловсролын зээлийн сангийн шинэ журам батлагдаж гарсан. Монголд бакалаврын түвшний Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг байна. Энэ тэтгэлэг улсын 330 сум, 170 хороонд тухайн жилдээ ЭЕШ-ын 2-3 хичээлд хамгийн өндөр оноо авсан хүүхдүүдийг шалгаруулаад хоёр жил болж байна.
Хоёрт, дэлхийн шилдэг 100 их сургуулийн хөтөлбөр үргэлжлэхдээ Монголдоо тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн сонгосон хүүхдүүдийг тэтгэлэгт хамруулна. Удахгүй сонгон шалгаруулалтыг зарлана. Засгийн газрын тэтгэлэгээр магистр болон докторын түвшний тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцах суралцагчдыг тэтгэлэгт хамруулна. Энэ жилээс таваас дээш жил тогтвортой, үр дүнтэй төрийн байгууллагад ажилласан албан хаагчдыг хэлний шалгалтаар дэмжиж, тэтгэлэгт хамруулна. Эхний ээлжид 500 албан хаагчийг хэлний бэлтгэлд явуулахаар төлөвлөсөн. Засгийн газар хоорондын тэтгэлэгүүд бас үргэлжилнэ гэдэг мэдээллийг өглөө.
Хүмүүс 2024-04-17 66.181.186.220
тэгээд түгжрэл буурч' хотын өнгө үзэму нэмэгдэх үү
Нэргүй 2024-04-17 103.212.162.192
Боловсролгүй, хотын тухай ойлголтгүй хөдөөний халтарыг зайлуулья! Хотыг хотын боловсролтой иргэд л хөгжүүлнэ!! УБ хот гэждээ навсайсан хүн аймаар балгас л болж!!
Ц.Товуусүрэн 2024-04-17 202.21.104.2
ҮНДСЭН ХУУЛИЙН 57.1, 57.2. 57.3, 60.1 дэх хэсгийн заалтад нийцүүлж хийх биз дээ. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлийг хийгээгүй тохиолдолд ийт шинэчлэл амжилттай болно гэ бодохгүй байна. Үндсэн хуулийн агуулгаар бол ЗЗНДН-ийн удирдлага иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх, хот, тосгоны удирдлаг бол оршин суугчиддаа хот нийтийн үйлчилгээ үзүүлэх үзэл баримтлалтай гэдгийг зөрчмөөр юм шиг мэдээлэл яваад байна шүү.
Цагаан баавгай 2024-04-17 66.181.182.172
21 аймгийг 5 аймаг, 330 сумыг 100 орчим сум (5 мянгаас доошгүй хүнтэй) болгон өөрчлөх. Аймгийн төвүүдийг 100 мянган оршин суугчтай хот болгон хөгжүүлбэл цус ойртолт багасана, УБ-ын төвлөрөл буурна, улсын төсвийн хуваарилалт оновчтой болно, удирдлага цомхон болж дарга нарын тоо эрс цөөрнө, орон нутагт зах зээл бий болно, мэрэгжилэй боловсон хүчний дутагдал эрс багасна, үр дүнд нь улс хөгжинө.
Зочин 2024-04-17 103.212.119.216
нямбаа том том бүлтэрч байснаас эзэнгүй нохой муураа устгалд оруул хөрсний бохирдол дээр нэмээд бна
Нэргүй 2024-04-17 202.55.191.194
одоо дагуул хоттой болсон дээрээ өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг бүтээн байгуулалт хийыдэг баыйх хэрэгтэй…төв аймаг, налайх багануур дүүрэг бол дагуул хот болох бүрэн боломжтой..
ТӨР өөрөөө 2024-04-17 203.98.76.4
Ирээдүйд ТӨР өөрөө ХУВИЙН ХЭВШИЛ ба АРД ИРГЭД 100% Хариуцах Ажлууд дээр ХУТГАЛДМААРГҮЙ байнаа…ТӨР өөрөө Кэмбриж , Харвард, Финлянд Боловсрол Зааж, ТӨР өөрөө ГОК, Оюу Толгойн Хувьцаа Эзэмшигч, ТӨР өөрөө Тусгай Зөвшөөрөл, Газар, Эрчим, Ус, Дулааны Техникийн Нөхцөл ОЛГОГЧ нь байснаас л УБ Хот аймгуудыг ТӨР өөрөө Самарч дууслаа……..ТӨР БОЛ СТАНДАРТ, ХУУЛИУДАА ШААРДАГЧ, ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙМААР БНААААА….
ЗОЧИН 2024-04-17 139.5.217.118
ЭНЭ НЭГ МЭДРЭЛ ЮМ САНААНЫ ЗОРГООРОО ХУЦАЖ ӨГӨХ ЮМАА? ХОЙД СОЛОНГОСЫН ДАРГА ШИГ БААХАН ХҮН ДАГУУЛЖ ЯВААД Л ТААРАЛДСАН ХҮНЭЭ ЗАГНАЧИХААД Л ЯАГ ЯАХ ГЭЭД БАЙГАА ХҮН БЭ? БААХАН БҮТЭХГҮЙ МӨРӨӨДЛӨӨ БОДИТ ЮМ ШИГ ЯРЬНА, ДҮҮЖИН ТЭЭВЭР Л ГЭНЭ, МЕТРО Л ГЭНЭ, ХОТЫН ЗАХИРГААГАА ЯАРМАГ НҮҮЛГЭЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ, ЮУН ДҮҮРГҮҮДЭЭ ХОТ БОЛГОХ, БИТГИЙ ШААЛ ДАА БАДМАА?
Зочин 2024-04-17 85.110.80.4
Хунээсээ олон сумтай. Зарим нь хунгуй шахуу. Одоо хотын захирагч, аймгийн засаг дарга нар тус тусдаа хегжуулье гээд телевлегее зохиогоод ирвэл бугдийг нь яаж учрыг олон юм бол. Емнех нь хэрэгжээгуй болохоор итгэх ямар ч арга алга даа. Ядаж замаа ч учрыг нь олоогуй. Хедеений зам нь ямар ч даацын биш. Хотын дулаан, усаа дагаад голдоо байшингаа овоолчихсон. Ажлын байр гэхээр уйлдвэр хэдийг барих юм. Хот нь улсаа хегжуулэх ч юм шиг. Засгийн газар ажилгуй ч юм шиг. Тесвеер баян ч юм шиг. ????????????
Нямбаатарыг хэн ч сонгоогүй зайл 2024-04-17 202.9.46.128
Ямар солиотой юм бэ Яагаад ийм тооцоо судалгаагүй дарга тоо нэмсэн өөр хэнд ч хэрэггүй шийдвэр гаргаж байгаа юм бэ, Одоо хот
205 хороо, 9 дүүрэг, гээд нийт 243 Засаг болон орлогч даргатай, өөдөлсөнн юм байна уу, яанаа энэ хот бүр сүйрлээ ЮУ Ч БИТГИЙ ХИЙ ЗАЙЛ
Нэргүй 2024-04-17 59.153.112.162
за төсвөөс цалинжигч конторынхоны тоог л нэмэв дээ бусад нь яахав хорооныхон гэж юу ч хийдэггүй ширээ тойроод л б** халж өдөр өнгөрөөдөг
Нэргүй 2024-04-17 184.186.255.142
naad teneg novshoo huuj yavuulaachee
Нэргүй 2024-04-17 158.59.146.30
aimgiin tuvuudee SUM bolgoj hayachihaad duurguudiig hot bolgoh yum huna daaa xa xaxaxa
Зочин 2024-04-17 103.57.93.127
Мэргэжлийн луйварчид 8 жил алдсан нь үнэн. Бүр 2 жилд л дуусгаад модыг нь бариулдгийг хольцгүй Монголчууд. мартаагүй. Иймд дахин горьдрлтгүй. Нам нэртэй Хулгайчуудын үүрээ тараагаагүй цагт шүү
Нэргүй 2024-04-17 59.153.113.174
Хайран алдагдсан найман жил
Иргэн 2024-04-17 85.110.80.4
Санаа зоволтгуй ээ хе. Замын 2 жилийн ажлыг 7 сард хийнэ гэнэ. Тев аймгийн иргэд нь менгее хулээгээд гар дээрээ авах байх. Дуургуудийг хот гэж нэрлэнэ. Харин аймгууд сумаа юу гэх нь сонин байна. Менге зендее байгаа гэсэн. Ядаж шинэ хот дуургийн захиргаанд ажлын байр зендее гарах нь. Бугдээрээ агаараар зочино. Амьд явбал их юм узнээ хе…
Нэргүй 2024-04-17 139.5.217.79
Ene Nuhur butehgui ee buhniig medegch
Нэргүй 2024-04-17 103.57.92.14
Халамж олгохдоо эд хөрөнгийн улсын бүртгэлтэй хамтран ажиллаж байгаач ээ! Гэр хорооллынх эсвэл хөдөөний хүн бол шизофренитэй хэмээн жүжиглэж, эсвэл нэг жаахан гэмгүй ургацаа хавдар гэж оношлуулж халамж ба асаргааны тэтгэмжүүдээр амьдарч байна. Хүн амын гуравны нэг нь төрөөр тэжээлгэж, ажил хийлгүй, халамжийн мөнгөөр бүтэн өдөр сэлгүүцэж амьдарч байна. Оронд нь энэ их мөнгөөр хог цэвэрлэж, улсын байгуулагуудын жорлонгуудыг цэвэрлэх ёстой юм биш үү.
Нэргүй 2024-04-17 158.59.146.30
ene hamuuutai har Nyan Baku Tyoru delhiigees uter turgen alsraasai. enens hooson tarhi hamuuraad buustuud gachgaar baitugai bolson baina. irgediin gazriig huraaj avaad heden avilgachin gald tesvergui, heden jiliin nastai shavar tagz barina, IRGED GAZRAA UURSDUU HEREGLEJ HOUSE BARIH BOLOMJ NUHTSULIIG NI BURDUULJ UG
Ож 2024-04-17 187.111.24.202
ОСТАП БЕНДЕР …..
Лондон зураач 2024-04-17 90.213.108.202
Улаанбаатар Сити гэж статусыг олон улсын жишгээр томруулж нэрлээрэй.
Өв 2024-04-17 187.111.24.202
нэр том, жижиг байхад нь асуудал биш.
Зочин 2024-04-17 202.126.90.238
Боловсролын яам гэж ундсэн ажлаа хийдэггуй, чаддаггуй, юу шалгахаа ойлгохгуй шалгасан ажилгуй зумуус !!!
Зочин 2024-04-17 103.57.93.127
Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Нямбаатар, Амарбаясгалан, Сайнзориг, Амарсайхан гээд нийгмийн олон манлайлагчдыг нөгөө дээрэмчид хараааж доромжлоод байгаа. Луйврыг нь хааж байгаа учир амташсан дээрэмчид хорсох нь гарцаагүй
Нэргүй 2024-04-17 59.153.113.174
Мэдрэлгүй эргүү
Zochin 2024-04-17 122.201.31.197
Боловсролгүй нөхөдтэйгөө барих гэж…хэн сонгосон юм бэ
Zochin 2024-04-17 122.201.31.197
Дүүрэг гэсэн нэрийг Монгол хэлний үгсийн сангаас хасна.МАН
Нэргүй 2024-04-17 202.126.90.180
Нийслэлээ Багануур Багахангайн дундах Хэрлэн голтой, нүүрстэй, хар, төмөр замтай, Хөшигийн хөндийд харьцангуй ойрхон, 2 хөрштэй бүх дэд бүтцээр холбогдсон нь цааш олон улсад гардаг ийм сайхан тэгш талд нүүлгэж УБ үйлдвэрлэлийн хот болог. Хархорин түүхийн дурсгалт хот болог. Үүнд нэг их зардалгарахгүй
Нэргүй 2024-04-17 103.57.94.247
зөөзө. нүүедөө гээл гэрээ ачаад л нүүчихүү. ккк. хөдөөний оркууд дураараа юм ярих юмаа
Нэргүй 2024-04-17 202.9.40.3
ӨГЛӨӨ СЭРЭЭД ШӨНӨ ЗҮҮДЭЛСНЭЭ ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРЛААР ҮАРЛАМААРГҮЙ БӨЙНА ШҮҮ
Zam 2024-04-17 202.126.90.248
Замаас цавчаа хийдэг нянбактер салтаа баярсайханаар хийлгэдэг
Нэргүй 2024-04-17 202.126.90.180
Бээжин 49 дүүрэгтэй УБ 42 дүүрэгтэй болно шэж ярьж байгаа УБ хэдэн хүнтэй билээ? Бээжин хэдэн хүнтэй билээ? 42 ЗД одоогийн дүүргийн дарга нар шиг хангамж эдлэвэл төсөв яах бол! Эхлээд баахан дүүргийн ордон барьж эхлэнэ дээ.
зочин 2024-04-17 66.181.180.91
Шинэ-Зуун мод хотдоо хамгийн түрүүнд УИХ-ын ордон бариад өгчих.
Нэргүй 2024-04-17 103.57.94.210
Метро гэж солиорсоноос арай дээр сонсогдож байна???
Хог 2024-04-17 66.181.161.120
энэ ухаан санаа нь зүгээр үү
yag l unendee 2024-04-17 66.181.181.81
Ah duu ueeluudiig Dayan delhniin ih udgan Yumjirdulamtai hamt shar hadnii enelegt hed honog hevtuulj suviluulah yum.
Zochin 2024-04-17 202.55.188.39
Ер нь хотын төвийн тансаг зэрэглэлийн загварлаг архитектур, Метал болон шилэн фасадтай боржин чулуун зам талбай гудамжтай хотхон хороололуудыг бариад өгөх хэрэгтэй. Ядаж энэ Яармагийн хороололууд шиг барих хэрэгтэй. Тэгэж байж захын дүүргүүд үнэ цэнэтэй харагдаж, хүмүүс хотын төв рүү жихэлдээд байхаа больж, түгжрэл мэдэгдэхүйц багасна шүү дээ. Эмульс будган фасад бол хэдхэн жилийн дотор навсайгаад өнгө будаг нь гандчих юм.
Bold o 2024-04-17 223.62.148.232
хуцаад бай
Нэргүй 2024-04-17 192.82.65.47
ХЭЗЭЭ ПОПОРЧ ДУУСНАА. ӨГЛӨӨ БОСОХОД Л НЭГ ГОЁ ҮГ ХЭЛДЭГ. ШӨНӨ ЭНЭ НӨХӨР УНТДАГГҮЙ БАЙХАА ШИНЭ ҮГ ОЛОХ ГЭЭД.
Нэргүй 2024-04-17 59.153.112.11
сайхан үлээхиймаа
Нэргүй 2024-04-17 66.181.186.18
Эргүү Данх Женко эзэндээ үйлдэх нь бүүр цагаандаа гарлаа . Яг одоо санхүүжилт хийгээд цахилгаан станц бариад өгье гэсэн компани байхад юун Женко 300 тэрбумын зээл олгох вэ. Энэ улс орон чинь эзэн гэж байна уу…Данх хулгайч бүүр НОЁН боллоо
иргэн 2024-04-17 192.82.65.32
Юу ч хийхгүй 8 жил байж байгаад гэнэт сэрээд хуцаж өгнөө
Нэргүй 2024-04-17 43.228.129.226
Эхлээд Дархан, эрдэнэтээ хот болгооч. Шал утгагүй Аймаг гэнэ тэгсэнээ дотроо сум гээд байж байдаг. Багануурыг л хот болгоод налайхыг дүүрэг чигээрэ нь үлдээгээд багахангайгаа төв аймгийн сум болгох хэрэгтэй.
Нэргүй 2024-04-17 66.181.184.41
Гэнэт гэнэт галзуу галзуу юм ярих юм. Эхлээд тал талаас нь судлахгүй бол 2 хоногийн настай туршилтууд шигээ…
Нэргүй 2024-04-17 66.181.161.106
сумаа цөөлөөд аймгийн төвүүдээс хот болгомоор бнаа
Нэргүй 2024-04-17 202.126.91.156
Чухам үнэнийг хэллээ.
Нэргүй 2024-04-17 202.126.91.156
Энэ олон сумуудыг цөөлөх нь маш хэрэгтэй ажил. Яаралтай хийх хэрэгтэй.
d 2024-04-17 103.212.119.58
Эргүү МАНгарууд