"Эхний улирлын инфляци 7 хувь байгаад тайвширч болохгүй"

"Эхний улирлын инфляци 7 хувь байгаад тайвширч болохгүй"

"Эхний улирлын инфляци 7 хувь байгаад тайвширч болохгүй"
Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2024.04.17/ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний улирлын үзүүлэлтүүдийг танилцууллаа.

Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд:
-Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2024 оны гуравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үетэй харьцуулахад долоон хувийн өсөлттэй гарсан. Өөрөөр хэлбэл, инфляцийн түвшин долоон хувьтай гарсан байна. Өмнөх сараас хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ 0.9 хувийн өсөлттэй гарсан. Инфляцийн түвшин 2023 оны гуравдугаар сард 12.2 хувьтай гарч байсан бол энэ оны гуравдугаар сард долоон хувьтай гарсан байна. Инфляцийн өсөлтийн хурд 5.2 нэгж хувиар буурсан. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийг бүлгээр нь задалж харвал, хамгийн өндөр өсөлттэй бүлэг нь боловсролын бүлэг байна. Жилийн дүнгээр 16.8 хувийн өсөлттэй байгаа бол дараагаар нь хүнсний бараа, ундаа болон усны бүлгийн үнэ жилийн дунджаар 9.8 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дунджаар 5.8 хувь, зочид буудал болон дотуур байр, нийтийн хоолны бүлэг 9.8 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 7.8 хувь, хувцас, гутал, бөс барааны бүлэг 6.7 хувь, гэр ахуйн барааны бүлэг 5.6 хувийн өсөлттэй байгаа нь инфляцид голлон нөлөөлсөн.
Энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 2.4 хувиар өсчээ.
Импортын барааны үнэ өмнөх оны мөн үеэс дунджаар 31.4 хувийн өсөлттэй байна. Монгол Улс 2024 оны эхний гурван сард дэлхийн 128 улстай гадаад худалдаа хийж, бараа эргэль 6.1 тэрбум ам.долларт хүрсэн. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 367.2 сая ам.доллараар буюу 6.4 хувиар өссөн. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2024 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.1 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 641.6 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт гарсан.
Мах, махан бүтээгдэхүүний үнэ 2024 оны гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар өсөхөд үхрийн махны үнэ 13.8 хувь, хонь, ямааны махны үнэ 9.8 хувь, адууны мах ны үнэ дөрвөн хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин талх, гурил, будааны бүлгийн үнэ 14.7 хувиар өсөхөд будааны үнэ 5.7 хувь, гурил 17.4 хувь, талх, нарийн боов 16.5 хувь, гоймон 12.8 хувиар өссөн нь тус тус голлон нөлөөлсөн байна.
Харин Улаанбаатар хотын хувьд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2024 оны гуравдугаар сард өмнөх сараас 0.8 хувь, өмнөх оны эцсээс 2.0 хувь,өмнөх оны мөн үеэс долоон хувиар өссөн үзүүлэлт гарсан байна.
"ИРЭХ УЛИРАЛД ИНФЛЯЦИ УЛАМ НЭМЭГДЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА"
Энэ талаар эдийн засагч Н.Энхбаяраас хөндлөнгийн байр суурь авч, тодруулахад "Улсын хэмжээнд инфляцийн түвшин эхний улирлын байдлаар долоон хувьтай гарчээ. Харин Улаанбаатар хотын статистикийг авч үзвэл, мах махан бүтээгдэхүүний үнийн өсөлт өндөр гарсан байна. Хонь, үхрийн махны үнэ ес, 10 хувийн өсөлттэй байна. Эхний улиралд иргэдийн гар дээр мөнгө очоогүй байсан. Энэ оны улсын төсөвт тусгаснаар улсын хэмжээнд төсвөөс цалин авч байгаа цалингийн сан 8.9 их наяд төгрөг. Нэг сард ногдох цалин 744 орчим тэрбум төгрөг болж байгаа. Энэ цалингаа хүмүүс гар дээрээ авч байсан. Гэтэл төрөөс 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр нэмсэн.
Үүний эх үүсвэрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тайлбарлахдаа "Энэ он дуустал нийт 438 тэрбум төгрөг шаардагдана" гэж байгаа. Дээр нь 1072 хувьцааны ногдол ашгийг хоёр удаа ард иргэдэд тараасан. Үүний нийлбэр эх үүсвэр нь 1.2 их наяд төгрөг гэж мэдээлсэн.
Тэгэхээр улсын төсвөөс олгож байгаа нэг сарын цалин 744 тэрбум төгрөгөөс хоёр дахин их мөнгө буюу нэг их наяд төгрөг энэ оны гурав, дөрөвдүгээр сард иргэдийн гар дээр очлоо. Энэ их мөнгө ирэх улирлын инфляцид нөлөөлнө. Зөвхөн төрийн байгууллагын сарын цалинг ярьж байгаа шүү дээ. Энэ бүхэн инфляцийг өдөөх гол шалтгаан болно. Нөгөө талаасаа ихэнх нутгаар зуд болж махны нийлүүлэлт бага байна. Ирэх саруудад ялангуяа махны үнэ улам нэмэгдэнэ гэдэг дохио өгч байна. Тиймээс эхний улирлын инфляци долоон хувьтай байгаад тайвширч болохгүй. Ирэх улиралд инфляци улам нэмэгдэх төлөвтэй байна" гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-04-17 66.181.178.142

Эдийн засагчдийн тоймын дараа үнэ нэмэгдэх нь

Avatar

Нэргүй 2024-04-17 117.111.1.55

zolibon elbegdorjiiin bugsiiin dolooj amidardag site yma

Avatar

Нэргүй 2024-04-17 202.9.40.254

Юмны үнэ өсөхөөр инфляци буурдаг. Ойлгосонгүй. ухаан хайрла

Avatar

Нэргүй 2024-04-17 202.179.25.69

24 оны шилдэг онигоо

Avatar

Нэргүй 2024-04-17 103.26.95.170

Монгол Ардын Намын үед инфляц дандаа өсч, төгрөгийн ханш хог дээр унадаг даа.

Avatar

zochin 2024-04-17 103.212.118.154

yoo hudlaa yrihiinmaa

Avatar

Нэргүй 2024-04-17 66.181.186.38

үнэ өссөн ч инфляяц буурдаг нь МАНгар ху жаагуудын эрин зуун билээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж