ТҮК-ийн ажилтнуудын шүүрийг тоос сорогчоор солино

ТҮК-ийн ажилтнуудын шүүрийг тоос сорогчоор солино

ТҮК-ийн ажилтнуудын шүүрийг тоос сорогчоор солино

Сонгууль дөхөхөөр дарга нарын чих зөөлөрдөг жишгээр техник технологи ашиглахгүй байна гэх шүүмжийг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар шүүрэн авч, Тохижилт үйлчилгээний компани/ТҮК/-ийн ажилтнуудын шүүрийг ирэх долоо хоногоос том тос сорогчоор солих нь ээ. Тодруулбал, ирэх долоо хоногийн Даваа гаригаас эхлэн ТҮК-ийн ажилтнууд цэвэрлэгээндээ шүүр ашиглахгүй том тоос сорогч ашиглах болжээ. Хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх ажил хийгдсэнээр тэд ажлын багажаа тоос сорогчоор солих болж буй аж.

Нийслэлийн хэмжээнд нийт 900 гаруй үйлчлэгч зам талбайд цэвэрлэгээ хийдэг байна. Гэхдээ тэдний зүгээс “Юу ч гэсэн тоос сорогчоор нь хогоо цэвэрлээд үзье. Ер нь бол санаанд буухгүй л байна” гэцгээж буй. Харин олон нийтийн зүгээс техник хэрэгслийг нь солих нэрийн дор шахаа хийж, мөнгө тоншчих вий гэх хардлагыг ч тавьж эхлээд буй.

Сануулахад, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ТҮК-ийн ажилчдын цалинг 3,5 сая төгрөгт хүргэх амлалт өгсөн. Түүнийгээ ирэх зургадугаар сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлнэ гэдгээ мэдэгдээд байна. Хэдийгээр ТҮК-ийнхний ажил хөдөлмөр амаргүй ч нэг сарынх нь цалин 3,5 сая төгрөгт хүрнэ гэдэг нь амьдралтай нийцэхгүй, сонгууль угтуулж авч буй арга хэмжээ гэж үзэх нэгэн ч бий юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Марусьяа 2024-04-17 75.190.35.176

Хогийн шүүр нь дээр дээр

Avatar

Wahaha 2024-04-17 66.181.182.35

shudnii emch mes zasalchid hurtel uunees baga tsalin avdag shudee

Avatar

Гэрэл 2024-04-17 59.153.112.227

тоос сорогч нь ч яах бол.гадаад орнуудад шүүрдээд явж л байдаг юм билээ.Гол асуудал нь тоос шороо манаргаад байгааг нь болиулах арга зам хайх хэрэгтэй боловуу.саарал усаар тоосыг нь дарчихаад л үлдсэн хэсгийг нь шүүрдэхэд тоос гарахгүй ш дээ.бас нэг анхаарах асуудал нь явган хүний зам машины замын хооронд шороон хэсэг үлдээгээд байдгийг л болиулах хэрэгтэй юм шиг.тэр шороотой хэсгээс замруу тоос шороо ороод байгааг анхаарч үзвэл хотын доторхи зам дагуухи шороо үгүй болно шүү.амжилт хүсьё

Avatar

Иргэн 2024-04-17 103.57.93.170

Яанө тоос сорогч хотын хогийг дийлэх үү!!!!!!!1удаа гараад л 20' дүүрэхээд явөх уу ??????Толгой гэж хоосон биш үү??????!!!!!!

Avatar

Зочин 2024-04-17 85.110.80.4

Хотод еер ажил хийдэг хун алга. Ер нь захирагч л байхад болох юм байна. Бусдыг нь халья. Харин одоо захирагчийгаа анхаарахгуй бол ядраад ойчих вий…

Avatar

Нэргүй 2024-04-17 103.168.34.6

Zailuul ene odoo oor hiih ajil baidgui um uu.

Avatar

Зочин 2024-04-17 202.179.27.78

Аль ч салбарын ажиллагсдын цалин нэмэх тухайд бүтээмжтэй нь нягт уялдуулах, мэргэжлийн яриа байх хэрэгтэй. Ажлын цагийн бүтэээмж муутай, ажилдаа хайнга ханддаг, цаг нөхцөөсөн, энэ тэнд бөөгнөрч суусаар хугацаа бардаг хүмүүст бол цалин нэмэх шаардлага бий юу. Ажлын хэмжээ, чанарыг бүрэн биелүүлсэн хүмүүс л бусдаас ахиу цалин авах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-04-17 202.9.40.243

Ашгүй дээ, шүүрээр тоос бужигнуулж цэвэлэгээ хийдэг нь үнэхээр өрөвдмөөр, Улсын нийслэлийн үйл ажиллагаа явагдаж, цэвэрлэгээ хийгдэж байна гэхэд арай ч дээ гэмээр л байсан. Цалинг нь нэмэх ЗӨВ Өвлийн хүйтэнд гараад орохын хооронд даарч бээрдэг цагаар, бороо шороо, халуун нар салхитайд ч энэ ажлыг хийнэ гэдэг үнэхээр хүнд ажил шүү. Өглөө 4 цагаас ажил нь эхэлдэг гэсэн Маш хүнд ажил, Дээрээс нь ухамсаргүй эргүүчүүдийн үйлдэл, амиа бодсон албин тийрэн аятай юмнуудын авир араншин хэцүү.

Avatar

Мөнх 2024-04-17 66.181.183.250

Нямбаатараа. Тоос сорогчоорор замын шороо соруулж шалгасан юм бгаа биз дээ.Тоос шорор хоёр чинь асар их ялгаатай шүү. Нэрээ баастваа!!!!

Avatar

Нэргүй 2024-04-17 43.242.242.59

Нямбаатар сайн ажиллаж байна. Энэ эрчээрээ "Сэлбэ дэд төв"-ийн гэр хорооллын харъяа бүх газарт орон сууж барьж иргэдээ орон сууцжуулах амлалтандаа хүрээрэй. Иргэд бид итгэл үзүүлэн хүлээж бас харж байгаа шүү

Avatar

Нэргүй 2024-04-17 66.181.181.70

Цалин нэмж бололгүй яахав харин эдийн засгийн а******н болчихов

Avatar

Нэргүй 2024-04-17 202.126.90.157

Тоос сорогчоо чанартай Япон Солонгосыг аваарай, хэзээ ч Хятад машин аваарай.

Avatar

Нэргүй 2024-04-17 66.181.180.78

сайн байна, өөр ямар дэвшилтэт технологи байна судлаад хэрэглээд байгаарай,

Avatar

Нэргүй 2024-04-17 202.9.40.243

Тийм шүү, дэвшил гаргах хэрэгтэй. Ногоон автобусыг МАРТАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ……… Нөгөөдүүлээс болгоомжлоорой, тэднийг шургалуулчихваа. Автобусны ажиллагаа цэгцтэй, хурдан сайхан явагдсан. …Ингээд л үргэлжлүүлээд байгаарай Нийтээрээ Хотоо хайрлаж, цэвэр цэмцгэр, сэтгэл тайван, Амар амгалан АМЬДАРЦГААЯ , ХОТЫН ЗАХИГАА САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА, АМЖИЛТ ХҮСЬЕ. Иргэд өөрсдөө дэмжих ЁСТОЙ ШҮҮ

Avatar

Зочин 2024-04-17 64.119.29.46

Энэ амьдрал арай өөр шүү дээ бусад салбарын ажилчдын цалин тэгээд яах болж бна даа бараг бүх нь цэвэрлэгч болно гэх юм уу судалгаа тооцоог сайн хийж амьдралд нийцүүлэх хэрэгтэй шүү дээ

Avatar

Нэргүй 2024-04-17 66.181.180.174

НҮҮРСНИЙ 40 их наядыг зохих хуулийн төлүүлж улсын санд оруулахад энэ байтугай юманд хүрэлцээтэй болно !

Avatar

Нэргүй 2024-04-17 139.5.217.251

Цалинг нь хэлснээрээ бушуухан нэмэх нь зүйтэй: Нямбаатар дайчин, сайн ажиллаж байна. Ажил хийж байхад алдаа гарна. Гэхдээ засаад явчих нь ойлгомжтой: Дэмжиж байна. Урагшаа!

Avatar

Нэргүй 2024-04-17 202.9.40.243

ЁСТОЙ ЁСТОЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж