Ногоон автобусны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг ирэх 7 хоногт товложээ

Ногоон автобусны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг ирэх 7 хоногт товложээ

Ногоон автобусны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг ирэх 7 хоногт товложээ

Ногоон автобусны гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг дөрөвдүгээр сарын 24-ний 10.00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр товлосон гэдгийг шүүх байгууллагаас мэдээллээ. Энэ хэргийг нэг сарын өмнө /2024.03.11/ шүүхэд шилжүүлсэн бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийсэн эсэхийг хэлэлцэх юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосныг хуулийн байгууллагаас тогтоосон байдаг.

Автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийсэн гэдгийг хуулийн байгууллага тогтоосон талаар өмнө нь мэдээлж байв. Хохирол 134.5 тэрбум төгрөг бөгөөд үүнээс мөрдөгчид 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан гэдэг мэдээллийг өгсөн.

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Ногоон автобусны гэх хэргээс болж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Түгжрэлтэй тэмцэх сайдын албанаасаа чөлөөлөгдсөн бол Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазар мөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын хувьд “Автобус худалдан авахад миний оролцоо байгаагүй. Төсвийг нь шийдэж өгсөн. Худалдан авах ажиллагааг нийслэл зохион байгуулсан” гэж мэдэгдсэн. Харин Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар мөн л өөрт нь хамааралгүйгээр энэ ажил явсан гэдэг агуулгатай тайлбар хийж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-04-17 66.181.167.4

Сумьяабазар, Сүхбаатар хоёроос хамаг учиг хөврөх учиртай, цаана өөр томчууд ч байгаа л байх, багачууд бол яах вэ дээ, золиосныхон, Сумьяабазар л гол найруулагч нь болов уу, шаналтай шуналтай гэхэд арай хэтэрхий гар ш дээ

Avatar

ZOCHIN 2024-04-17 103.10.22.177

134 ТЭРБУМААС ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАВЧАА ХИЙСЭН, АВИЛГАДСАН БАЙХ ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ, ТЕНДЕРИЙГ ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД ГЭГДДЭГ САЙД АМАРБАЯСГАЛАН, СҮХБААТАР, МЭР СУМЪЯАБАЗАР НАРЫГ ШҮҮХГҮЙ ЮМУУ. "ТЭНҮҮН ОГОО"-гийн ГАНХУЯГТАЙ САЙД АМАРБАЯСГАЛАН ӨРӨӨНДӨӨ АНХ ТЕНДРИЙН АСУУДЛААР УУЛЗУУЛСАН ГЭЖ НӨГӨӨ 2 МЭДЭГДСЭН БАЙСАН. ЭНЭ 3 ЯМАРЧ ОРОЛЦООГҮЙ БОЛЖ ТААРАВ УУ. ХЭРГИЙГ ГАНХУЯГ ГАНЦААРАА ҮҮРЧ ГАРАХААР ШИЙДЭЭ ЮУ.

Avatar

Ард 2024-04-17 202.9.47.11

Энэ бөхиин гжр бүл даанч дэндүү шуналт хүүрүүд юмдааа монголын хүүхдүүдииг циркгүй болгож ах шуу сумбузар сүхбузарууд нь иргэдиии н автобусыг бүлэглэж хуучнаар соль маш их ашиг олдог нүгэл шуналууд юмдаа даанч нам дагасан өлөн авилгач хулгаачууд ямарч ялгүй үлддэг үе хэзээ нэг өдөр өөр болж монгол хөгжинө лалруудаа нүгэлтүүд

Avatar

Нэргүй 2024-04-17 45.117.35.20

Энэ хэрэг ямар удаан явцтай байнаа, нөгөө хэдэн хулгайч нар нь амар амгалан явж байнадаа

Avatar

Нэргүй 2024-04-17 66.181.186.38

олигтойхоон л хийгээрэй МАНгаруудаа….танай намын л хулгайн нэгшдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж