Хятадын тусламжтайгаар хойд солонгосчуудын эрх чөлөө улам хумигдав

Хятадын тусламжтайгаар хойд солонгосчуудын эрх чөлөө улам хумигдав

Хятадын тусламжтайгаар хойд солонгосчуудын эрх чөлөө улам хумигдав

Хойд Солонгос улс сургууль болон аж ахуйн нэгжүүдийн барилга байгууламжийг камержуулж, иргэдийн хурууны хээ, гэрэл зураг гэх мэт бусад биометрийн мэдээллийг цуглуулж эхэлжээ. Энэ нь технологийн хөгжлөөр дамжуулан хүн амаа улам ойроос хянах гэсэн эрх баригчдын хүчин чармайлт юм.

Ингэхдээ Хятадаас импортолсон тоног төхөөрөмжийг дотооддоо боловсруулсан программ хангамжтай хослуулан хэрэглэж байна. Хятадаас импортолж буй камерууд энгийн дүрс бичлэгээс гадна нүүр царай таних зэрэг нарийн функцтэй гэх мэт янз бүрийн дэвшилтэт загвартай байдаг.

Энэхүү хүчин чармайлтын үр дүнд иргэдийн хувийн бизнес эрхлэх, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандах, засгийн газраа нууцаар шүүмжлэх зэрэг орон зай улам хумигдав. Гэхдээ мэдээж цахилгаан эрчим хүчний хангамж, интернет сүлжээ гэх мэт дэд бүтцийн асуудлаас шалтгаалаад дижитал тандалт нь Хятад шиг өргөн цар хүрээг хамарч амжаагүй байна. Гэвч Хойд Солонгосын эрх баригчид тандалтын ирээдүйг илүү өөдрөгөөр төсөөлж байгаа бололтой.

Тус улс иргэдийнхээ нарийвчилсан биометрийн мэдээлэл бүхий профайлыг бий болгож эхэлжээ. Тодруулбал, Хойд Солонгосын иргэний үнэмлэхний хамгийн сүүлийн хувилбар нь ухаалаг картын форматтай бөгөөд иргэдээс хурууны хээ, цээж зураг, цусны шинжилгээ зэргийг шаардаж байна.

Иргэдэд тавих хатуу хяналт Covid-19-ийн үед улам чангарсан. Олон улсын шинжээч Мартин Уильямсын хэлснээр "Хилийг ийм хатуу нөхцөлтэйгөөр хаах боломжтойг тэд олж харсан. Тиймээс өдгөө энэхүү хатуу хяналтыг хэвээр үлдээхийг хүсч байна. Тандалтын төхөөрөмжийн өртөг буурсан нь ч үүнд том нөлөө үзүүлсэн" байна.

Хойд солонгосчууд хууль бусаар импортолсон бараа бүтээгдэхүүн, гадаадын контентыг нэвтрүүлэх, тараах зэргээс болж баригдсан тохиолдолд албаныханд хээл хахууль өгч шийдэх тохиолдол байдаг. Гэвч өдгөө хүмүүсээс ялгаатай нь хяналтын камерт авлига өгөх боломжгүй болох юм.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Hiid Solongos mandtugai 2024-04-17 103.168.34.113

mongk Aguu Hiid Sokongosiig huulbarlan duuraih hugjih sstoi.Kommunizm mandtugai

Avatar

Нэргүй 2024-04-17 103.212.118.112

manai monglosl hol hugjcihsun ulas hsvv mongol gants sum hij medehgvi

Avatar

Нэргүй 2024-04-17 66.181.176.142

буруу зүйл алга л байна

Avatar

Нэргүй 2024-04-17 149.102.242.214

Америкт хурууны хээ авдагийг юу гэх юм бол дрр

Avatar

зочин 2024-04-17 66.181.160.80

Нэг их хумигдаад байх эрх чөлөө байсымуу ?… Ёстой баахдаа л эрх чөлөө эдэлдэг хүмүүс байх дөө …хөөрхийс .

Avatar

Нэргүй 2024-04-17 103.212.162.214

Агнах нь буруу ч нэг талаар зөв. Гэмт хэрэг, хүчирхийлэл, авилга, элдэв зөрчил буурна

Avatar

Зочин 2024-04-17 202.179.26.155

Америкийн кинонууд дээр наапах чинь утгаараа гардаг ш дээ. Хүмүүсийг таниад л нэр ус үс зүэссэрээ бүгд хяналтад орчихсон байдаг л юм байна лээ. Нэг их ялгаа байгаа юм уу? хаана ч

Avatar

Нэргүй 2024-04-17 202.126.88.171

Амeрик иргэдээ улстөрийн зорилгоор тагнаж мөрдөхгүй л дээ. Хүний эрхэнд халдах талаас нь ашиглахгүй. Их ялгаатай шүү

Avatar

Зочин 2024-04-17 103.168.34.77

иргэл байтугай Ерөнхийлөгч байсан хүнээ нухчих гээд үзээд байгаа юм бишүү ккк

Avatar

Нэргүй 2024-04-17 122.201.31.187

Улс төрийн зорилгоор ч байнуу, өөр зорилгоор ч байнуу тагнах боломж байгаа юу гэвэл байгаа ашиглах шаардлага гарвал ашиглаж л таараа.

Avatar

иргэн 2024-04-17 103.57.93.192

манайх ч гэсэн тэднээс нээх их ялгаагдаад байх зүйл байхгүй ш дээ, Гудамж, Орц, Лифт, бүгдийг камержуулсан, Төрийн байгуулллагууд , Цахимжсан нэрээр АТМ, Эмнэлэгт цаг авч үзүүлэхэд, Өндөр настангууд Өрхийн эмчээр эм бичүүлэхэд бүгд л Хурууны хээгээ уншуулж л үйлчилгээ авч байга ш дээ, Бид ч гэсэн тэгвэл адилхан л Эрхээ хасуулж л байгаа юм байна ш дээ,

Avatar

Нэргүй 2024-04-17 124.158.108.47

Tcomiin zevsegtei Hoid solongosiig yaj chadah ve de ANU

Avatar

Нэргүй 2024-04-17 202.126.88.171

Амeрик халдах гээд эдгээрийг нэвтрүүлсэн юм уу малаа хаха

Avatar

Нэргүй 2024-04-17 202.126.90.252

Айл өрх бүрт,,,, гэрийнх нь хөалган дээр,,,дотор гадна талыг харж байхаар камер тавьчихвал зүгээр юм бишүү,,,тарган бацаанаа,,,,,жаахан хөгжвөл унтлагын өрөөнүүдэд нь тавих хэрэгтэй юм бусуу,,,,

Avatar

Ecүсээ хойд солонгосыг харанхуйгаас аварч Гэрэлд гаргаж чөлөөлж өгөөч гэж гуйж байна.Ecүсийн нэрээр залбирлаа өргөж байна. Амeн 2024-04-17 202.126.91.149

Эзэн Eсүс минь хойд солонгосыг чөлөөлж өгөөч гэж гуйж байна.Ecүс христийн нэрээр залбирч байна. жинхэнэ эрх чөлөөг үнэнээр ойлгуулж ухааруулж өгөөрэй. Сайн мэдээг хойд солонгосын хүмүүст дамжуулж хүргэх хүмүүсийг илгээх болтугай. амeн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж