VS: Эмийн бизнестэй хамааралтай, хамааралгүй

Хуучирсан мэдээ: 2024.04.17-нд нийтлэгдсэн

VS

VS: Эмийн бизнестэй хамааралтай, хамааралгүй

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах УИХ-ын Түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор өчигдөр /2024.04.16/ Эрүүл мэндийн яамны эрх бүхий албан тушаалтнууд эмийн бизнес эрхэлдэг компаниудтай хамаарал бүхий байгааг зарласан. Нийт 117 албан тушаалтнаас 97 нь хамаарал бүхий байгааг тодотгосон бөгөөд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд “Мөнхийн тун” компанитай нэгдмэл ашиг сонирхолтой болж таараад буй. Гэвч Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд энэхүү мэдээллийг няцааж байгаа бол дээрх Түр хорооны сонсголыг даргалж буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Шинжээчийн мэдээлэл үнэн” гэж мэдэгдэж байгаа. Иймд бид энэ долоо хоногийн VS буландаа талуудын байр суурийг онцоллоо.


С.Энхболд:
Эрүүл мэндийн дэд сайд

-“Мөнхийн тун” компанитай хамааралтай гэдгээ сая телевизээр зарлахад л мэдлээ.  Өөр бусад хүмүүсийн тухай мэдээлэхдээ ч буруу л мэдээлж байна лээ.  Би өөрөө эмийн компанитай гэдгээ мэдэхгүй байна.  Хэрвээ эмийн компанитай холбогдсон юм бол хэдэн оноос хэдэн оны хооронд байсан юм гэдгийг шинжээч бодитойгоор танилцуулах ёстой.  Ийм мэдээлэл байхгүй. Эцэст нь би муу нэртэй хар сэвтэй л хүн болж үлдэж байна.

Ж.Чинбүрэн:
УИХ-ын гишүүн

-Эмийн бизнестэй холбоо хамааралгүй хүмүүсийг энд гаргаж ирээд зарлаад байгаа юм биш. Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэлд үндэслэн та бүгдийн ажилтай нэгдмэл ашиг сонирхолтой байна гэдгийг хоёр үзүүлэлтээр гаргаж ирж байгаа. Энэ асуудлыг цааш нь хууль хүчний байгууллагад өгч шалгуулна.

Эрүүл мэндийн салбарын эмийн өсөлт өндөр байгаагийн үндсэн углуурга нь хамаарал бүхий компанитай этгээдүүдтэй холбоотой байна. Энэ сонсголын үеэр “Хүн гүжирдлээ, чи яасан том юм” гэсэн сүрдүүлсэн мессэж гар утсанд ирж байна. Албан тушаалтны харилцан хамаарал аалзны тор шиг шигдсэн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж