Үнэт эдлэл залилсан этгээдийг Туркээс албадан авч иржээ

Хуучирсан мэдээ: 2024.04.17-нд нийтлэгдсэн

Үнэт эдлэл залилсан этгээдийг Туркээс албадан авч иржээ

Үнэт эдлэл залилсан этгээдийг Туркээс албадан авч иржээ
Интерполын "Хөх булант" зар мэдээгээр эрэн сурвалжилж байсан иргэнийг "Шувуу" ажиллагааны хүрээнд баривчлан, албадан авч ирсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэн "Ж"-г холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд өнөөдөр /2024.04.17/ Турк улсаас Монгол Улсад албадан авчирсан байна.
Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба 2019 онд үнэт эдлэлийн дэлгүүрээс их хэмжээний үнэт эдлэл залилсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлжээ.
Түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж