Сонсгол: Эмийн салбарт засаглалын тогтолцоо алдаатай эцсийн дүгнэлт гарлаа

LiveСонсгол: Эмийн салбарт засаглалын тогтолцоо алдаатай эцсийн дүгнэлт гарлаа

Сонсгол: Эмийн салбарт засаглалын тогтолцоо алдаатай эцсийн дүгнэлт гарлаа

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.17) гурав дахь өдрөө үргэлжилж байна. 


 

14 : 36
2024-4-17

УИХ Эрүүл мэндийн сайдын багцад тоног төхөөрөмжийн нэг ч төгрөг баталж өгөөгүй

ЭЭХХЗГ-ын Эм шинжлэх лабораторийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, чанар хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.СОНИНХҮҮ:

-Манай лабораторийн тухайд 2020 оны 378 дугаар тогтоол, 2021 оны А23 дугаар тушаал аар эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын газрын эм шинжлэх лабораторид 24 алба хаагчтай шилжиж ирсэн. Бүтэц, орон тоо зохицуулалт дээр хоёрыг нэмж өнөөдрийг хүртэл 26 албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна. Шинжээч 15, ахлах шинжээч хоёр, ахлах мэргэжилтэн хоёр, шил угаагч лабораторийн туслах ажилтан тав байгаа.

Тулгамдаж байгаа асуудлын нэг нь яах аргагүй хүний нөөц. Мөн багаж тоног төхөөрөмж, орчин нөхцөл, зориулалтын байр дутагдаж байна. 

Бид олон улсын арга аргачлалын дагуу ажилладаг гурван лабораторитой. Тоног төхөөрөмжийн хувьд онцолбол, 2014 оноос хойш олигтой хийгээгүй. 2023 онд эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын газар шилжиж ирээд 13 тоног төхөөрөжм авсан байдаг. 

Эрүүл мэндийн сайд асан С.ЭНХБОЛД:

-Дэлхийн банкнаас төсөл аваад одоо бид 200 мянган ам.долларын санхүүжилт аваад долоон ширхэг тоног төхөөрөмж авч өгч байна. Яамны зүгээс 450 сая төгрөг шийдэж тоног төхөөрөмж авч байна. Дээр нь Дэлхийн банкны 1,2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар тоног төхөөрөмжийг нь шийдэхээр боллоо. 2023 онд УИХ Эрүүл мэндийн сайдын багцад тоног төхөөрөмжийн нэг ч төгрөг баталж өгөөгүй. Их хурал төсөв баталж өгөөгүй байж сэтгэлгүй байсан гэж улс төржиж болохгүй. 

УИХ-ын гишүүн, сонсгол даргалагч Ж.ЧИНБҮРЭН:

-Өнөөдөр  маш чухал сэдэв хэлэлцэж байна. Эмийн чанар шалгадаг нөхцөл байдал ямар байгаа талаар шинжээчийн дүгнэлтийг сонслоо. Лаборатори эмийн музей болоод хувирчихсан байна. Энд онцгой анхаарах хэрэгтэй. Түр хороо сонсголоор дамжуулж эмийн салбарт хэрхэн анхаарах ёстойг олон нийтэд хүргэлээ. Лабораторийн тоног төхөөрөмжийн тухайд таатай мэдээ С.Чинзориг сайд авсан байна. 

Тоног төхөөрөмж шинэчлэх боломж гарсанд баяртай байна. 

Эмзүйн салбарын засаглал өөрөө болохгүй байгаа дүгнэлт гарлаа. Эмч хүний оролцоо, эмнэлзүйн хүмүүсийн оролцоо байхгүй бол тогтолцоо алдаатай явсаар байх болно. Хоёрдугаарт, эмийн лабораториудын нэгтгэсэн байдал чухал байгаа тухай. 

Өнөөдөр эмийн лаборатори түрээсийн төлбөрөө төлж чадахгүй, төлөбөр нь нэхэгдээд байж байгааг мартаж болохгүй.

Стандарт хэмжилзүйн газрынхаан. Төрийн байгууллагууд хоорондоо уялдаагүй байж болохгүй. Өнөөдөр бид ажиглагчаар Засгийн газрын хэрэгжилтийн байдлаар хяналт оролцоогтавьж байна. Шийдвэрүүдээ яаралтай нэгтгэж, үрэлгэн тогтолцооноосоо салах хэрэгтэй. Дээрээс нь цувралын шинжилгээ гэдэг чухал зүйл ярисныг мартаж болохгүй. Энэ бол чухал зүйл. Машинаа бид жил бүр техникийн үзлэгт оруулдаг. Түүнтэй адил эмийн компаниудын үйлдвэрлэж байгаа цуврал бүрийг яагаад шинжилдэггүй юм бэ? Яагаад санамсаргүй түүвэрлэлтээр шалгах боломж байхгүй байгаа юм. Сонсголоос гарах гол шийдвэр энэ байна. Дээрээс нь хариу нь зөв гардаг тогтолцоотой бол. 

11 : 31
2024-4-17

"2023 онд олон улсын стандартын шаардлага хангасан лабораторитай"

Хортой хавдрын халдвар хүнсээр дамжиж байж болзошгүй. Монгол Улсын зах зээлд ороод ирчихсэн эмийг ном харахаар өөрөөр тооцож, тогтоох боломжгүй. Хоол нь өөр, уур амьсгал нь өөр. 

УИХ-ын гишүүн, сонсгол даргалагч Ж.ЧИНБҮРЭН:

-Дараагийн илтгэл. Эмийн чанарыг шинжлэх лабораторийн хүчин чадал өнөөгийн нөхцөл байдлын тайланг шинжээч танилцуулна. 

Хянан шалгагч:

-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын харьяа Эм шинжлэх лаборатори, 2003 оноос итгэмжлэгдсэн, 2023 онд долоо дахь удаагаа давхардсан тоогоор 466 үзүүлэлтээр итгэмжлэгдээд байгаа олон улсын MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлага хангасан чанарын удирдлагын систем бүхий лабораторитай. 

Нөгөө нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эм зүйн сургуулийн Эм шинжилгээний лаборатори, 2005 онд анх итгэмжлэгдсэн, одоогоор зургаа дахь удаагаа, давхардсан тоогоор 347 үзүүлэлтээр итгэмжлэгдээд байгаа олон улсын ISO 17025 стандартын шаардлага хангасан чанарын удирдлагын систем бүхий лаборатори. 

Эм шинжлэх лабораторийн түүхэн замнал. 

-1965 он. Эм хангамжийн үйлдвэрийн газрын харьяа Эм шалгах төв лаборатори нэртэйгээр анх байгуулагдсан. 

-2008 он. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн эмийн хяналтын лаборатори. 

-2021 он. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын харьяа Эм шинжлэх лаборатори. 

-2013 он. Монгол Улсын Засгийн газар Хятад улсын Засгийн газар хоорондын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хүрээнд лабораторийн зориулалтын барилга ашиглалтад орсон. 

-2013-2021 он. МХЕГ-ын харьяа Нэгдсэн төв лаборатори-Үндэсний лавлагаа лаборатори болсон. 

2021 оноос одоог хүртэл Засгийн газрын тогтоолоор ХАБҮЛЛ нь Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд буй стандарт хэмжил зүйн газрын харьяанд шилжиж, Эмийн хяналтын лаборатори нь Эрүүл мэндийн сайдын эрхлэх ажлын хүрээнд буй ЭЭХХЗГ-ын харьяа Эм шинжлэх нэртэй лаборатори нэртэй болж, хоёр салгаснаас хойш орон зайн маргаан үүсэх болсон. 

Эм шинжлэх лабораторийн 860 метр квадрат талбайн түрээсийн төлбөр, тогтмол зардлын өрийг барагдуулаагүй, зөрчилтэй гэж Үндэсний аудитын газрын дүгнэлт гарсан. 

Эм шинжлэх лабораторийн орон зай. Барилгын нэгдсэн агааржуулалтын систем нэлэнхүйдээ ажиллахгүй болсон тул татах шүүгээ байгаад ч нэмэргүй, хүчил, шүлт, органик уусгагч зураг хортой бодистой шууд харьцаж ажилладаг. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нөхцөл хангагдаагүй. Химийн бодис хадгалах өрөө, хийн хроматографи багажны өрөөг ХАБҮҮЛ-д суллаж өгсөн, микробиологийн өрөөг суллахыг шаардаж буй. Эм шинжлэх лабораторийн орон зай ХАБҮҮЛ-ын харьяанд байх үеэсээ багасч, үйл ажиллагаа нь доголдоход хүрсэн байв. 

Эм шинжлэх лабораторийн боловсон хүчний нөөц, ажиллах нөхцөл. Ажлын нөхцөл, цалин хөлс, урамшуулал, нийгмийн баталгаа муу, хортой нөхцөлийн 30 хувийн нэмэгдэл олгодоггүй, шинээр ажилд орсон хүн 3-6 сар ажиллаж, юм сурч аваад гараад явчихдаг. Олон жил ажилласан, дадлага туршлагатай хүмүүс ч өөр шинээр байгуулагдаж буй улсын болон хувийн лабораторид ажилд орчихдог. Ачаалал ихтэй үед оройн 9-10 хүртэл ажилладаг. 

Эм шинжлэх лабораторийн төсөв, санхүү. 

Төсөв бага дээр нь түүнээ хэрэгтэй үедээ захиран зарцуулах эрх байхгүй, оны эцэст тулгаж худалдан авалт, зарцуулалт хийхийг шаарддаг. 

Шинжилгээний төлбөр төрийн сан дансанд ордог, лабораторид ямар ч наалдац байхгүй. 

Шинжилгээний төлбөрийн хэмжээг Сангийн сайдын 2018 оны 253 дугаар тушаалаар тогтоосон, инфляци, урвалж, бодисын үнийн өсөлттэй уялдуулан өөрчлөх санал өгдөг ч тоож үздэггзй. 

Эдгээрээс дүгнэж үзэхэд, ХАБҮЛЛ-ийн барилгын агааржуулалтын нэгдсэн системийг яаралтай засварлаж, хэвийн болгох, эм шинжлэх лабораторийг ХАБҮЛЛ-д нэгтгэж, өмнө нь ашиглаж байсан өрөө тасалгааг нь буцаан өгөх нь өнөөгийн нөхцөл байдалд илүү нийцсэн хувилбар гэж үзэж байна. 

НЭМҮТ-өөс түрээсийн төлбөр нэхэгддэг явдлыг зохицуулах хэрэгтэй. 

Эм шинжлэх лабораторид хөрөнгө оруулалт хийж, биоэквивалент зэрэг чухал үзүүлэлтүүдийг тодорхойлж чадах хэмжээнд хүртэл хүчин чадлыг нь нэмэгдүүлэх. 

Салбар бүрд байгаа төрийн өмчит шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох, нэг дээвэр дор оруулах, хязгаарлагдмал санхүү, хөрөнгө мөнгө, хүний нөөцөд үр ашигтай менежмент хийх шаардлагатай. Салбар бүрд лаборатори байгуулах нь хязгаарлагдмал хөрөнгө мөнгө, хүний нөөц тарамдахад хүргэж байна. 

Мөн боловсон хүчнийг чадавхжуулах, орон тоог нэмэгдүүлэх, химич, биохимич, физикч, молекул биологич зэрэг мэргэжлийн хүмүүсийг шинээр ажилд авах. 

Лабораторийн бие даасан, хараат бус байдал, уян хатан менежмент хийх боломжийг бүрдүүлэх, төлбөрийн хэмжээг тогтоосон Сангийн сайдын 2018 оны 253 дугаар тушаалыг шинэчлэх эсхүл хүчингүй болгох, орлогоо захиран зарцуулах эрхийг нь олгох шаардлагатай. 

Төрийн өмчит хоёр лабораторийг зөвхөн тогтсон арга зүйгээр шинжилгээ хийдэг биш, бас монгол орны нөхцөлд тохирсон эм, хүнс зэрэг бүтээгдэхүүний шинжилгээний шинэ арга зүйн судалгаа, хөгжүүлэлт хийх чадвартай болгож, гадаад, дотоодын эх үүсвэртэй өрсөлдөөнт төсөл, тендер зэрэгт оролцох боломжийг олгох. 

Өрсөлдөөнийг бий болгож, хувийн хэвшлийн итгэмжлэгдсэн лабораторийн тоог нэмэгдүүлэх Монос Фарм ХХК Эм, бэлдмэлийн сорилтын лаборатори 2023 онд гадаадын шинжилгээ хийхээр итгэмжлэгдсэн. 

Ганц багажтай ч гэсэн түүндээ тохирсон орон зайтай, гаргуун эзэмшсэн  бол түүнийг итгэмжлэх. Бүх шинжилгээг нэг дор, нэг лабораторит хийх ёстой гэсэн сэтгэлгээнээсээ татгалзах хэрэгтэй. Бүр шинжилгээг төр хийх гэж зүтгэх биш, олон улсын жишгээр эмийн чанарыг үйлдвэрлэгчид нь хариуцуулж, итгэл хүлээгээгүй бол тусгай зөвшөөрлөө цуцлах, хуулийн хариуцлага хүлээлгэдэг чиглэл рүү явуулах. 

Эрүүл мэндийн сайд асан С.ЭНХБОЛД:

-Миний хувьд сайдаар ажиллаж байх хугацаандаа өөрийн биет төлөөлөгчөө лаборатори болон хяналт шалгалтууд дээр ажиллуулж байсан. Баримтуудыг зургаар баталгаажуулсан. ДЭМБ-аас зөвлөхүүд ирж эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын газар харьяалагдахыг ч хэлж байсан.

Эрүүл мэндийн сайд асан С.ЧИНЗОРИГ:

-Тогтолцооны хувьд сайжруулах шаардлагатай. Гэхдээ одоо хэрэгжиж байгаа тогтолцоо зөв бол биш. Хэрэв өнгөрсөн 20 жилийн хугацаанд тогтолцоо сайн байсан бол ийм асуудал үүсэхгүй. Эмийн худалдан авалтыг чанартай холбож үзэх зайлшгүй шаардлагатай. Хэмнэлтийн зарчим үйлчлэхгүй, тендерт үнийн хямд байдал нөлөөлөхгүй гэдгийг ч эрх зүйн хүрээнд тусгаж өгсөн. Өмнөх журмаараа бол үнийн нөлөөлөл 70, чанарын нөлөөлөл 30 хувь гэж үздэг байсан. Харин одоо чанар 70 хувь байхаар Сангийн сайдын тушаалыг өөрчлүүлсэн. 

Одоо бид чанар, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжээд хоёр жилийн хугацаа өнгөрч байна. Гэхдээ одоо хүртэл үр дүнд хүрээгүй. 

Шинжээчид ч хэлж байна. Эмийн эмчилгээний идэвхжилтийг судлах шаардлагатай. Ингэхдээ нянгийн идэвхжилтийг ч судлах нь зөв. 

11 : 02
2024-4-17

Ямар нэгэн байдлаар төсвийг баталж, лавлагаа лабораторитой заавал болох ёстой

УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Ц.ТУВААН:

-Монгол Улсад өнөөдөр амьдарч байгаа иргэд чанартай эм хэрэглэж чаддаггүй болохыг сонсголоос харж байна. Нэг сайн лаборатори зайлшгүй хэрэгтэй. Лавлагаа лабораторитой болсноор эмийн чанар, хүнсний аюулгүй байдал сайжирна. Одоо зөвхөн хүний эмийг ярьж байна. Малын эмийн асуудал онгорхой үлдлээ. Энэ сэдвийг мөрдөн мөшгих тогтолцоонд оруулж, бэлтгэл явцаас эхлээд бүхий л шатанд хяналттай болох ёстой. Ургамал хамгаалал, малын эмийн тарилга, туулгад хэн, хэзээ, яаж хяналт тавьж байгаа нь хангалтгүй. Тиймээс мөшгих тогтолцоотой болох шаардлагатай. Монгол Улс хавдраар яагаад дэлхийд тэргүүлж байна гэхээр хор идэж байгаатай холбоотой. 

Ямар нэгэн байдлаар төсвийг баталж, лавлагаа лабораторитой заавал болох ёстой. 

Боловсон хүчнийг ч нэмнэ. Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн хууль орох гэж байгаа. Тэгэхээр хуульд ч энэ асуудлыг тал талаас нь тусгах ёстой. 

УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Ц.САНДАГ-ОЧИР:

-Зах зээлд хэрэглэгдэж, ашиглагдаж байгаа эмийн чанарт хяналт тавих тогтолцоо бүрэн хэрэгжиж чадахгүй байна. Би мэргэжлийн хүн учраас мэргэжлийн нэрээр хэлэхгүй байж магадгүй. Ямартай ч химийн шинжилгээг хийж, эмчилгээний эцсийн үр нөлөөг судалж чадахгүй байна гэж ойлголоо. Био шинжилгээг хийхгүй байгаа хор хохирол нь юун дээр гарч байна. Өнөөдөр л хийхгүй байгаа юм уу, урд өмнө нь огт хийж байгаагүй юм уу? 

Цаашид эмийн үр нөлөөг судлах ажлыг шинээр хийнэ гээд байгаа эсэхийг ойлгохгүй байна.

Хэрэв эмийн үр дүн, нөлөөллийг бүрэн шинжилж эхэлнэ гэвэл тоног төхөөрөмж, хүний нөөц хэрэг дутагдалтай байна. 

Хянан шалгагч:

-Эмийн шинжилгээг бол хийдэг. Одоо мөрдөж байгаа эрх зүйн баримт бичгүүдэд эм зүй талаас нь харвал чанарыг үнэлэх тогтолцоо дажгүй гэж хэлж болохоор байгаа. Эмч тал, эмнэлзүй талаас нь харвал одоо мөрдөж буй эмтэй холбоотой баримт бичгүүдийг нягталбал дутагдалтай байна. 

Тиймээс эмтэй холбоотой шийдвэр гаргахдаа эмч нарыг судлаач нарыг оролцуулах нь зүйтэй.

Монгол Улсын зах зээл дээр урд нь огт орж ирж байгаагүй эмийг анх орж ирэхэд нь одоо мөрдөж байгаа ганц шинжилгээг хийх л заалт байгаа. Биохүрэхийг хүнд хэрэглээд цуснаас нь шинжилгээ аваад эмийн бодис цусанд хэдэн цагийн дараа орж ирж байгааг тодорхойлохыг хэлж байна. Энэ шинжилгээг Монголд хийхгүй байгаа. АНУ-ын эрдэм шинжилгээний том лабораторид эмийн монитор гаргаж үйлдвэрлэдэг. Энэ багажийг авахыг хүсч Эрүүл мэндийн сайд дээр хүртэл орж байлаа. 

Яагаад шинжилгээ хийхгүй байна гэхээр эхний ээлжид лаборатори байхгүй байна. 

Мөн урвалж бодис ч байхгүй. Тиймээс ерөөсөө хийхгүй байсаар ирсэн гэсэн үг. 

УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Д.БАТЛУТ:

-Эмнэлзүйн шинжилгээ хийж чадахгүй байгаагаас гарах сөрөг үр дүн юу байна. Эм гэлтгүй хүнсний аюулгүй байдлаас болж хүнд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг нь сонин. Эрүүл мэндийн салбарынхан мэддэг, иргэд мэддэггүйгээс ач холбогдол өгдөггүй. Тиймээс энэ чиглэлийн хөрөнгө оруулалтад шийдвэр гаргах боломжтой хүмүүс ч анхаарна. Хоёрдугаарт, лаборатори, хүний нөөцийг бэлтгэх тал дээр ЭМЯ-наас ямар бодлоготой ажиллаж байна. Гуравдугаарт, стандарт бус эмүүд зах зээл дээр байна гэж байна. Бид дотоодын эмийн үйлдвэрүүдийг дэмжихийг их хичээж байгаа. Тэгвэл дотоодын эмийн үйлдвэрүүд эмийн түүхий эдээ хаанаас авдаг вэ. Хяналтыг хэрхэн тавьдаг вэ? зэрэг асуултуудад хариулт авъя. 

Хянан шалгагч:

-Бусад орны удирдамж зааврыг Монгол Улс баримтлахаас өөр аргагүй. Эмч, эмнэлгийн ажилтнууд тэр танилцуулгатай уншиж танилцдаг ч тэдгээр бүх эмүүд Монголд байхгүй учир эмнэл зүйд хэрэгжүүлэх боломжгүй байдаг. 2005 онд Монгол Улсын эмийн зах зээл өргөн байсан. Гэтэл өнөөдөр ямар болчихов. Эмийн судалгаа хийхгүй байгаагийн гол хохирол энд гарч ирнэ. 

10 : 25
2024-4-17

Эмийн чанар аюулгүй байдлыг үнэлэх нөөц дутагдалтай гэж дүгнэсэн

Шинжилгээний явц болон сорьцын дүнгээс дүгнэхэд нэгдүгээрт, Монголд хэрэглэгдэж байгаа эмийн чанарыг үнэлэх лабораторийн шинжилгээ анх бүртгэх ба хүчинтэй хугацааг сунгахад хийгддэг. Цуврал бүрээс дээж авч шинжилгээ хийх лабораторийн хүчин чадал хүрэлцээгүй. 

Хоёрдугаарт, эмийн чанарын хяналтын шинжилгээ баталгааг зөвхөн химийн шинжилгээний аргаар хийдэг. 

Гуравдугаарт, эмийн чанарыг биологийн аргаар хянаж чанартай ба аюулгүйг үнэлэх хууль эрх зүйн, лабораторийн ба мэргэжилтний ч нөөц бүрдээгүй. Үүнд, эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Эмийн бүртгэлийн хууль, үндэсний фармакопеи хамаарна. Дөрөвдүгээрт, эмийн хяналтын лабораторид мэргэжлийн эм судлаач, цусны сийвэн дэх эмийн концентрац тогтоох багаж аппарат байхгүй. Тавдугаарт, эмийн бүртгэлийн шинжээчид ажиллахад зориулсан бүртгэлийн материалд фармакокинитек шинжилгээний мэдээлэл байгаа ч онцгой ач холбогдол өгдөггүй.  

УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн М.ОЮУНЧИМЭГ:

-Эмийн шинжээчийн тухай асуулт байна. Гадаадын импорт, дотоодын эмийн үйлдвэрлэлийн чанарт шинжилгээ хийж чадаж байна уу. Сонсгол үргэлжилсэн гурав хоногийн хугацаанд эмийн монополиуд их идэвхтэй биднийг сөрж байна. Аль болох л сонсгол үр дүнгүй болж байна, гүтгэж байна гэхчлэн дайралтууд их ирж байгаа. 

Асуудлыг олон нийтэд нотлох баримттай ил гаргаж, хариуцлага тооцоход цагдаагийн байгууллага бидэнтэй хамтарна гэдэгт итгэж байна. 

Зах зээл дээр 800 гаруй тэрбум төгрөгийн эрх ашиг эргэлдэж байгаа болохоор ийм байхаас ч аргагүй. Бид айхгүй. Нэгэнт л хөшиг нээж, хаалга түлхэж гарч ирсэн юм чинь нэг мөр цэг тавих ёстой гэдгийг түр хорооны гишүүний хувьд хэлж байна. Стандарт бус, чанарын шаардлага хангахгүй, үйлчилгээгүй эм нийт эмийн 60-70 хувийг эзэлж байна. 

Бид эмийн лабораторид хэд хэдэн удаа очсон. Ажиллах тоолондоо хүний нөөц, тоног төхөөрөмж дутагдалтай байгаад нь эмзэглэж, хүй нэгдлийн үе шиг байгаад нь бухимдсан. 

Зээл тусламжаар ч болов анхаараад өгөөч гэдгийг эмийн лабораторийнхан 2017 оноос хойш удаа дараа хүссэн байна. Гэвч таван тэрбум төгрөгийн төсвийг нь баталж өгөхгүйгээр харин ч санхүүжилтийг нь таначихсан байгаа юм. Юун дэвшил гарах. Одоо лабораторийнхан байрнаасаа гарахад хүрээд байна. 

Хянан шалгагч:

-Эмийн чанарыг шалгах лабораторийн хүчин чадалтай холбоотой мэдээллийг илтгэл дээр тодорхой харуулна. Монгол Улсын эмийн зах зээл дэх эмүүдийн нийт 80 хувь нь импортынх. Импортын эмийн чанарыг сайн байгаа гэсэн итгэл үнэмшил байгаа ч зах зээл дээрээс шууд шалгасан шалгалтын дүнгээс үзэхэд чанарын шаардлага хангадгүй нь тогтоогдсон. Тэгэхээр орж ирж байгаа нийт эмийн хэмжээ, борлуулалтын хэмжээ өсч байгаа мөртлөө зах зээл дээр стандарт бус эм байгаад байгаа зөрчил хоорондоо нягт хамааралтай. 

УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Б.ЖАРГАЛМАА:

-Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрыг 2020 онд хөл хорионы үеэр байгуулсан. Тиймээс алдаа, дутагдалтай олон асуудал байгааг бид эхний өдрийн сонсголоор ярьсан. Гадуур шинжилсэн шинжилгээний дүнгээр эмийн чанарт асуудал их гарсан. Эмтэй холбоотой 171 хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байна гэдэг бид чанартай эм хэрэглэж чадахгүй байна гэсэн үг. Хугацаа нь дууссан эм, эмэн бүтээгдэхүүн, оношлуур зэргийг өрх, дүүргийн эмнэлгүүдэд тараасан байсан гомдол ч иргэдээс их ирж байна. Өрхийн эрүүл мэндийн төвөөр өндөр настан, бага насныхан ихээр үйлчлүүлдэг. ЭМЯ-ныхан энэ сонсголд суух ёстой. 

Бид иргэддээ хөнгөлөлттэй эм өгөөч гээд төсөв гаргаж өгдөг. Мөн лабораторийн санхүүжилт ч гаргаж өгдөг. Гэтэл иргэнд хүрч байгаа нь ойлгомжгүй байна.

Ганцхан жишээ авахад ургийн гажиг, хавдрын өвчлөл маш өндөро байгаагаас харж болно. Нөлөөллийн судалгааг шинжээчид хэр хийсэн бэ?

Шинжээч:

-Монгол Улсын эмийн чанартай холбогдох эрх зүйн баримт бичигт эмийн чанар, бүртгэл, хүчинтэй хугацааг сунгахдаа биохүрэхүйг шинжлэх лаборатори, мэргэжилтэн байхыг тодорхой тусгаагүй. Энэ нь нэг талаас эрх зүйн орчин байхгүйтэй холбоотой нөгөө талаас хүний нөөц, тоног төхөөрөмжтэй холбоотой. 

09 : 36
2024-4-17

Монголд шинжилгээний лабаоратори хангалттай байдаггүй

"Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах" үүрэг бүхий түр хороо:

-Монгол Улс дахь стандартын бус, бүртгэлгүй, дуураймал эмийн тархалтын судалгааг танилцуулж байна. Азийн хөгжлийн банкны Улсын эмнэлэгт эмийн хүртээмж, эм худалдан авах боломжийг нэмэгдүүлэх техник туслалцааны төсөл 2018 онд гарсан. Стандартын бус эмийн тархалтыг авч үзвэл:

-Үндэсний эм- 105

-Импортын эм- 74

-Нийт- 179 байна. 

Судалгаанд сонгосон зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон эмүүд болон дээжийн тархалтын дүүргүүдийг доорх зурагт харууллаа. 

Эм эмнэлгийн хэрэгсэл хяналт зохицуулалтын газрын Эмийн хяналтын лабораторид ирүүлсэн дээжийн зориулалтыг авч 2023 оны 1-9 дүгээр сард авч үзсэн. 

Дээрх дээжүүдийг эм болон биологийн идэвхт бүтээгдэхүүнээр зааглаж авсан. Тухайлбал, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн тоогоор нь харвал есөн сарын хугацаанд 130 эм, 432 биологийн идэвхт бүтээгдэхүүн бүртгүүлсэн байна. Эмийг анх удаа улсын бүртгэлд бүртгүүлэхэд нэг удаа шинжилгээ өгсөн байх ёстой. Чанарыг мөн дахин нэг удаагийн шинжилгээгээр үнэлдэг. Үүнээс гадна гаалийн байцаагч хил дээр эрсдэлтэй байж болзошгүй гэх эмийн сорьцыг лабораторид хүргүүлдэг. Үүний дараагаар чанар дээр асуудал гараагүй эмийг зах зээлд нийлүүлдэг байгаа. 

Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнээс харвал Эрүүл мэндийн сайдын А/295 тоот тушаалд зааснаар:

-Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бодис, оношлуурыг анх улсын бүртгэлд оруулах ба хүчинтэй хугацаа сунгалтын үед итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлнэ гэсэн заалт байна. 

Гэвч хүчинтэй хугацааны туршид хэчнээн удаа давтан таталт хийсэн ба давтан үйлдвэрлэсэн ч цуврал бүрд шинжилгээ хийх заалт байхгүй. 

Зөвхөн тодорхой эмтэй холбоотой гомдол, шүүмж гарсан тохиолдолд л давтан шинжилгээ авдаг юм байна. Өөрөөр хэлбэл, таван жилийн хугацаанд нэг эм хэдэн ширхэг цуврал орж ирсэн ч түүнийг давтан шинжлэх лаборатори Монголд байхгүй байна гэсэн үг. Энэ нь лабораторийн хүчин чадал хүрэхгүй байгаатай холбоотой. Харин эмтэй холбоотой тодорхой асуудал, шүүмж гарсан тохиолдолд шууд шинжилдэг. 

Дараагийн асуудал бол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн эмтэй холбоотой хэргүүд. 

2018-2023 онд Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн эм, вакцин, оношлуур болон биологийн идэвхт бүтээгдэхүүнтэй холбоотой өргөдөл, гомдол шийдвэрлэсэн тухай Цагдаагийн ерөнхий газраас 2023 оны арванхоёрдугаар сарын 8-нд ирүүлсэн 2/321 тоот

-Бүртгэгдсэн нийт хэрэг 1242, мөрдөн байцаалтын 1205, хэрэг бүртгэлийн шатанд 37, 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20 дугаар зүйлийн 20.7-д заасан "Мансууруулах эмсэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах" хэрэг 1189, 

Мөн хуулийн 20.14-д заасан "Хууль бусаар эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдаалах, түгээх" хэрэг байгаагаас 

-Хэрэг бүртгэлтэд 34, мөрдөн байцаалтад 141, нийт 175 хэргийн үлдэгдэлтэй. 

Бүртгэгдсэн гомдол мэдээллийн 97 хувь гомдлын шатанд нь гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж шийдвэрлэсэн.  

Дараагийнх нь Гаалийн хяналтын шинжилгээ. 

Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны тавдугаар сарын 16-ны өдрийн А/315 дугаар тушаалаар батлагдсан "Магадлан шинжилгээнд хамрагдах барааны жагсаалт"-д дурдагдсан бараанд Замын-Үүд дэх Гаалийн газрын салбар лаборатори нь магадлан шинжилгээ хийлгэх шийдвэрийн дагуу шинжилгээг хийж гүйцэтгэдэг. 

-2024 оны нэгдүгээ сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 9-ний хугацаанд нийт 264 аж ахуй нэгжийн 138 нэр төрлийн 60,195, 671,9 кг хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүн импортлогдсон. 

-Лаборатори нь 3486 сорьцод 22883 үзүүлэлтээр нийт хүнс барааны 35,53 хувьд хамаарагдах сорилт, шинжилгээг хийж гйүцэтгэн дүгнэлт гаргасан.

Энэ нь зөвхөн магадлан шинжилгээ хийлгэх шийдвэрийн дагуу хийгдсэн сорилт шинжилгээ бөгөөд тухайн үеийн хяналт, шалгалт, хорио цээрийн чиглэл бүхий байцаагч нарын шийдвэрээр мөн шинжилгээ хийгдсэн. 

Тус лабораторид өдөрт дунджаар 10-30 аж ахуй нэгжийн 10-20 нэр төрлийн хүнсний ногоо, жимс, хүнсний бэлэн бүтээгдэхүүний 30-60 орчим сорьцод 200-300 орчим үзүүлэлт /давхардсан тоогоор/ үзэх шинжилгээг хийж гүйцэтгэж байна. 

Биоэквивалент чанарын шинжилгээ. 

Биоэквивалент чанарын шинжилгээ хийгдсэн тухай нотлох баримт байхгүй. 

Одоохондоо Монгол Улсад зөвхөн зарим тохиолдолд биохүрэхүйн шинжилгээ хийж байна. 

-Эм, эмнэлгийн хэрэгслүүд хилинй зургаан боомтоор нэвтэрч, гаалийн хяналтыг шуудан илгээмжийн хэсэгт нэг, бусад боомтод 12 эмийн байцаагч хяналт хэрэгжүүлж байна. 

-Сэлэнгэ-Алтанбулагийн боомт-1

-Замын-Үүд боомт-2

-Чингис хаан боомт-5

-Улаанбаатар хотын гааль-3

-Ханги боомт -эмийн мэргэжлийн байцаагч байхгүй. 

Гаалийн хяналт шалгалт Шадар сайдын 60 дугаар тогтоолоор батлагдсан түр журмын дагуу дарааллаар хийгддэг. Ингэхдээ, гаалийн хяналт шалгалт, бичиг баримтын үзлэг боомт дээр, биет үзлэгийг гүний гааль дээр хийж их, дунд, бага эрсдэлтэйг тогтооно. 

Их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн лабораторийн шинжилгээний тухайд Шадар сайдын 60 дугаар тогтоолыг үндэслэн хяналт шалгалт хийх түр журмын хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эмийн хяналтын лабораторид дээжийг илгээдэг. 

Сүүлийн хоёр сар гэхдээ тоног төхөөрөмж эвдэрсэн шалтгааны улмаас дээжид шинжилгээ хийгдээгүй. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-04-17 66.181.160.95

Энэ эм тарианы үнэ арай дэндүү гаараад байсан юм ёстой цөм шааж байсан луйварчид байж шүү

Avatar

dhjb 2024-04-17 202.9.40.111

Гурил татвар тэглэх ямар хогууд хурал гацааж гянданд шивэгчин олж шийтгэл ингэж ажилд.

Avatar

Нэргүй 2024-04-17 122.201.31.165

Эндээс харахад гишүүд, сайд нар ажлаа огт мэддэггүй, анхаардаггүй. Зөвхөн попрох, идэх гэж л төрд орж ирдэг нь тодорхой.

Avatar

Нэргүй 2024-04-17 66.181.184.129

Iim xulgaich turiinxnii tsalin xangamjiig nemj yax yum.

Avatar

Нэргүй 2024-04-17 103.57.94.238

Хулгай гишүүн, сайд даргатай байхад аль ч салбар аймаар болсон. засах хэцүү дээ.

Avatar

Кса 2024-04-17 202.126.89.207

Өлөн новшнууд юм аа. Хуваагаад, хуваарилаад авч. Энийгээ бизнес гэх байх даа. 13-р хорооллын буудал дээр нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гэж байхад хамгийн сайн уураг-албумин хийдэг байлаа. Эмийн бизнесийн өлөнгүүд боож дарамталж байгаад хааж авсан. Өнөөдөр 100гр албумин ямар үнэтэй болсон билээ Хамгийн сайн ариутгагч шингэн фурацилин гэж байв. Монос, Хүрэлбаатар нар хилээр оруулахгүй хориглож байгаад темадин гэдэг худлаа бодис гаргаж авч, тэрэнд нь Эби с** төрийн соёрхол өгч ч байх шиг.

Avatar

зочин 2024-04-17 66.181.186.51

Монголд хүнсний аюулгүй байдал 1990 оноос алдагдсан хяналт шалгадтын байгуулага авлигад иддэгсэн өмхийрч ялзарсан үхсэн малын маханд тусгай бодис цацдаг тариа тарьж шинэ болгодог гэдэг яриа үнэн байх шүү,,,

Avatar

иргэн 2024-04-17 202.9.46.200

бидэнд өгч байгаа хорыг нь хор авч ирсэн хүмүүсийн аманд нь чихэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-04-17 59.153.113.45

эрүүл мэндийн салбарт их цэвэрлэгээ хэрэгтэй үндэсний төвийн дарга нарыг бүгдийн солих хэрэгтэй мафи байна

Avatar

Нэргүй 2024-04-17 103.145.234.100

Улсын хэмжээнд бүх хүнсний, эмийн лабораторигүй улс гэж байдаг гэнээ. Хор оруулж ирээд зарсан ч мэддэггүй үнэн дампуу

Avatar

zochin 2024-04-17 103.212.118.154

hor idej hort utaagaar amisgalj bgaatai holbootoi geech, bas orchinii bolon hursniii bohirdol gej gamshigiin hemjeend bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж