Байр суурь: Цагдаагийн баривчилгаа хууль зөрчсөн

Байр суурь: Цагдаагийн баривчилгаа хууль зөрчсөн

Байр суурь: Цагдаагийн баривчилгаа хууль зөрчсөн

Энэ долоо хоногийн эхээр нэр бүхий бизнес эрхлэгчдийг сонгуульд нэр дэвшигчийг хууль бусаар санхүүжүүлсэн байж болзошгүй хэргээр саатуулсан. Ингэхдээ хэвлэл мэдээллийн сэтгүүлч, зураглаачтай, нээлттэй баривчилсан юм. Тэгвэл шүүхээр буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад нээлттэй баривчилсан нь хуульд хэр нийцсэн үйлдэл вэ, хүний эрхэнд халдсан үйлдэл мөн эсэх талаар хуульчид ямар байр суурьтай байгааг хүргэе.


"ЦАГДАА НАРЫН БАРИВЧИЛСАН БОЛГОН ШҮҮХЭЭР ГЭМ БУРУУТАЙ БОЛДОГГҮЙ"

Хуульч Л.ГАЛБААТАР:

-Үндсэн хуулийн агуулга талаасаа баривчилгаа нийцсэн гэж хэлэхэд төвөгтэй. Олон нийт бичлэгийг нь хараад цагдаа, цэргээр баривчлуулсан учир гэм буруутай л гэж харж магадгүй. Шүүхээс өмнө тэр хүнийг гэм буруутай мэт харагдуулах үйлдэл байсан байж магадгүй. Япон, Солонгост малгай, маск зүүлгээд гавыг нь хүртэл дардаг. Тухайн хүний нэгдүгээрт, аюулгүй байдал, хоёрдугаарт, гэм буруутай нь шийдэгдээгүй учир буруутай гэдэг ойлголт төрүүлэхгүй, хувийн мэдээллийг нууцалдаг. Энэ зөв эсэхийг цагдаа өөрөө л тайлбарлах байх. Хөндлөнгөөс тайлбарлахад гэм буруутай мэт ойлголт төрүүлж, баривчилж байгаа нь зохимжгүй харагдсан. Гэм буруугүйн асуудлыг шүүхээр шийднэ. Дахиад давж заалдах, хяналтын шатны шүүхээр явна. Прокурорын байгууллагаас ямар дүгнэлт хийж байгааг нь харах хэрэгтэй. Баривчлах дүрэм журам нь ямар байдаг вэ гэдгийг харах хэрэгтэй. Энгийн иргэдэд чиглэсэн маягаар баривчилгаа явуулсан байж болзошгүй. Гол асуудал нь баривчилгаан дээр хэвлэл мэдээллийн байгууллага, цагдаа хоёр яаж мэдээлэл солилцдог юм бэ. Энэ хүнийг ингэж баривчилна гэдэг мэдээллийг урьдчилж өгдөг юм уу гэдгийг тодотгох хэрэгтэй. Тэгж өгдөг бол ямар дүрэм журманд заасан байдаг вэ.

Баривчилгааг төлөвлөнө гэхдээ хэвлэл мэдээллийг олноор нь авчирч үзүүлж байгаа нь ямар санаа, зорилготой байсан бэ.Үүнээс өөр баривчилж байгаагаас мэдэгдэх энгийн аргууд зөндөө бий. Сүр дуулиантай баривчилж байгаа нь анхаарал татаж байна.

Тус тусын редакциуд ийм хэрэг дээр яаж ажиллах вэ гэдэг бодлогоо баримтлах хэрэгтэй. Мэдээллийг дуулиантайгаар цацахаас зайлсхийх гэдэг зарчим байдаг санагдана. Үүнтэй нь нийцэж байна уу, цагдаа, редакц талаасаа алдаа, оноо юу байна вэ гэдгийг нь харах хэрэгтэй. Цагдаа дуудсан ч сэтгүүлчид очихгүй байж болно. Ингэж дуулиантай баривчлах нь ямар санаа, зорилготой байсан бэ. Урьдчилсан байдлаар нэг зүйл тодорхой байгаа нь гэм буруутай болж харуулж байна. Цагдаагийн баривчилсан болгон шүүхээр гэм буруутай нь тогтоогддог зүйл байхгүй. Цагаатгах тохиолдол олон бий. Цагдаа баривчилсан ч шүүх өөр шийдвэр гаргадаг. Магадгүй ингэж баривчилсан нь шүүхэд нөлөөлөх арга байж болно. Дараа нь цагаатгавал шүүх, прокурор буруу шүүлээ гэх ойлголт гарахыг үгүйсгэхгүй.

"Бид нар баривчилсан ч шүүх цагаатгачихлаа" гэх ойлголтыг төрүүлж, шүүх, прокурорын талаар буруу ойлголт бий болгох талтай.

"ГЭМ БУРУУТАЙ ЭСЭХИЙГ ШҮҮХ ТОГТООГООГҮЙ БАЙХАД ГЭМТ ХЭРЭГТЭН МЭТЭЭР ОЙЛГУУЛЖ БОЛОХГҮЙ"

Хуульч Б.АГАР-ЭРДЭНЭ:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдийг тусгай дэглэм бүхий байгууллагын өрөөнд тусгаарлан хорьж, эрх чөлөөг түр хугацаагаар хязгаарлах зорилгоор баривчилдаг. Баривчлах ажиллагаа гэдэг бол өөрөө хуулиар нарийвчлан зохицуулагдсан харилцааг хэлдэг. Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдийг хэн байхаас үл хамааран баривчлах хууль зүйн үндэслэл бүрдсэн тохиолдолд тус ажиллагааг хийнэ. Гэвч баривчлах ажиллагааны ард иргэний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хязгаарлах ойлголт бий болдог. Нарийвчлан дурдвал,

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчилсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ” гэж заасан.

ЭХХШтХ-ийн 31.4 дүгээр зүйлийн 1-т заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээ юм. Тодруулбал, сэжигтнийг дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, оргон зайлсан, эсхүл мэдэгдэх хуудсаар дуудахад оргон зайлах үндэслэл байгаа, мөрдөгч, прокурор, шүүгч, хохирогч, гэрч, хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнийг дарамтлах, сүрдүүлэх, амь нас, эрүүл мэндэд нь халдах үндэслэл байгаа, гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа, түүнчлэн дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл байгаа бол нотлох баримтаа устгах, өөрчлөх, хуурамчаар үйлдэх, эсхүл гэрч, хохирогч, хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнд хууль бусаар нөлөөлөх үндэслэл илэрсэн бол сэжигтнийг баривчилна. Баривчлах ажиллагааг хэргийн нөхцөл байдлаас шалтгаалж авч хэрэгжүүлдэг.

Гэвч олон нийтийн сүлжээгээр сэжигтнийг баривчилж байгаа үйл явцыг танилцуулах ёстой гэсэн хууль байхгүй. Харин ч хуульд өөр агуулга бүхий зохицуулалт байдаг.

Тодруулбал, шүүх гаргах гэж байгаа шийдвэр, яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа урьдчилан илэрхийлэх, шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, шинжээч, мэргэжилтэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэхийг хориглоно. Хэдийгээр мөрдөгчөөс олон нийтэд гэмт хэрэгтэн гэж мэдээлээгүй боловч цахим сүлжээнд буй иргэдийн сэтгэгдэл, бидний ухамсарт баривчлагдаж буй нэр бүхий этгээдүүдийг гэмт хэрэгтэн гэж ойлгогдох нөхцөл байдлыг үүсгээд байна. Цагдаагийн байгууллага буюу мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага нь хуульд заасан ажиллагаа явуулахдаа хүний эрхийг хүндэтгэж, гэм буруутай мэт сэтгэгдлийг олон нийтэд хүргээд байж болохгүй. Мөн сэжигтэн этгээдийн хувийн мэдээлэл, хөрөнгийн мэдээлэл, эмзэг мэдээллийг шууд олон нийтэд ил гаргаад байж болохгүй.

Шууд бус утгаараа Монгол Улсад энгийн хэллэгээр бол зөв бурууг нь шүүх эрх мэдлийн байгууллага буюу шүүхийн ажлыг олон нийтээр хийлгэх буруу хандлагыг суулгах эрсдэлтэй.

Эрүүгийн хэрэг болгонд сэжигтэн этгээд шүүхээр шийтгүүлдэггүй, зарим хэрэг цагаатгагддаг. Тэгвэл угаас гэмт хэрэг үйлдээгүй хүнийг нотлох баримтын зөрүүтэй байдал, бусдын худал гүтгэлэг, мөрдөн шалгах ажиллагааны алдаанаас болж яллагдагчаар татаж, түүнийг олон нийтэд гэмт хэрэгтэн мэтээр ойлгуулсан боловч шүүхээс гэм буруугүй гэж тогтоовол яах вэ? Уучлал гуйгаад өнгөрөх үү? Мэдээж үгүй. Хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг үгүйсгэж буй хэлбэр болж хувирна. Манай улсад цагдаагийн байгууллага шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх болоогүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1-т “… Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ …” гэм буруутай эсэхийг шүүх тогтооно. Гэм буруутай эсэхийг шүүх тогтоогоогүй байхад шууд л гэмт хэрэгтэн мэтээр ойлгуулаад байж болохгүй. Мөрдөн шалгах ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагддаг. Гэвч тухайн этгээдүүдийг баривчлахыг сэтгүүлчид хэрхэн мэдэж, баривчлах цагийг нь яг, таг тааруулж мэдээд байгаа юм бэ? Шүүхээс гэм буруутайг тооцоогүй атал олон нийтэд мэдэгдээд байвал энэхүү арга барил нь улс төрийн техник болж хувирвал эрх зүйт төрийн буюу бидний зорьж буй нийгмийн мөн чанарыг бүхэлд нь үгүйсгэж, дарангуйлал бий болж, популист төрийн албан хаагчдыг бий болгож, хүн төвтэй төрийг үүсгэх эрсдэлтэй.

Мэдээллийн хэрэгслүүдээр тухайн этгээдүүдийн царай дүрсийг нууж, нэрийг гаргахгүй байх бүрэн боломжтой. Баривчлагдаж буй этгээдүүд хэн байх нь хувь хүн надад ямар ч хамааралгүй боловч баривчилж буйг мэдээлж байгаа нь эрх зүйт төрийн шинжийг хэт үгүйсгэж байгааг харж болно.

Эцэст нь хэлэхэд манай Монгол Улс зөв бурууг дэнсэлдэг шүүх гэдэг байгууллагатай бөгөөд олон нийт шүүхийн ажлыг хийгээд байж болохгүй л болов уу гэж бодож байна.

"МАНАЙ ЦАГДАА, ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОХГҮЙ Л ЗҮЙЛ ХИЙЖ БАЙНА"

Хуульч О.БАТХҮҮ:

-Ингэж болохгүй л дээ. Хүнийг шүүхээр гэмт буруутайг нь тогтоох хүртэл хэнийг ч гэмт буруутайд тооцохгүй гэх Үндсэн хуулийн зарчим бий. Дэлхийн бүх оронд хэрэглэдэг. Цагдаагаар сүр болгоод барьдаг, ингэхдээ үүдэндээ сэтгүүлчид зогсоочихсон байдаг. Угтаа тэр хүнийг зүгээр л шалгаж байгаа. Шалгаад гэм буруугүй ч байж болно. Түүнээс өмнө энэ хүмүүсийн нэр хүнд, алдарт халдаж байгаа хэлбэр. Мөрдөн шалгах ажиллагаа нууц явагдах ёстой. Шалгуулж байгаа хүн, прокурор, мөрдөн байцаагч, өмгөөлөгч нь хүртэл тэр хэргийн талаарх мэдээллийг гадагшаа задруулж болохгүй. Задруулаад явбал эрүүгийн хариуцлага хүлээдэг.

Цагдаа нар шоу хийдэг тэр тусмаа сонгууль дөхчихсөн байхад хүн барьдаг, янз бүрийн мэдээлэл тараадаг нь буруу жишиг гэж үзэж байна.

Базар, Бат-Эрдэнэ гээд хүмүүс буруугүй ч байж болно. Хүн гомдол гаргаад цагдаа барьж байна. Хэвлэлүүдээр дандаа хэдэн сая ам.доллар, тийм хүмүүсийг санхүүжүүлсэн гэх мэдээ цацагдлаа. Дараа нь энэ хүмүүсийг гудамжаар явахад хүн бүр л мэднэ. "Цагдаа нар тусгай ажиллагаа явуулж барьж байсан" гээд ярина. Энэ хүмүүс Монголд төдийгүй гадаадад бизнес хамтрагчидтай байж болно. Эрүүгийн цагдаагийн газарт баригдаад хоригдоод шалгагдана гэдэг энэ хүмүүсийн бизнесийн нэр хүнд, гэр бүлд нь яаж тусах вэ. Нийгэмд өдийг хүртэл босгосон энэ хүмүүсийн нэр хүндэд яаж нөлөөлөх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Бусад улсын жишээг хар.

Солонгост ийм баривчилгаа болдог ч нөгөө хүндээ маск зүүлгэсэн байдаг. Аль болох олон нийтэд тухайн хэргийнх нь талаар мэдээлдэггүй. Ийм жишигтэй. Манай цагдаа, хуулийн байгууллага болохгүй л зүйл хийж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Del 2024-04-17 202.55.188.109

Гэмт хэрэгтэнүүд гэдгийг мэдэх нэгэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа шүү дээ дэндүү хожуу баригдаж байгаа шүү дээ

Avatar

Нэргүй 2024-04-17 59.153.113.41

мундаг хуульч нар их зөв ярьжээ

Avatar

Нэргүй 2024-04-17 59.153.113.41

буцаад шоронжоод эхэллээ. 2012-2017 онд овоо сүрхий урагштай явж байсан шүүхийн шинэчлэл яасан бэ!!!!

Avatar

Нэргүй 2024-04-17 43.242.242.59

Гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг шалгаж байж л тогтооно шүү дээ. Шалгалт эхлэнгүүт л намынхаа захиалгаар мөрдөн байцаалтын ажиллагаанд нөлөөлөх гэсэн оролдлого хийхээ больцгоо. Дандаа л ийм зүйл хийж хэргийг замхруулж байх юм. засгийн газар сайн ажиллаж олон луйварчид авилгалчдыг илрүүлж олон хэрэг шүүхээр оруулж байна. Түүнд нь өсөрхөж ажлыг нь харлуулах пиар явуулж байна. Цагдааг зүгээр л ажлыг нь хийлгэцгээ та нар.

Avatar

Нэргүй 2024-04-17 59.153.113.41

цагдаа захиалгаар ажиллах ёсгүй

Avatar

Нэргүй 2024-04-17 60.250.158.238

Хэдэн өмгөөлөгч, хуульч шүүгчид жаал мөнгө олох нь дээ.

Avatar

Иргэн 2024-04-17 202.21.111.13

Хуульч нэртэй бааснууд олон юм гуцах хэрэггүй ээ.

Avatar

Иргэн 2024-04-17 202.21.111.170

Сонгуульд ялагдах алхамуудаа хийж байна.

Avatar

Нэргүй 2024-04-17 124.158.108.47

Omhii hulgaichudiig yachij barisan yadiin harinch zoolon barij baina.

Avatar

Нэргүй 2024-04-17 66.181.160.11

Энэ чинь Монголд шинэ юм огт биш: Женко Ерөнхийлөгч байхдаа М.Энхсайхан, С.Баяр, Бат-Үүл г.м. хүмүүс аймшигт гэмт хэрэг хийсэн мэтээр ТВ, хэвлэлээр олон дахин давтан сурталчилж, нийгмийн сэтгэл зүйэд нар бол гэмэт хэрэгтэн гэдэг хатуу ойлголт суулгасан. Гэтэл шүүх нь хэдийгээр Ерөнхийлөгчөөс хараат боловч эрх биш хуульч юм болохоор анх сурталчилсан (эх орноо хорлон сүйтгэх шахсан, 7 хаустай, … г.м.) гэмт хэрэг нь огт байхгүй учир шал өөр аар саархан юмаар тээглүүлэн шийтгэсэн болоод өнгөрсөн!!

Avatar

Нэргүй 2024-04-17 103.71.101.231

энэ яг л элбэгдоржийн сайт шүү

Avatar

Зочин 2024-04-17 202.55.188.36

ХА ХА. ҮҮНЭЭС ӨМНӨХ БАРИВЧЛАГААНУУД ИХЭВЧЛЭН ИНГЭЖ Л ЯВАГДДАГ БСАН ШДЭЭ! ТИЙМ Л МУНДАГ ШУДРАГА ӨМГӨӨЛӨГЧИД ЮМ БОЛ УРЬД ӨМНӨ АМ АА ҮДҮҮЛЧИХСЭН МЭТ ЮУГАА ХИЙЖ ДУУГУУ БАЙЦГААСАН УЛС БЭ? ГЭНЭТ ТЭНГЭРЭЭС БУУЖ ИРЦГЭЭСЭН УЛСУУД ЮМ УУ, ЭСВЭЛ ШУДАРГА ЁС ЧИНЬ ЗӨВХӨН МӨНГӨТЭЙ ХҮМҮҮСТ Л ҮЙЛЧИЛДЭГ ЮМ УУ? К К К

Avatar

Нэргүй 2024-04-17 66.181.179.218

хуульч , шүүгч бүгд хөлсний гарууд штэ

Avatar

ХУУЛЬЧ 2024-04-17 202.9.46.254

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧИД ХЭР МӨНГӨНИЙ БОЛОХЫГ ХАРУУЛАВ .,,

Avatar

Нэргүй 2024-04-17 192.82.92.204

Үндсэндээ барьц алдаж байгаа юм биздээ, МАН-ыхан сонгуульд маш муу дүн авах байхдаа.

Avatar

Нэргүй 2024-04-17 103.71.101.231

МАН онц шүү… танай АН-аас дээр шүү

Avatar

БАТТОГТОХ 2024-04-17 66.181.190.143

МАН ЫН Б… долоогчийн нэг үү

Avatar

d 2024-04-17 66.181.182.121

Сэтгүүлч дуудаж байгаад, тусгайгийнхнаар сүртэй баривчилдаг нь харваас улс төрийн шоу байна ш дээ. Араас хэвлэлээр үнэн худал нь мэдэгдэхгүй баахан мэдээлэл тавиад. Бүгд их мөнгө, албан тушаалаалаар хийж байгаа ажил. МАН ч тэр, цагдаа нь ч тэр больмоор юм. Цагдаа баривчлах юм бол дуугүй очоод л барь л даа. Ер нь бол тэгдэг л биз дээ.

Avatar

Нэргүй 2024-04-17 202.9.40.254

Иймэрхүү хуульч нэртэй н**ш нараас монгол сүйтэж байна. Мөнгө угаасан сэжигтэй хүнийг тэгээд саатуулахгүй яах юм. Буруу бол бичлэг хийсэн сэтгүүлчид. Төр ажлаа хийж байна.

Avatar

иргэн 2024-04-17 103.57.93.192

Төр, Төрийн байгууллагын Эрх мэдэлтэнүүд нэг л их Ардчилал, Хүний Эрх, Хууль ярьсан их нөхдүүд, Монголд жинхэнэ Хуулийг гууль болгож чадаж байгаа Этгээдүүд чинь олон юм яриад байгаа юм шүү дээ,

Avatar

kjiekoodk 2024-04-17 202.9.40.5

Хужаагууд тахал бусөд улсд гар хөл шургуулж доройтуулдаг. Хужаагууд өсөлт зохицуулж чаддаггүй 2080д 1 сая х***а бх таарна. Үржилд орх төл гарах хориглход аан 1 саяд хүүхэд гарах сугалаа явуулхад таарна.

Avatar

Нэргүй 2024-04-17 66.181.160.9

Солиордог ацнууд вэ

Avatar

Зочин 2024-04-17 202.126.92.98

Битгий х** му нусан дарцагнууд. Хууль зөрчсөн бол хэнбугай ч баривчлагдах ёстой.

Avatar

Нэргүй 2024-04-17 202.55.188.114

хууль зөрчсөн эсэх нь шүүхээр тогтоогдож байж шийдэгддэг юм.

Avatar

Нэргүй 2024-04-17 202.131.225.242

Захилгаар ингэж юм бичихгүй ээ. Одоо болимоор юм. Хуулийн цоорхой ашиглаад балаг тарьсан хүмүүсийг "Хүний Эрх" гэдэг 2 үгээр хаагаадаа ЗОГСОО! "Баян" БАЗАР гэж яг хэн юм? Хэвлэлийн хаалттай гэрээтэй. Эртний залилан хулгайч хийж ирсэн түүхтэй. Монголд түй ч юм хийгээгүй! Нийгмийн хариуцлага гэхэд Нийгмийн даатгал дээр 100 гаруй тэр бумын өртэй, ажлаасаа гарсан хүмүүс зүгээр сул зогсолт НД өртэй. Цалин өгөхгүй тэгээд нисдэг тэрэг авна. Энэ 3-т хэдийг өгч ийм нийтлэл бичүүлсэн бол?

Avatar

Зочин 2024-04-17 202.179.26.155

Юм болгонд мөнгө мөнгө гэж ярих юм. баримттай юм ярина шүү

Avatar

Хулансаран 2024-04-17 203.91.115.47

Нийт ард иргэд масс үнэхээр хар шүүдээ (ингэж хэлэх үнэхээр харамсалтай л байна) аливаа зүйлийн учир логик холбоог ойлгохгүй хууль мэдэхгүй, тэгээд баривчлагдаад явахаар үнэхээр тэгсэн юм байнаа л гэж бодно, дараа нь хэрэг хийгээгүй нь шүүхээр тогтоодоод залруулахаар итгэхгүй, цагдаа баривчлаад л явж байсан биз дээ гээд гэм хэрэгтэн болно доо насаараа. МАН энэ улс төрийн шоу хийдэг хуучин тогтолцооноосоо хэзээ ч салахгүй л юм байна даа, шинэ үе гэж өөрсдийгөө нэрлэсэн ЕС маань ах нараасаа ч дор

Avatar

Нэргүй 2024-04-17 202.131.225.242

Захиалгат ТРОЛЛУУДАА. Тэр БАЗАР гэдэг хулгайчаа судалж үзчихээд комментоо дахиж бодож бичээрэй. Төрөлхийн ЛУЙВАРЧИН хулгайч БАЗАР. Нийгмийн хариуцлага талаас юу ч хийж байгаагүй хийх ч үгүй. "Монгол с** юу юм би яагаад хийх ёстой" гэж ярьдаг хулгайч, хажууд нь байгаа байсан хүмүүсээс асуу! Өч төчнөөн алт самардаж авчхаад орон нутгийг нулимчхаад явдаг хөгийн хулгайч. Ганц ч цэцэрлэг трактор аваад өгчих сэтгэлгүй гуйлгачин.

Avatar

Нэргүй 2024-04-17 66.181.160.9

Балай шахуу юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж